- “GoGo news agency” гэр бүлийн хүчирхийллийн эсрэг -
Гэр бүлийн хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, өртсөн хохирогчдод туслах, зөвлөгөө өгөх, хамгаалалтад авах, хүчирхийлэл үйлдэгчид сургалт явуулах зэрэг үйл ажиллагаанаас эхлээд анхан шатны бүхий л тусламж үйлчилгээ явуулдаг зургаан хүнээс бүрдсэн ХАМТАРСАН БАГ бий.
Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх анхан шатны нэгж болох хороо бүрт ийм баг ажилладаг бөгөөд тухайн хорооны Засаг дарга, нийгмийн ажилтан, өрхийн эмч, хэсгийн байцаагч, сургуулийн нийгмийн ажилтан болон хэсгийн ахлагч багтдаг юм.
Мэргэжилтэн тус бүр өөрийн хариуцсан ажилтай. Энэ удаад хорооны нийгмийн ажилтан ямар үүрэгтэй алба хашдагийг Чингэлтэй дүүргийн 4-р хороо буюу орон сууцанд амьдардаг айл өрхүүд харьяалагддаг хорооны нийгмийн ажилтан Л.Баярмаа, мөн тус дүүргийн 10-р хороо буюу гэр хорооллын, тэр дундаа нийгмийн эмзэг давхаргын айл өрхүүд багтдаг хорооны нийгмийн ажилтан Ч.Буянтогтох нарын ажлын жишээгээр танилцуулж байна.
Энэхүү нийтлэлээс хүчирхийлэлд өртсөн хохирогчид тухайн хорооноосоо ямар тусламж үйлчилгээ авч болохыг мэдэх боломжтой.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 10-Р ХОРООНЫ НИЙГМИЙН АЖИЛТАН Ч.БУЯНТОГТОХ /Тус хорооны айл өрхүүд гэр хороололд амьдардаг, нийгмийн эмзэг бүлгийн оршин суугчид олон бий/
Одоогийн байдлаар 25 эмэгтэй, 64 хүүхдийн асуудлаар ажиллаж байна
Одоогоор тус хороонд оршин суудаг хүчирхийлэлд өртсөн 25 эмэгтэй болон тэдний 64 хүүхдийн асуудал дээр ажиллаж байна. Ихэвчлэн хоёроос гурван хүүхэдтэй эмэгтэйчүүд байгаа аж.
Хүчирхийлэгчээс гэр бүл цуцлуулсан ч дахин хүчирхийлэгчтэй хамтран амьдарч, хүүхэд төрүүлэх асуудал гардаг учраас тухайн хүнтэй олон жил дамнаж ажилладаг
Гэр хороололд амьдардаг өрхүүдийн хүчирхийллийг илрүүлэхэд дөхөм байдаг
Ч.Буянтогтох нь нийгмийн ажилтнаар ажиллаад 11 жил болжээ. Энэ хугацаанд гэр хороололтой ч хороонд, орон сууцтай ч хороонд ажиллаж байв. Өөрийн туршлагаас харахад гэр хороололд үйлдэгдэж буй хүчирхийллийг илрүүлэх нь илүү дөхөм байдаг гэнэ. Энэ тохиолдолд гэрээр айлчлагч нар мэдээлэл түгээхээр айл өрхүүдээр өдөр тутам явдаг тул хүчирхийлэл үйлдэгдэж буй гэр бүлийг мэдэх боломж илүү байдаг гэнэ.
