Аймгийн төвүүдийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбох ажил амжилттай хэрэгжиж байна.
2016 онд буюу Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд багтаан бүх аймгийг нийслэлтэй холбож дуусгах аж. Зарим аймгийг нийслэл хоттой холбох автозамыг концессын “барих шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлнэ. Тодруулбал,
- Алтай-Дарви чиглэлийн 263 км,
- Баянхонгор-Алтай чиглэлийн 129,
- Тосонцэнгэлийн 4 замын уулзвар-Нөмрөг,
- Сонгино чиглэлийн 167 км,
- Сонгино сум-Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135,5 км хатуу хучилттай автозамын төслүүдийг концессын гэрээгээр гүйцэтгэхээр Засгийн газар шийдвэрлэсэн.
Эдгээр замууд хөрөнгийн эх үүсвэр нь баталгаажсан замууд.
Одоогоор Ховд, Говь-Алтай, Увс, Завхан аймгууд нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдоогүй байна.
Засгийн газар захиалан замаа бариулдаг ч ААН-үүдийн төлбөрийг цагт нь хийдэггүйгээс Засгийн газрын өр төлбөр нэг их наяд төгрөгт хүрчээ. Улсын төсөвт нэг дор суулгавал ачаалал үүсгэх тул үе шаттайгаар замын компаниудад олгох аж.
Харин БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр Баянхонгорын Байдраг-Говь-Алтайн 126, Улиастай-Тосонцэнгэлийн чиглэлийн замыг барих юм байна.
Энэ бүх замуудыг барьснаар баруун бүс бүхэлдээ нийслэлтэй холбогдоно. Мөн Дорнод аймагт бондын санхүүжилтээр буюу Хөгжлийн банкны эх үүсвэрээр зам тавих талаар н.Төмөрхүү сайд мэдээллээ.
Гэвч Дорнод аймгийн замын тендер шалгаруулалтад маргаан гарч, талууд шүүхийн шийдвэрийг харзнаж байгаа аж. Маргалдсан талуудыг яаралтай эвлэрүүлэх замаар энэ ажлыг яаралтай эхлүүлнэ гэдгийг Н.Төмөрхүү сайд онцоллоо.
Сүүлийн үед шинэ замууд хурдан эвдэрч байгаа талаарх гомдол тасрахгүй байна. Хамгийн сүүлд л гэхэд Биокомбинатын зам хэрхэн муудсаныг хэвлэлүүд нэхэн сурвалжилсан. Энэ талаар салбарын сайд “Замын барилга угсралтын норм дүрэм орчин үеийн шаардлагыг хангахгүй байна. Бид төсөвт өртөг, санхүүгийн эх үүсвэртээ тааруулан одоо мөрдөж буй нормыг голчлон барьж байна. Замаа чанаржуулъя гэвэл норм дүрэмдээ л өөрчлөлт оруулах ёстой. Энэ ажил эхэлсэн” гэв.
Авто замын салбарт хэрэгжих дараагийн томоохон төсөл нь Хөшигийн хөндийн нисэх буудал-Улаанбаатар хотыг холбох, 33 км автозамын ажил. Энэ замыг энэ жил эхлүүлж, 2016 оны хоёрдугаар улиралд багтаан ашиглалтад оруулна. Энэ нь хоёр урсгалтай, 6 эгнээтэй зам байх юм.
Төгсгөлд нь нэг зүйлийг анхааруулъя. Засгийн газар захиалан замаа бариулдаг. Гэвч ААН-үүдийн төлбөрийг цагт нь хийдэггүй. Энэ байдал даамжирсаар Засгийн газрын өр төлбөр нэг их наяд төгрөгт хүрчээ. Энэ бол бага мөнгө биш. Улсын төсөвт нэг дор суулгавал ачаалал үүсгэх тул үе шаттайгаар замын компаниудад олгох аж. Гэхдээ эх үүсвэр нь буюу энэ мөнгийг хаанаас гаргах нь тодорхойгүй байна.