Эдийн засгийн форумд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл "Улаанбаатар 2030" илтгэл тавьсан. Энэхүү илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
"Итгэлцэл. Эдийн засгийн форумыг итгэлцэл нэрийн дор хийж байгаа нь тун цаг үеэ олсон уриа үг байлаа. Би бол итгэлийг хамгийн их хөсөрдүүлдэгчдийн төлөөлөл юм. Төрд хүмүүсийн итгэл хамгийн их алдардаг болохоор тэр шүү дээ. Энэ танхимд итгэлцэл төрүүлэх зорилгоор тэгш эрхтэйгээр түншлэх итгэл олох зүйлсийг би дурдая. Итгэлцэл гэдэг үгийг хэлэх амархан.
Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөө хууль болсон. Засгийн газар нийслэл яам агентлаг хэрэгжүүлэх үүрэг ноогдсон. Зургаан стратеги төлөвлөгөө хийсэн. Өнөөдөр өглөө Багануур, Налайх дүүргийг дагуул хот болгох шийдвэр гаргасан нь түүхэн үйл явдал боллоо. Уулчид гарч болдоггүй оргил гэж байдаггүй гэж ярьдаг шиг бидэнд хүрч болохгүй зорилго гэж байхгүй. Зургаан зорилтоо бид эдийн засгийн хөгжил, нийгмийн хөгжил, байгаль орчны хөгжил гэсэн гурван зүйл тулгуурлаж хөгжүүлнэ.
Уулчид гарч болдоггүй оргил гэж байдаггүй гэж ярьдаг шиг бидэнд хүрч болохгүй зорилго гэж байхгүй.
Улаанбаатар бол онцгой үүрэгтэй хот гэдгийг та бүхэнд сануулмаар байна. Статистикаас харахад хүн амын 50 хувь нийслэлд амьдарч байгаа. Дэлхийн аль ч улс оронд хүн амын 50 хувь амьдардаг ийм хэмжээний хот байхгүй. Энэ байдлаараа бид өрсөлдөгчгүй монополь гэж хэлж болохуйц.
Бид аялал жуулчлалын хот болох лоозонгоо 2030 он гэсэн хугацаа тавьж амбицтай зорилт тавьсан. 2030 онд таван сая жуулчин авдаг олон улсын жишигт хүрсэн хот болохоор төлөвлөсөн. Японы хот төлөвлөлтийн мэргэжилтний хийсэн судалгаагаар 2030 он хүртэлх хүн амын өсөлт, тэдний хэрэгцээг шаардлагад нийцсэн дэд бүтэц нийлүүлэлтийг хангахад 9.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн.
Гэхдээ энэ бол 2009 оны судалгаа. Харин БХБЯ-тай хамтарч хийсэн судалгаагаар дахин төлөвлөлт, дэд бүтцээ оруулаад 17 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн. Та бүхэн мэдэж байгаагаар энэ бол их хэмжээний хөрөнгө оруулалт.
Нийслэлийн Засаг даргын тамгын газарт энэ хэмжээний санхүү мөнгө байхгүй. Ийм учраар үүнийг шийдэхийн тулд хувийн хэвшилтэй хамтаръя. Төрийн хувийн хэвшлийн түншлэл хамтраад уг зорилтыг хэрэгжүүлье. Бидэнтэй хамтарч ажиллаач гэж хувийн хэвшлийнхнээс гуйж байна. Өнгөрсөн 15 жилд Улаанбаатар хотын барилга байгууламж хоёр дахин их өссөн. Энэхүү бүтээн байгуулалтыг хувийн хэвшлийнхэн хийж асар их нөөц байгаагаа харуулсан. Хувийн хэвшил, ТББ-уудтай хамтарч эдийн засгийн стратеги төлөвлөгөөг гаргасан. Өөрөөр хэлбэл хувийн хэвшилтэй хамтрах төслийн суурь болсон стратегийг бэлэн болгосон.
Урт, дунд, богино хугацааны маш чухал зорилт тавьсан. Төрийн хөрөнгө оруулалт бодлого жилээр хэмжигддэг хэрнээ ямар тогтворгүй байдгийг та бүхэн мэднэ. Эх үүсвэрээ тооцож чадаагүй, жилээр төлөвлөчихдөг, жилээр худалдан авдаг нь хөрөнгө оруулагч нарт асар том эрсдэл гэсэн үг.