Тус хороонд хүчирхийлэлд өртсөн хүмүүст зориулсан “Зөвлөгөө өгөх өрөө” байгуулжээ
“Дэлхийн зөн” олон улсын байгууллагаас тус хороонд байгуулсан “Зөвлөгөө өгөх өрөө”-г тохижуулж өгчээ. Энэхүү өрөөнд тухайн хохирогч нийгмийн ажилтантай уулзан, цаашид хэрхэх тухай нээлттэй ярилцаж, зөвлөгөө авах боломжтой. Мөн хүчирхийлэл үйлдэгчтэй ч нийгмийн ажилтан уулзаж учир байдлыг ойлгуулахаар ажилладаг байна. Зарим тохиолдолд хүчирхийлэгч этгээд нийгмийн ажилтан руу халдах, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж хүчирхийлэгчтэй уулзахгүй тохиолдол ч байдаг гэнэ.
Хүчирхийлэл үйлдэж, хорих ялаар шийтгүүлсэн этгээд нийгмийн ажилтныг заналхийлсэн тохиолдол ч гарсан байна.
Олон хүүхэдтэй нэг эмэгтэйд Улаан загалмай нийгэмлэгээс хувцас олгон тусламж үзүүлэхэд угаана гээд гадаа бороонд газар бөөгнүүлээд хаячихсан байхтай нь тааралджээ. Ажил хийх дургүй залхуу хойрго хүмүүст хэчнээн тусалж, дээш татах гэж оролдсон ч энэ мэт байдлаар амьдралдаа арчаагүй ханддаг
Нэг эмэгтэй хоёроос гурван янзын хүчирхийлэлд өртсөн байдаг
Нэг эмэгтэй хүчирхийлэгчид зодуулж, санхүүгийн хараат байдалд орж, сэтгэл санааны тайван бус байдалд амьдран, бэлгийн хүчирхийлэлд өртөх зэргээр олон янзын дарамтанд орсон байдаг гэнэ. Мөн ээж охин хоёр нэгэн зэрэг бэлгийн хүчирхийлэлд өртөх тохиолдол ч байдаг аж. Нэг асуудлыг шийдээд хүчирхийлэгчээс гэр бүл цуцлуулсан ч дахин хүчирхийлэгчтэй хамтран амьдарч, хүүхэд төрүүлэх асуудал ч гардаг учраас тухайн хүнтэй олон жил дамнаж ажилласан байдаг гэнэ.
Хүчирхийлэлд өртөн зууханд биеэ хайруулсан, гараа хугалуулсан, сэтгэцийн өвчтэй болсон, аарцагны ясыг нь төмрөөр цохиж гэмтээснээс хөгжлийн бэрхшээлтэй болсон зэрэг маш олон хохирогчтой уулзаж байжээ. Тэдний зарим хэрэг хүчирхийлэл үйлдэгч ял авснаар хаагдаж зарим нь нүүснээр хэргийг хаадаг байна.
Хэчнээн дээш нь татах гээд ч амьдралдаа арчаагүй ханддаг хүмүүс бий
Хүчирхийллийн хэрэг болгон дээр файл нээж баталгаажуулан хадгалдаг байна. Тухайн хорооны оршин суугч гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн тохиолдолд тухайн хүнд ажил олж өгөх, халамж олгох, хүүхдийг нь асрамжинд өгөх, хүчирхийлэгчийг хуулийн байгууллагад шилжүүлэх, хохирогчдод эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг байна.
Цагдаагийн газар, шүүхэд өргөдөл гомдол гаргахад өмнөөс нь өргөдөл бичиж, тусламжийн байгууллагаар дагуулж яван, хандив тусламж хүртэл олж өгдөг аж. Гэвч олон хүүхэдтэй нэг эмэгтэйд Улаан загалмай нийгэмлэгээс хувцас олгон тусламж үзүүлэхэд угаана гээд гадаа бороонд газар бөөгнүүлээд хаячихсан байхтай нь тааралджээ. Ажил хийх дургүй залхуу хойрго хүмүүст хэчнээн тусалж, дээш татах гэж оролдсон ч энэ мэт байдлаар амьдралдаа арчаагүй ханддаг гэнэ.
