Эдийн засгийн тун эгзэгтэй үед зохиогдож буй Эдийн засгийн чуулган 2015-д Төрийн зүгээс болон бизнес эрхлэгчид, олон улсын хөрөнгө оруулагчид өндөр анхаарал тавин оролцож байна. GoGo News Agency халуун цэгт байгаа Засгийн газрын ордноос Эдийн засгийн чуулган 2015-ыг шууд дамжуулан Мэдээллийн ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна.
“Эдийн засгийн форум-2015” үйл ажиллагаанд өнөөдөр 12 хуралдаан боллоо. Хуралдаан бүрт илтгэл тавигдаж, асуулт хариулт өрнөсөн.
Өнөөдрийн хамгийн хатуу үгс Баабарынх
Нээлтийн ажиллагаан дээр ёстой л тэсрэлт болсон илтгэлийг нийтлэлч Баабар тавьсан юм. Тэрээр өнөөдрийг хүртэлх Монгол орны төр нийгэм, улс төрийн шийдвэр гаргагчид нь дээрэмчид бөгөөд, харин дээрэмчдийг тэр болтол нь дэвшүүлж, хөхиүлэн дэмжсэн хүмүүс нь ард түмэн “та нар” юм хэмээх хатуу үгийг хэлэв. Харин одоо сонгуулиар “төрд ойртуулж болохгүй” гэх хүмүүсийн нэрсийн жагсаалтыг гаргаж, тэднийг нам, улстөрийн тавцнаас хөөх даруухан, чимээгүй тэмцэл хийцгээе гэх уриалгыг гаргалаа.
Түүний уриалгыг Ард санхүүгийн нэгтгэлийн дарга Ч.Ганхуяг, UFC группийн ерөнхий захирал О.Амартүвшин гээд бизнесийн төлөөллүүд ч дэмжиж буйгаа илэрхийлэв. Мэдээж Баабарын хэлсэн “дээрэмчдээс” л болж монголд нам, улстөрийн оролцоогүйгээр бизнесийн үйл ажиллагаа явуулахад улам бүр хэцүү болсоор байгаа тул бизнесийнхэн ёстой л аман дээр нь зөвшөөрсөн нь тэр биз ээ.
М.Энхсайхан сайдын үгс ч Баабарынхаас дутахгүй ээ
Өнөөдрийг хүртэл бид бэлэн мөнгө, сайхан амлалтыг хүлээж ирлээ. Хангалттай. Одоо бидэнд гашуун ч гэсэн үнэн үг, бодит байдал илүү сайхан санагдах болж. Яг л ийм бодит үнэнийг М.Энхсайхан сайд хэлсэн юм. Тэрээр мега төсөл гэдэг нь “хүн бүхэнд мөнгө тараана” гэсэн орчуулгатай үг биш болохыг сануулж, манай улсын уул уурхайг хөгжүүлэхийн тулд гадныхан хүрч ирээд л сайн дураараа, бүх хөрөнгөөрөө олборлолт явуулчихаад “май” гээд бидэнд орлогоосоо бэлэн мөнгө өгөөд явчихдаггүйг хэллээ. Аливаа төсөл хөтөлбөрийг явуулахын тулд асар их мөнгө хэрэгтэй болдогийг, гадаад хүчин зүйлсээс илүүтэй бидний өөрсдийн санаатай болон санамсаргүйгээр үйлдэж байгаа үйлдэл, шийдвэрээс олон зүйл хамаарна гэдгийн цохон тэмдэглэсэн юм. Ядахдаа л иргэд нь “тэнд нэг мега төсөл эхэлж байгаа, тэр эхлэхээр бидэнд мөнгө өгөх байх” гэж найдалгүйгээр урдах урдах ажлаа хийгээд явбал тун сайн байх санж. М.Энхсайхан сайд “өөрсдийгөө найгүй баян гэж боддог улсын иргэд төрдөө итгэдэггүй” гэдгийг хэлсэн. Энэ үгтэй хамт хэдэн үг дайхад, өнөөдөр судлагдаад буй алт зэс гээд манай байгалийн баялаг нь хорвоод ганцхан Монгол Улсад илэрчихээд, тэрэн лүү нь дэлхий даяар үхэлдээд байгаа зүйл огт байхгүй юм шүү, таминь ээ.
Өнөөдрийн хамгийн сайхан үгсийг Н.Золжаргал хэллээ
Харин өнөөдрийн чуулганаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал их л нааштай, гэрэл гэгээтэй тоон үзүүлэлтүүд, үгсийг хэллээ. Валютын нөөц хангалттай байгаа, цаашид ч нэмэгдэнэ гэлээ. Мэдээж ингэж чадвал ам.долларын ханш буурна. Мөн инфляцийн түвшин Монголбанкны төсөөлж байсан 7 хувьд ойртож, 8 хувь болно гэлээ. Энэ ондоо багтаж шүү дээ. Ингэвэл бараа бүтээгдэхүүний үнэ буурах магадлалтай. Моргэйжийн зээл нь нийгмийн даатгалын санг арвижуулах үндэс суурь болж байгааг олон төлөөлөл ярьж буй. Нэг талаас эдийн засгийн хүндрэл тулгарч буй ч энэ л үед хуримтлал бий болгож чадвал бидний ирээдүй эрсдэлээс хамгаалагдана гэсэн үг юм.
