Шинэ зуун гараад бүтэн 15 жил өнгөрчээ. Тэгвэл 115 жил гэдэг ямар сонсогдож байна? Өчигдөр дэлхийн хамгийн өндөр настан болох Японы иргэн Мисао Окава таалал төгсөж дэлхий дээр 1800 оны сүүлээр төрсөн ердөө дөрвөн хүн амьд сэрүүн үлджээ.
Гэхдээ тэднээс гадна 127 настай Мексик эмэгтэй бий гэх эх сурвалжууд бий
ХХ дугаар зууныг бүтнээр нь үзэж XXI зууны босгыг давсан эдгээр хүмүүсийн гурав нь Америкийн иргэн аж. Гэхдээ тэднээс гадна 127 настай Мексик эмэгтэй бий гэх эх сурвалжууд бий. 1887 онд хорвоод мэндэлсэн Леандра Бекерра хэрвээ өөрийн насыг баталж чадвал дэлхийн хамгийн олон жил амьдарсан хүн болох хэдий ч харамсалтай нь тухайн үеийн бичиг баримт өнөөдрийг хүртэл хадгалагдаагүй аж.
Харин одоо та бүхэнд албан ёсоор дэлхийн хамгийн хөгшин хүмүүс болох дөрвөн эмэгтэйн товч намтрыг сонирхуулъя. Гурван зууныг үзсэн тэд бидний мэдэхгүй олон зүйлсийг харсан билээ.
Нэр: Гертруда Вийвер
Эх орон: АНУ
Төрсөн өдөр: 1898 оны долдугаар сарын 4
Тэрээр одоо дэлхийн хамгийн хөгшин бөгөөд Америкт амьдарч байгаа хамгийн хөгшин хүн болжээ. Америкийн иргэний дайны үед амьдарч асан тариачин гэр бүлд мэндэлсэн Гертруда Арканзас мужид төрсөн аж. Тэрээр 1915 онд гэрлэж дөрвөн хүүхэдтэй болсон бөгөөд харамсалтай нь түүний отгон хүү болох 90 гарсан хөгшин л хорвоод үлджээ.
1915 онд гэрлэж дөрвөн хүүхэдтэй болсон бөгөөд харамсалтай нь түүний отгон хүү болох 90 гарсан хөгшин л хорвоод үлджээ
Өнөөдөр хатагтай Гертруда долоо хоногт гурван удаа “Тэргэнцэртэй бүжиг” бүжиж Библийн хичээлд сууж цагийг өнгөрүүлж байна. Түүнчлэн түүний ач охин Греди Уелч өдгөө 80 гарсан хэдий ч эмээгээ эргэж ирдэг ажээ.
Time сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хатагтай Вийвер “Миний урт насалсан нууц бол Нинжин сэтгэл юм. Гэхдээ бүх хүн бурхныг л дагахаас өөр хэнийг ч дагах шаардлагагүй” гэжээ.
Нэр: Жералеан Телли
Эх орон: АНУ
Төрсөн өдөр: 1899 оны тавдугаар сарын 23
2014 оныг хүртэл буюу Гертруда Вийверийг 1898 онд хорвоод мэндэлсэн гэдгийг албан ёсоор батлах хүртэл хатагтай Жералеан Америкийн хамгийн хөгшин хүн байлаа. 11 хүүхэдтэй өнөр өтгөн айлын охин болон мэндэлсэн тэрээр хөвөн, газрын самрын тариалангийн талбайд олон жил амьдарчээ.
Жералеан 104 насныхаа ойгоор Казинод тоглож байсан гэдэг
1935 онд ноён Алфред Теллитэй гэр бүл болж 1937 онд Телма гэх хөөрхөн охинтой болов. Хатагтай Теллигийн нөхөр 1988 онд 95 насандаа өөд болсон бөгөөд өдгөө тэдний гурван зээ, 10 гуч, дөрвөн гучинцар амьдарч байна.
Түүний урт насалсан нууц нь байнгын идэвхтэй амьдрал гэж охин нь үздэг байсан бөгөөд Жералеан 104 насныхаа ойгоор Казинод тоглож байсан гэдэг. Тэрчлэн жил бүр найзтайгаа хамт загасчилдаг бөгөөд 114 настайдаа буюу 2013 оны тавдугаар сард олоон загас барьжээ.