Хүчирхийлэлд өртсөн олон хүүхэдтэй, хоёр ч нөхөртэй байсан энэ эмэгтэйн тохиолдлыг ярихад яриаг нь таслан, хоёр гурван ч удаа “энэ хүн ажилд орсон уу?” гэж асуутал “бид энэ эмэгтэйг дахиж жирэмсэн болчих вий гэж сэрэмжлүүлж байсан. Ингээд түүнд ажил олоод уулзах гэтэл зугтаад байсан. Бид үнэндээ хүний хормой сөхөх нь холгүй ажилладаг.
Гэтэл дахиад нэг хамтран амьдрагчтай болж дөрвөөс таван сартай жирэмсэн болсон байсан” гэсэн юм. Ингээд энэ эмэгтэйн хэрэг хаагдаагүй бөгөөд хамтарсан багийн хурлаа хийж, дүүргийн эмнэлгийн хурлаар оруулж, төрөх эмнэлэг рүү шилжүүлжээ. Тэрбээр хүүхдүүдийнхээ хажууд янз бүрийн хүн цуглуулдаг байсан тул хүүхдүүдийг нь асрамжинд өгөхөөс аргагүй болсон. Одоо ч хяналт тавин ажиллаж, өдөр тутам холбоотой байдаг.
Хүчирхийлэлд өртсөн ч нөхрийн нэр хүндийг бодоод цагдаад ханддаггүй
Нөхрийнхөө нэр хүндийг бодоод цагдаа дуудалгүй, шууд шүүхэд хандаж гэр бүлээ цуцлуулах хүсэлт мөн тавьдаг байна. Ч.Буянтогтохын ярьснаар хүчирхийлэгч дээд боловсролтой, сайхан ажил хийдэг эхнэрээ дарамталдаг асуудал гаргадаг гэнэ.
Гэр бүлийн хүчирхийллээс үүдэж амиа хорлох гэж хоёр удаа оролдсон тохиолдол гарчээ. Тиймээс тухайн хүнээс нь шалтгаалаад хэрхэн харьцах, сэтгэлзүйн зөвлөгөө өгөх нь өөр байдаг аж. Эхнэрээ дарамталсаар байгаад хөгжлийн бэрхшээлтэй болгоод, гэрээсээ хүүхдүүдтэй нь хамт хөөчихөөд өөр хүн авчирсан тохиолдол ч гарчээ.
Нийгмийн ажилтнуудад тохиолддог нэг бэрхшээлтэй тал бол тодорхой санхүүжилт, төсөв байхгүйн улмаас тухайн хохирогчийг дагуулан, төрийн болон төрийн бус байгууллагуудаар явах бүртээ унааны мөнгөнөөс эхлээд хувиасаа гаргах тохиолдол байнга гардаг гэнэ.
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 4-Р ХОРООНЫ НИЙГМИЙН АЖИЛТАН Л.БАЯРМАА /Тус хорооны айл өрхүүд орон сууцанд амьдардаг/
Өрхийн эмч тухайн оршин суугчид үзлэг хийж байх явцдаа биед нь хөхөрсөн няцарсан шарх сорви байгаа эсэхийг үзэж, хянах үүрэгтэй. Улмаар тухайн оршин суугчаас яагаад ийм болсныг асууж лавлан мэдээлэл авч, гэр бүлийн хүчирхийллийг илрүүлдэг
Хуулийн дагуу 5000-аас доош хүн амтай хороонд нэг нийгмийн ажилтан байх ёстой ч одоогоор нэг хороонд нэг л нийгмийн ажилтан ажиллаж байна. Чингэлтэй дүүргийн 4-р хороо нь одоогоор 5200 гаруй оршин суугчтай юм байна. Зарим хороод 10 гаруй мянган хүн амтай ч нэг л нийгмийн ажилтантай аж. Дүүрэгтээ нийгмийн ажилтнуудын тоог нэмэх асуудлаар санал тавьсан ч төсөв батлагдсан учраас нэмэх боломжгүй гэжээ.
