Японы компаниуд 2015 онд хэрэглээний үнийн индексийг 1.4 хувиар өснө гэсэн хүлээлттэй байгааг тус улсын Төв банкны судалгаа харууллаа.
Улирал тутамд 10 мянга гаруй бизнес эрхлэгчдийн дунд явуулдаг “Тankan” судалгаанд оролцогчдын 83 хувь нь цаашид эдийн засгийн байдал сайжрахгүй гэж үзсэн байна. Учир нь хэрэглэгчдийн эрэлт тааруу байгаагийн зэрэгцээ иенийн ханшийн уналт түүхий эдийн үнийг нэмэгдүүлсээр байгаа юм.
“Тankan” судалгааны үр дүнгээс харахад Японы компаниуд 2015 оны санхүүгийн жилд хөрөнгө оруулалтын зардлаа таван хувиар танах тооцоо гарчээ. Японы Төв банк инфляцийн хоёр хувийн зорилтот түвшинд хүрэхээр зах зээлд нийлүүлэх бэлэн мөнгөний нийлүүлэлтээ нэмээд байгаа ч хоёрдугаар сард бэлэн мөнгөний нийлүүлэлт 35.2 хувиар өссөн байна.
Ингэснээр Япон улсын зах зээлд нийт 295,8 их наяд иен эргэлдэж байгаа юм. Дашрамд дурдахад тус улсын бодлого тодорхойлогчид дефляцийн эрсдлийг бууруулахын тулд 2015 оны эцэст мөнгөний нийлүүлэлтээ 355 их наяд иенд хүргэх зорилт тавьжээ.