Засгийн газрын цаг эхэллээ.
Хуралдаанд Монгол Улсын сайд М.Энхсайхан, Монгол Улсын далайн захиргааны газрын дарга Х.Энхбаатар, Гадаадын хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар, Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Артаг, Түлшний бодлогын газрын дарга Л.Раднаасүрэн, нар оролцож байна.
Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Артаг Уул уурхайн яам 2015 оныг "Боломж" гэсэн уриаг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа ч аль болох компаниуд ашигтай зөв гэрээ хийж үйл ажиллагаагаа явуулах ёстой гэлээ.
Л.Раднаасүрэн дарга хэлэхдээ,
-Хоёр өдрийн турш тависан илтгэл хэлэлцүүлгээс өртөг зардлыг бууруулах арга зам тодорхой болсон гэдгийг ойлгосон байх. Аль болох хурдан хугацаанд хийх талаар Засгийн газар чиглүүлэх байх. Манй улс дэлхийд байхгүй чанартай нүүрстэй хэдий ч тохирсон үнэд нь хүргэж борлуулж чадахгүй байна гэлээ.
Монгол Улсын далайн захиргааны газрын дарга Х.Энхбаатар:
ОХУ-ын ихэнх боомтууд хувийн хэвшлийн мэдэлд байдаг. Үүнтэй холбогдуулан ОХУ Монголын хооронд байгуулсан 1992 оны хэлэлцээрийг шинэчлэхээр яригдаж байгаа. Удахгүй шийдвэрлэгдэнэ.
Монгол Улсын сайд М.Энхсайхан:
Төсөл бүр Монголчууд бидний хувьд мега төсөл. Энэ олон төслийг эрэмбэлж сурах хэрэгтэй. Аль нь эхэлж алин зүүгдэж явахыг эрэмбэлж чаддаггүй. Надад нэг жилийн хугацаа байгаа учраас цөөхөн төсөл урагшлуулах байх.
Тавантолгойн төслийн гэрээг УИХ-д өргөн бариагүй. 76 гишүүн эмх замбараагүй хэлэлцэнэ гэж эмээж байна.