Хөрөнгө оруулагч нар аль болох урт хугацааны тогтвортой орчин, төсөл хөтөлбөрийг нэхдэг. Төр хувийн хэвшлийн түншлэлийг хариуцаж ажиллах корпораци байгуулахаар зорьж байгаа. Корпораци байгуулах их амархан. Гэхдээ энэ корпорацийг нэг төгрөгний эрсдэл хүлээдэггүй улс төрчид удирдаад эхлэх юм бол хувийн хэвшлийнхэн оролцохгүй гэсэн. Тийм учраас корпорацийг Удирдах зөвлөлтэй есөн хүнтэй байхаар урьдчилсан төсөл хийсэн.
БХБЯ-тай хамтарч хийсэн судалгаагаар дахин төлөвлөлт, дэд бүтцээ оруулаад 17 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн.
Есөн хүний зургаа нь хувийн хэвшлийнх. Гурав нь захиргааг төлөөлнө. Нэг зүйлд баяр хүргэхийг хүсч байна. Хувийн хэвшил, хөрөнгө оруулагч нар хамтраад нийслэлийн Худалдаа аж үйлдвэрийн танхим гэж байгуулагдсан. Удирдах зөвлөлийн хувийн хэвшлийн зургаан хүний саналыг Худалдаа аж үйлдвэрийн танхимаас нэр дэвшүүлнэ томилно гэж бодож байгаа.
Итгэлцэх нэгдүгээр алхам энэ. Хувийн хэвшлийн чадавхи, эх үүсвэрийг Улаанбаатар хотоо хөгжүүлэхэд дайчлая гэж байгаа юм. Э.Бат-Үүл гэж хүн төсөл хөтөлбөрт хөрөнгө оруулахдаа өөрийнхөө нэг ч төгрөгөөр эрсдэл хүлээдэггүй. Хувийн хэвшил дандаа өөрсдөө эрсдлээ хариуцдаг. Би өөрийнхөө нэг ч төгрөгөөр тоглодоггүй учраас хариуцлагагүй шийдвэр гаргаж болно, фантазлана, аймаар, аймаар төсөл ярина, ийм маягтай. Татвар төлөгчдийн мөнгийг маш үр ашиггүй зардаг аюултай. Яагаад гэхээр би нэг ч төгрөгний эрсдэл хүлээдэггүй учраас. Одоо харин эрсдлээ хүлээдэг хувийн хэвшил манлайлагч нь бай, бид дэмжигч нь байя.
Олон улсын банк санхүүгийн байгууллагууд төр хувийн хэвшлийн түншлэл орж ирээд өгөөжтэй үр ашигтай төслийг бид санхүүжүүлэхэд бэлэн байна гэдэг. Ялангуяа байгаль орчинд ээлтэй бол бүр ч бэлэн гээд байгаа. Бидэнд хамтраад их хэмжээний хөрөнгө мөнгө босгох боломжтой. Эдийн засгийн хямрал бидэнд төр хувийн хэвшил хамтраад хөтлөлцөөд яваач гэдгийг ойлгууллаа.
Хувийн хэвшилтэй хийх гэрээ хэлэлцээ бүрийг нийслэлийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэд дэх арбитрт бүртгүүлнэ. Ингээд бүгдээрээ тэгш эрх эдэлнэ. Төр хувийн хэвшлийн түншлэлээр хөгжихөөс өөр ямар ч арга зам байхгүй байгаа.
Би өөрийнхөө нэг ч төгрөгөөр тоглодоггүй учраас хариуцлагагүй шийдвэр гаргаж болно, фантазлана, аймаар, аймаар төсөл ярина, ийм маягтай.
Хотын засаг дарга ч сайн засаглалтай. Нийслэлийн Худалдаа аж үйлдвэрийн танхим ч сайн удирдлагатай байх ёстой. Тэгэхгүй бол Бат-Үүл, Бат-Үүлийн найз хоёрын бизнес болох аюултай. Ийм учраас хаана, хаанаа засаглалаа сайжруулах ёстой.
Нийслэлийн Худалдаа аж үйлдвэрийн танхим дөрөвдүгээр сарын 15-нд хуралдаанаа хийнэ. Үүнд бүх худалдан авах ажиллагааны томоохон худалдаа, төсөл хөтөлбөрүүдээ ил тод болгоно.
Хувийн хэвшлийнхэн бидэнд төсөл хөтөлбөрүүдээ санал болгож харуулна. Та бүхэн очиж үзээрэй. Итгэлцлийг үг яриа байлгахгүй байя. Итгэлийн тогтолцоо, манаачийг бий болгоё. Ажил хэрэг болгоцгооё".