GoGo News Agency “Эдийн засгийн чуулган 2015”-ын Мэдээллийн ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж, “Эдийн засгийн форум 2015” тусгай цэс гарган сурвалжиллаа. Энэхүү цэсэнд хоёр өдрийн турш нийт 80 шахам мэдээ, мэдээлэл, фото, видео мэдээлэл, ярилцлагууд оржээ. Мөн өдөрт 200 мянга гаруй хандалт авсан байна.
Эдийн засгийн зургаа дахь удаагийн чуулганаар өмнөх жилүүдээс онцлог, хөндсөн сэдвийн хамрах цар хүрээ илүү баялаг байлаа. Өмнө нь уул уурхай, хөрөнгө оруулалт, бизнесийн орчны асуудалд түшиглэн ярьдаг байсан бол энэ жил дээрх сэдвүүдээс гадна орон нутгийн өрсөлдөх чадвар, эрүүл мэндийн салбарын менежмент, аялал жуулчлал, хотын хөгжил, Монгол Улсын алсын хараа зэрэг өргөн асуудлыг хөндсөнд чуулганд оролцогчид олзуурхаж байв.
Шууд дамжуулалтын хүрээнд GoGo News Agency сурвалжлах нэгдүгээр баг Засгийн газрын ордноос шууд дамжуулсан бол, хоёрдугаар баг агентлагийн байрандаа мэдээллийг хүлээн авч, шуурхай хүргэн ажиллалаа. Эдийн засгийн форумын талаар бүхий л мэдээллийг хүлээн авах бол ЭНД дарна уу.