2014 оны арваннэгдүгээр сарын 20-ноос өмнө 70-80 мянган төгрөг төлөн, ачуулсан машинаа авсан иргэд гомдол гарган, мөнгөө буцаан авах боломжтой. Мөн дугуй түгжих үйлчилгээ хууль бус учраас зогсоохыг шаардсан талаараа Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас гуравдугаар сарын 25-нд мэдээлсэн.
Харин маргааш нь НИТХ-ын Зохион байгуулалтын хэлтсийн дарга Б.Алтансоёмбо энэ асуудал дээр ямар ч хууль зөрчөөгүйн дээр ШӨХТГ НИТХ ямар шийдвэр гаргах эрхтэй үгүйг ярих эрх бүхий байгууллага биш гэдгийг мэдээлсэн юм.
Ингээд дугуй түгжих үйл ажиллагаа зогсохгүйн дээр автомашин ачих хөлс 70-80 мянган төгрөгөөр тогтоосон байсан нь ч хууль бус биш гэдгийг хэлсэн.
Харин өнөөдөр ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийг шүүхэд өгөхөөр нэхэмжлэл гаргасан юм.
-Нийслэлийн Засаг дарга болон НИТХ-ын тэргүүлэгчдийг шүүхэд өгөх болсон үндэслэлээ тайлбарлахгүй юу?
-“Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хуулийн 16 дугаар зүйлийн 4.6, Хууль зүйн сайдын 2014 оны тушаалаар баталсан “Зориулалтын чирэгч машин автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх журам”-д заасны дагуу төлбөрийг Цагдаагийн ерөнхий газрын дарга тогтоох ёстой. Гэтэл Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хуульд олгогдоогүй эрхийг эдэлж, хууль бус захирамж гаргасны үндсэн дээр нийтдээ 9230 иргэнийг 70-80 мянган төгрөгөөр торгож 647.9 сая төгрөгөөр хохироосон.
Жирийн иргэдэд хууль үйлчилдэг, шийдвэр гаргагчдад үйлчилдэггүй байж таарахгүй
НИТХ-ын шийдвэрийн хувьд мөн л дээрх хоёр хуулийн дагуу баталсан журамд зөвхөн зөөж шилжүүлэхээр заасан байтал хуульд зааснаас өөрөөр зохицуулалт хийж журам гаргасан. Ингээд 11746 иргэнийг 234.9 сая төгрөгөөр торгосон.
Энэ зөрчлийг нийслэлийн шийдвэр гаргагчид хүлээн зөвшөөрөөгүй. Нэгэнт шийдвэр гаргагчид зөрчлөө хүлээн зөвшөөрөхгүй иргэдэд учруулсан хохирлоо барагдуулахгүй байгаа учраас ШӨХТГ-аас Захиргааны хэргийн шүүхэд хандаж хууль бус шийдвэрийг нь цуцлах, иргэдэд учруулсан хохирлыг нь барагдуулах нэхэмжлэл гаргаж байна. Жирийн иргэдэд хууль үйлчилдэг, шийдвэр гаргагчдад үйлчилдэггүй байж таарахгүй.
-Танай байгууллагаас гаргасан шийдвэрийг зөрчил гаргагчдыг хаацайлсан хэрэг болж байна гэх хүмүүс байна?
-Нэгдүгээр эгнээнд автомашинаа байрлуулж зөрчил гаргасан жолооч нарыг хамгаалж, хаацайлаад байгаа юм энд байхгүй. Тэднийг торгож шийтгэхдээ гагцхүү хуулийнхаа дагуу ажилла л гэж байгаа юм. Хууль бусаар иргэдийг хохироож болохгүй.
-Нийслэлийн Засаг дарга болон НИТХ-ын болон гаргасан шийдвэрийг зөв буруу гэх эрх бүхий байгууллага нь ШӨХТГ биш гэж тайлбарлаж байгаа?
-Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар Засаг дарга болон ИТХ-ын шийдвэрийг шалгах, зөрчлийг арилгуулах, захиргааны арга хэмжээ шийтгэл ногдуулах эрхтэй. Өрсөлдөөний тухай хуульд энэ эрхийг нь тодорхой заасан байдаг.
-Дугуй түгжих үйл ажиллагаа, машин ачих үйлчилгээний талаар гомдол ер нь хэр их байдаг юм бэ?
-Иргэдээс энэ тал дээр гомдол маш их ирдэг. 1284 утас, www.1284.mn сайтаар гомдол ирдэг. Энэ дагуу бид шалгалт хийж, зөрчлийг арилгуулахаар ажиллаж байна. Дугуй түгжих үйл ажиллагаа бүхэлдээ хууль бус учраас зогсох ёстой. Харин автомашин ачих үйл ажиллагаа хуулийн дагуу явах ёстой. Ачигч компаниуд хэтэрхий ашгийн төлөө сэтгэлээр хандаж иргэдийг хохироох асуудал гарч байгаа учраас холбогдох журамд заасны дагуу улсын байцаагч зөөх шийдвэр гаргаж, түүний дараа ачих ёстой.