Барилга хот байгуулалтын сайдын үг “сайхан” уу, “муухай” юу?
Эдийн засгийн форумын “Үл хөдлөх хөрөнгийн зах зээл, хөрөнгө оруулалтын орчин” сэдэвт салбар хуралдаанд салбарын сайд Д.Цогтбаатар оролцсон. Тэрээр орон сууцны найман хувийн хүүтэй зээлийн урьдчилгаа төлбөр 30 хувь байсныг 10 хувь болгож, 20 хувийг Засгийн газар Зээлийн батлан даалтын сангаас баталгаа болгон гаргах шийдвэрт өчигдөр хүрснийг дуулгав. Гэвч энэ тийм сайхан үг мөн үү гэдэг нь эргэлзээтэй. Ганцхан барилгын салбарын компаниудыг дэмжиж, тэдний борлуулалтыг нэмэх бодлого нь эргээд улсын эдийн засагт тийм ч сайнаар нөлөөлөхгүй байж болох талтай. Гэвч нөгөө талаас зогсонги байдалд орчихоод байгаа барилгын салбарыг урагшлуулахгүй бол, гэр хороололд оршин суугч иргэдийн тоог цөөлөхгүй бол бас л хүнд байгаа. Уг нь бол бизнесийнхэн “биднийг зүгээр орхиод өгөөч” гэж төрөөсөө гуйдаг бол манай улсад “ямаа тэжээвэл цалин өгнө, ургац хураавал урамшуулал олгоно, барилга барьвал зээл олгоно” гээд байхаар нэг талаас угжуулж, нөгөө талаас угжиж сурч байгаа муу зуршил юм. Ирээдүйг нь харвал энэ мөн ч хортой байх магадлалтай. Тэгэхээр Д.Цогтбаатар сайдын үг сайхан уу, эсвэл муухай юу. Эдийн засгийн форумаар учирч буй саад бэрхшээл, түүнийг хэрхэн даван туулах талаар “нүцгэн үнэнээ” ярьвал уг нь их сайн. Гэтэл улстөрчид голдуу хүмүүс өнөөх л олон нийтэд таалагдах чин хүслээ өвөртлөн оччихоод “гоё үгс” яриад байгаа нь тийм ч тааламжтай бус.
Хэвлэл мэдээлэл түүний ёс зүйг хөндлөө
Энэ удаагийн чуулган "Building credibility" буюу "итгэлцэл бий болгох" гэх уриан дор явагдаж буй. Харин энэхүү итгэлцлийг бий болгоход, басхүү устгаж үгүй хийхэд нөлөөлж буй нэг хүчин зүйл бол хэвлэл мэдээллийн салбар. Тиймээс энэ салбарт тулгараад байгаа асуудал болох ёс зүйг тусгайлан салбар хуралдаан болгожээ. Хуралдаанаар монголынхоо талаарх мэдээллийг олон улсад “гоё” эсвэл “хөөрөгдсөн” мэдээлэл цацахаас илүүтэй, тэнцвэртэй байдлыг хангасан, бодитой баримттай мэдээллийг ёс зүйтэй цацах нь зүйтэй гэдэг дээр зочид санал нийлж байлаа.
Ерөнхий сайдын үг олны анхаарлыг татаж чадсангүй. Харин Ерөнхийлөгчийн үг яах бол?
Чуулганыг нээж үг хэлсэн Ч.Сайханбилэг сайдын үг олны анхаарлыг татаж чадсангүй. Ингэхэд гол үүрэг гүйцэтгэгч нь “өнөөх” Баабар байсан нь ойлгомжтой. Харин Ерөнхий сайд маань “би энэ ням гарагт олон нийтэд үгээ хэлэх тул Засгийн газраас хэрэгжүүлэх гол бодлогын асуудлуудаа энд ярихгүй” гэдгээр үгээ эхэлсэн юм. Харин түүний үгэн дунд “Бусад улсууд энгийн хэвийн гэж үзэгддэг бизнесийн нэгэн үйл явц монголд болохоор микроскопоор өсгөж харагдуулах учир юунд байна вэ . Монгол улсыг ингэж харагдуулах ер нь хэнд ашигтай юм бэ гэдэг асуудлыг хаана хаанаа нэг бодож үзэцгээе” гэх үгс нэгийг бодогдуулав. Тэгэхээр олон нийтэд ил ярихгүй ч ам дамжин шивнэгдсээр байдаг “гадны оролцоотой хагаралдуулж байна” гэх үгс арай үнэн юм биш биз? Хэрвээ тийм бол бид тэдэнтэй нэгдэн нийлэн эх орноо муучлан гоочилж, элдвээр хэлэхийн учир юу байх сан билээ?
Маргааш буюу дөрөвдүгээр сарын 3-ны чуулганы ажиллагааг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлнэ. Харин тэрээр юу ярих бол...
Эдийн засгийн чуулганы мэдээ мэдээллийг багтаасан Эдийн засгийн чуулган-2015 тусгай цэсийг нээн ажиллуулж байна. ЭНД ДАРЖ цэсэнд нэвтрэх боломжтой.