Мөн хүчирхийлэлд өртсөн хохирогчидтой тулж ажиллаж байгаа эдгээр хүмүүст гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагаанд зориулсан төсөв байдаггүй гэнэ. Ингээд ямар нэг сургалт явуулъя гээд олон улсын байгууллагад хандахад орон сууц бус гэр хорооллын айл өрх хамрагддаг хороодод дэмжлэг үзүүлдэг байна.
2014 онд есөн хүний асуудалд анхаарлаа хандуулан ажиллажээ
Нийгмийн ажилтан Л.Баярмаа одоогоор бага насны хүүхэдтэй хоёр эмэгтэйн асуудалд анхаарлаа хандуулан ажиллаж байна гэлээ.
Байнга архидан согтуурч ойр хавьдаа түгшүүртэй байдал үүсгэдэг айл өрхүүдийн судалгаа байдаг бөгөөд түүн дээр үндэслээд хүчирхийлэл үйлдэгддэг гэр бүлийн хэрэг үүсгээд бүртгэлжүүлжээ. Тус хороон дээр 2014 онд есөн тохиолдол нээн ажиллаж, хууль цагдаагийн байгууллагад шилжүүлэн хаасан байна.
Хохирогч хамгийн түрүүнд ихэвчлэн цагдаад ханддаг
Хохирогч нэг хоёр удаа хүчирхийлэлд өртсөнийхөө дараа ирдэггүй. Олон удаагийн давтан хүчирхийлэлд өртөж, зодуулсан, хөхөрсөн, няцарсан байдалтай болсон үедээ цагдаагийн байгууллагад ханддаг. Мөн Хүчирхийллийн эсрэг үндэсний төв тус хороотой ойр байрладаг учраас шууд тийшээ очих тохиолдол бий гэнэ.
Өрхийн эмч үзлэгийн явцад оршин суугчдаа хүчирхийлэлд өртсөн эсэхийг хянадаг
Гэр хороололд хүчирхийлэл үйлдэж байгаа эсэхийг хажуу хөрш айлууд мэдэх, илрүүлэх боломжтой байдаг. Орон сууцанд хананы цаана тухайн айлд юу болж байгааг шууд мэдэх боломжгүй учраас илрүүлэхэд хүндрэл гардаг байна.
Хэсгийн ахлагч нар зорилтот бүлгийн айлуудаар байнга явдаг бөгөөд тэд мэдээллээ нийгмийн ажилтнуудад өгдөг байна. Хэсгийн ахлагч нараасаа тухайн айл өрхийн талаарх мэдээллийг авч, шаардлагатай тохиолдолд тэр өрхийн гишүүдтэй уулздаг.
Тухайн хороонд түр оршин суудаг хэрнээ өөр харъяалалтай байсан ч тусламж үзүүлж, зөвлөгөө өгдөг
Өрхийн эмч тухайн оршин суугчид үзлэг хийж байх явцдаа биед нь хөхөрсөн няцарсан шарх сорви байгаа эсэхийг үзэж, хянах үүрэгтэй. Улмаар тухайн оршин суугчаас яагаад ийм болсныг асууж лавлан мэдээлэл авч, гэр бүлийн хүчирхийллийг илрүүлдэг байна.
Зарим хороонд мэргэжлийн үйлчилгээ үзүүлж чаддаггүй
Мэргэжлийн нийгмийн ажилтан цөөн байдаг учраас зарим хороодод мэргэжлийн бус хүмүүс ажилладаг. Үүний улмаас гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдөд мэргэжлийн үйлчилгээ үзүүлж чаддаггүй дутагдалтай тал ажиглагддаг гэлээ.
