Өнөөдөр 16.00 цагт Хөдөө аж ахуйн яаманд Тавантолгойн хэлэлцээр гацаанаас гарсан талаар мэдээлэл хийнэ.
Тавантолгойн хэлэлцээ Чалкотой байгуулсан гэрээ болон тус компанид Монгол Улсын төлөх ёстой өрийн асуудлаас болж, гацаанд орж завсарлаад байсан. Тодруулбал, манай улс 2011 онд Хятадын “Чалко” компанитай гэрээ хийж, нүүрсээрээ эргүүлэн төлөх тохиролцоотойгоор 350 сая ам.доллар зээлсэн. Тус гэрээний үлдэгдэл 150 сая ам.доллар болон гэрээний нөхцөлүүдээс болж Тавантолгойн хэлэлцээ түр завсарлаад байсан.
Тэгвэл өнөө өглөө эхэлсэн Эдийн засгийн форумын үеэр Монгол Улсын сайд М.Энхсайхан сайд "Тавантолгойн хэлэлцээр гацаанаас гарсан" гэж мэдээлсэн юм.
Ийнхүү Монгол Улсын сайд М.Энхсайханаар ахлуулсан ажлын хэсгийнхэн өнөөдөр хөрөнгө оруулагчидтай дөрөв дэх шатны хэлэлцээ хийх бөгөөд энэ нь эцсийн шатны хэлэлцээ болох аж.