Гурван иргэнийг санаатай буудаж алсан гэмт этгээдэд шүүх цаазаар авах ял оноолоо.
Өнгөрөгч оны нэгдүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Шивлэг багийн Гунын эх гэх газар иргэн Н, Б, Д нарын гурван иргэн бусдад буудуулж амь насаа алдсан хэрэг гарсан.
Энэхүү хэргийг Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын харъяат О.Энхбат гэгч үйлдсэн нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон юм.
Мөн тэрбээр бусадтай бүлэглэн иргэн Ж.Үзмээгийн гэрээс буу, сум болон бусад эд зүйлс, иргэн Х.Пүрвээгийн “Мастер” маркийн мотоциклийг хулгайлсан байна.
Дээрх хэргүүдийг үйлдсэн уг этгээдэд Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 181 дүгээр зүйлийн 181.3, 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.3, 91.2.6, 91.2.12, 91.2.13, 91.2.15, 91.2.16-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг Сум дундын 27 дугаар шүүхэд шилжүүлжээ.
Сум дундын 27 дугаар шүүх 2015 оны гуравдугаар сарын 20-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч О.Энхбатад Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.3, 91.2.12, 91.2.13, 91.2.16-д зааснаар цаазаар авах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 6 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хорих ялыг тус тус оноож, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг журамлан хөнгөн ялыг хүндэд нь багтааж цаазаар авах ял оногдуулсан байна.