Бурхан Халдун ууланд монголчууд гадаадын иргэдэд зүй бус авирласан байж болзошгүй мэдээлэл сүүлийн үед цахим сүлжээгээр цацагдах болсон.
Тэгвэл энэ асуудлаар Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Өвөрмонголчуудын холбооныхныг хүлээн авч уулзлаа.
“Бурхан Халдун ууланд очсон өвөрмонгол иргэдийг хөөж, гадуурхсан нь Монгол улсын Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болсон. Гэвч зарим иргэний ёс зүйгүй үйлдлээс үүдэн энэ мэт асуудал үүссэнд өвөрмонголын иргэн болон өвөрмонголчуудаас албан ёсоор уучлал хүсч байна” хэмээн хотын дарга тэднээс уучлалт хүсэв.
Хариуд нь Монгол дахь Өвөрмонголчуудын холбооны тэргүүн Л.Баатар “Харамсалтай байна. Тухайн хохирогч гомдолтойгоо илэрхийлж байгаа. Өнөөдөр Монголыг дэлхий мэддэг болсон. Манай Өвөрмонголчууд хөрөнгө оруулахаас гадна Их Эзэн Чингис хааны нутагт ирэхийг хүсч Монгол Улсыг зорих болсон. Гэвч саяхан болсон явдал сөргөөр нөлөөлж байна. Ордост байдаг Чингисийн онгоны цогцолборыг үзэхээр олон мянган жуулчин ирдэг. Үүнтэй адилхан Бурхан Халдун ууланд мөргөх жуулчид ирэхэд хүний шүтэх, хүндэтгэх эрхэд халдаж болохгүй гэж бид үзэж байгаа” гэлээ.
Тэд Засаг даргын энэхүү албан ёсны уучлал гуйсныг өвөрмонголчуудад уламжилна гэдгээ илэрхийлсэн юм.