Хүчирхийлэл үйлдэгч нарт сургалт явуулъя гэхэд ирдэггүй
Хороо дүүрэгт хүүхэд хамгаалах болон хөгжлийн гэсэн хүүхдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байна. Мөн эцэг эхчүүдэд сургалт явуулахаас гадна хуулийн дагуу хүчирхийлэл үйлдэгч нарт зохих сургалт явуулдаг. Гэвч нийгмийн ажилтнууд хүчирхийлэл үйлдэгчийг сургалтанд хамруулах гэж дуудахад ирдэггүй, цагдаагийн хүчээр албадан суулгадаг байна.
Түр оршин суугч байсан ч тусламж хүсэх боломжтой
Хүчирхийлэлд өртөн, зугтаж, аврал эрж яваа хүн хороондоо хандахад нь элдэв баримт бичиг шаарддаггүй байна. Тухайн хороонд түр оршин суудаг хэрнээ өөр харъяалалтай байсан ч тусламж үзүүлж, зөвлөгөө өгдгөө хэлсэн юм. Гэвч тус хороонд хохирогчтой биечлэн уулзах нөхцөл бүрдээгүй бөгөөд үүнээс санаа зовсон хохирогч хүчирхийлэлд өртсөнөө тэр бүр яриад байж чаддаггүй байна.
Хохирогчдоо дахин хүчирхийлэлд өртөхөөс сэргийлж байнгын хяналт тавьдаг
Хүчирхийлэлд өртсөн хэргийг хуулийн байгууллагаар шийдүүлж, гэр бүл салсан ч хүчирхийлэл үйлдэгч ямар нэг байдлаар дахин хүчирхийлэл үйлдэх магадлалтай учраас тухайн айл өрхөөр үргэлж орж байнгын хяналт тавьдаг байна. Тухайн өрхийг, хохирогчийг хэрэг дууслаа гээд орхидоггүй байна.
Хорооны нийгмийн ажилтны үүрэг хариуцлага:
- Хохирогчид үзүүлэх үйлчилгээ, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн сургалт сурталчилгааг энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг төрийн бус байгууллагын туслалцаатайгаар явуулна.
- Кейс менежментийн үйлчилгээг төлөвлөж, түргэн шуурхай, мэргэжлийн түвшинд үзүүлэхэд багийн гишүүдийг чиглүүлэн арга зүйгээр хангаж, үр дүнг хянаж үнэлнэ.
- Хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх албадан сургалтыг цагдаагийн байгууллагатай хамтран зохион байгуулна.
- Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн Сайд, Хууль Зүй Дотоод Хэргийн Сайдын хамтарсан 128/188 тоот “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” тушаалын дагуу цагдаагийн ажилтантай хамтран гэр бүлийн нөхцөл байдал, орчны аюулын зэргийн түвшинг үнэлнэ.
- Үнэлгээгээр тухайн үйлчлүүлэгчийн эрсдлийн түвшин өндөр гарсан тохиолдолд яаралтай цагдаагийн ажилтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдэж, хүчирхийлэл үйлдэгчид эрх хязгаарлах арга хэмжээ авахуулна.
- Хүүхдийг орон сууц, хувцас хоол ундаар байнга санаатай гачигдуулсан, хөдөлмөрийг зүй бусаар ашигласан, гуйланчлуулсан орон гэрээсээ дайжуулсан, гадуурхсан эцэг эхийн эцэг, эх байх эрхийг зургаан сар хүртэл хугацаагаар түр хасах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргана.
- Хамтарсан арга хэмжээ болон нийгмийн үйлчилгээний зардал тайлан мэдээнд үндэслэн дараа жилийн үйлчилгээнд шаардагдах төсөв, хөрөнгийг орон нутгийн төсөв болон бусад төсөлд суулгах санал боловсруулж, хорооны Засаг даргад танилцуулна.
- Хохирогчид үзүүлсэн үйлчилгээний талаарх тайлан мэдээ гаргаж, гэр бүлийн хүчирхийллийн холбоотой мэдээллийн сүлжээ бий болгоход оролцоно. /Эх сурвалж: ХЭҮТ/