Манайд Инновацийн тухай хууль батлагдаад гурван жил болсон ч эрдэмтдийн бүтээл баялаг болж чадалгүй, шинэ мэдлэг төдий байсаар ирсэн. Харин гадаадын оронд мэдлэгийг бүтээл болгоход зориулан гарааны компани байгуулж, үйл ажиллагаа явуулахад нь хууль, эрх зүйн таатай орчин бүрдүүлж өгдөг байна.
Иймээс БСШУЯ оны өмнө “Эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд гарааны компани байгуулах журам” баталсан. Ингэснээр тус компанийг гурван жилийн хугацаанд аж ахуйн нэгжийн орлогын, НӨАТ-аас, мөн шаардлагатай түүхий эд, материал, тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлж, гадаадаас мэргэжилтэн авчрахад татвараас 50 хувь хөнгөлөн, худалдан авах ажиллагаагаар дэмжихээр болсон юм.
Инновацийн тухай хуулийг хэрэгжүүлэх, Инновацийн үйл ажиллагаанд оролцогч талуудын түншлэлийг бий болгох сайжруулах, ойлголтыг нэгтгэх зорилгоор БСШУЯ, Үндэсний Старт-Ап академитай хамтран “ГАРААНЫ КОМПАНИЙГ ҮҮСГЭН БИЙ БОЛГОХ, СУРГАЛТ, СУДАЛГААГ ХӨГЖҮҮЛЭХ” төсөл хэрэгжүүлэхээр боллоо.
Төслийн нээлт өчигдөр болсон бөгөөд энэ үеэр БСШУ-ны дэд сайд Я.Төмөрбаатар “БСШУЯ Үндэсний Старт-Ап академитай хамтран ажилласнаар дэлхийд өрсөлдөж чадахуйц Монгол улсын үндэсний шинэ мэдлэг, шинэ санаа, шилдэг бараа бүтээгдэхүүнийг бий болгох үйлдвэрлэх, экспортлох компанийг бий болгох өндөр технолгитой ухаалаг бараа бүтээгдэхүүнийг ард түмэнд хэрэглүүлэх, улмаар ДНБ-нд Инноваци шингэсэн бараа бүтээгдэхүүний хувийг дээшлүүлэх ач холбогдолтой” гэдгийг онцолж байлаа.
Төслийн хүрээнд “Гарааны компани” буюу “Start-up”-ыг бий болгох, загвар, жишиг компанийг бий болгох, сурталчлан таниулах, гарааны компанийн эхлэл болон дунд үе түүнчлэн зах зээлд хэрхэн амжилттай оршин тогтнож ажиллах менежментийг агуулсан цогц сургалтуудын сэдэв, модулийг гаргах, хэрэгжүүлэх, инновацийн үйл ажиллагаа буюу шинэ санаа, шинэ мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, ажлын байрыг бий болгох, үндэсний нэмүү өртөг шингэсэн өндөр технологит бүтээгдэхүүнийг бий болгож ажиллах юм.
Үндэсний старт-ап академид бүтээгдэхүүн, үйлчилгээний шинэ 45 санаа байгаагаас 16-д нь гарааны компани байгуулахаар сургалтаа эхэлж, үйл ажиллагаа явуулахад бэлэн болжээ. Тухайлбал, жолоочийг машин барьж байхад үүргэлэхээс сэргийлэх систем, богино хугацаанд үрчлээ арилгах бүтээгдэхүүн, агаар цэвэршүүлэгч маск гэх мэт шинэ санаа байлаа.