Нэр: Сюзанна Мушатт Жонес
Эх орон: АНУ
Төрсөн өдөр: 1899 оны долдугаар сарын 6
Алабама мужид мэндэлсэн энэ эмэгтэй мөн л тариачны гэр бүлд төрсөн бөгөөд 11 хүүхэдтэй айлын гурав дахь хүүхэд аж. Тэрээр 1923 онд Нью Йорк хот руу нүүж өнөөдрийг хүртэл тэндээ амьдарч байна.
1923 онд Нью Йорк хот руу нүүж өнөөдрийг хүртэл тэндээ амьдарч байна
Хэдийгээр Алабамад ахлах сургуулиа онц төгсөж, Таскиги Институтэд элсэн орох эрх авсан ч түүний эцэг эх нь сургалтын төлбөрийг төлж дийлэхээргүй байсан учир Нью Йорк руу нүүж байжээ.
Удалгүй нэг залуутай гэр бүл болж таван жил амьдарсан ч хүүхэдтэй болсонгүй. Ингээд хатагтай Сюзанна 1965 онд тэтгэвэрт гарах хүртлээ ихэвчлэн баян айлын хүүхдүүдийг асардаг байсан аж.
Түүний зээ охин Лавилла Уотсон Нью Йорк Дейли Ньюст өгсөн ярилцлагадаа “Эгч амьдралд талархаж явдаг нэгэн. Бүх зүйлийг эерэг талаас нь хардаг. Энэ нь ч түүнийг урт наслахад тус болсон байх. Дээрээс нь бүх хүнийг коллежид сурч эрдэм, мэдлэгтэй болоосой гэж хүсдэг” гэжээ.
Хэдийгээр архи дарс хэрэглэж, тамхи татаж байгаагүй ч хатагтай Жонес тийм ч эрүүл хоол хэрэглэдэггүй аж. Түүний хамгийн дуртай хоол нь ил гал дээр шарсан тахиа бөгөөд одоо ч энэ хоолоо идсээр байна.
Нэр: Эмма Морано
Эх орон: Итали
Төрсөн өдөр: 1899 оны арван нэгдүгээр сарын 29
19-р зуун дуусахаас дөнгөж сарын өмнө төрсөн энэ эмэгтэй Европ тив дэх хамгийн өндөр настай хүн. Дээр дурдсан эмэгтэйчүүдээс ялгаатай, бас гайхамшигтай нь хатагтай Морано одоо ч хувийн эдлэндээ амьдарч, бүхнийг өөрөө хийж байгаа аж.
Гэхдээ тэр хоёр хэзээ ч гэрлэлтээ цуцлуулаагүй юм
Найман хүүхэдтэй айлын ууган охин болон мэндэлсэн тэрээр 1926 онд гэрлэж 1937 онд цорын ганц хүүхдээ төрүүлж байв. Харамсалтай нь хүүхэд нь дөнгөж зургаан сартайдаа өвчний улмаас хорвоог орхижээ.
Айлын ууган охин ч гэсэн түүний дүү нар бүгд аль эрт хорвоог орхицгоосон бөгөөд нэг эмэгтэй дүү нь л 102 нас хүрсэн гэдэг. Цорын ганц хүүхдээ алдсан эмэгтэй 1938 онд нөхөр Жиованни Мартинуццигээсээ тусдаа амьдрах болжээ. Гэхдээ тэр хоёр хэзээ ч гэрлэлтээ цуцлуулаагүй юм.
1954 оныг хүртэл нэхмэлийн үйлдвэрт ажиллаж байгаад хувийн сургуулийн гал тогоонд ажилласаар 75 настайдаа тэтгэвэрт ээ гарчээ. Орон нутгийн хэвлэл түүнээс урт насалсан нууцыг нь асуухад “Гэртээ исгэсэн конъякнаасаа өдөрт нэг хундагыг уудаг байсан минь” гэж хариулсан аж.
Гэхдээ үүнээс гадна тэрээр өглөө бүр түүхий өндөг, жигнэмэг сүүтэй иддэг гэнэ. Харин өдрийн хоолонд мөн л хоёр өндөг байх бөгөөд нэг нь түүхий, нөгөө нь чанасан байдаг гэжээ. Оройн хоолонд байнга гоймон идэж, аяга сүү уудаг тухайгаа хуучилсан түүнд ийм хэв маягаар амьдрахыг 20 гарч байхад нь эмч зөвлөсөн гэдэг.
Түүнчлэн хатагтай Морано орой долоон цагаас өмнө орондоо орж, үүрийн зургаан цагт сэрдэг зуршилтай.