Өчигдөр дэлхий даяар хүмүүс бие биенийгээ чадах гэж хичээж байхад Шинэ Зеландын BMW сонирхолтой бэлэг бэлджээ. Тэр бусдыг чадах гэж оролдсонгүй. Харин хэн тэдэнд итгэх вэ, гэдгийг үзжээ.
Компани Лхагва гаригийн сонины эхний нүүрэнд “Тэнэгүүдийн өдрийн онцгой бэлэг” гэх зарлал тавьж Окленд дахь дэлгүүр дээр хамгийн түрүүлж ирээд “Томтой уулзъя” гэж хэлсэн хүний хуучин машиныг авч оронд нь цоо шинэ BMW өгнө гэсэн аж.
Мэдээж хэрэг сонин дээр тавьсан тэр зарыг хараад итгэхгүй нь ойлгомжтой. Харин компани үүнийг нухацтайгаар авч үзсэн бөгөөд Тиаана Марш гэх эмэгтэйд шинэхэн машины түлхүүрийг нь гардуулан өгчээ.
Сонин унших ямар хэрэгтэй гэдгийг харж байгаа биз. Бас заримдаа хүмүүст итгэх хэрэгтэй. Сонирхуулахад компанийн бэлэглэсэн BMW 1 Series цувралын энэ загвар 50,000 ам. долларын үнэтэй аж.