Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаагаар ахлуулсан Дархлаажуулалтын зөвлөх хороо, Тарилгатай халдварт өвчний тандалтын ДЭМБ-ын зорилтын хэрэгжилтийг баталгаажуулах хорооны өргөтгөсөн хурлыг ЭМСЯ-ны шуурхай удирдлагын төвд зохион байгууллаа.
Тус хурлаар манай улсад гуравдугаар сараас эхлэн бүртгэгдэж буй улаанбурхан өвчний дэгдэлтийн байдал, ДЭМБ-ын НДББ-ын Улаанбурхан өвчний тархалт тархалтыг таслан зогсоосныг баталгаажуулах хорооны IV хурлын мэдээллийг тус тус танилцуулсан юм.
Хуралд оролцогсод улаанбурхан өвчний хариу арга хэмжээний талаар дэлгэрэнгүй санал солилцож, “Дархлаажуулалтын 10 хоног”-оор улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтыг зургаадугаар сараас таван насны хүүхдүүдийг хамруулан хийх бэлтгэл ажлыг сайтар ханган ажиллах шийдвэр гаргалаа.