Ирэх даваа гарагт Францын нэрт найруулагч Жан Жак Анно Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар манай улсад хүрэлцэн ирэх гэж байна.
Манай жүжигчин СТА Р.Анхнямын гол дүрд нь тоглосон “Чонон сүлд” уран сайхны киног найруулснаар Жан Жак Анно Монголчуудын хувьд эчнээ танил болсон билээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос Жан Жак Аннод илгээсэн урилгадаа "Таны бүтээсэн “Чонон сүлд” кино дэлхий дахины үзэгчдийн болон шүүмжлэгчдийн талархлыг хүлээж, танай кино багийнхан том амжилтын ард гарч чадлаа. Эрхэм найруулагч Таны Монголын өв уламжлал, нүүдэлчин соёлыг гайхалтай мэдэрч хийж чадсан тань үнэхээр бахархууштай” гээд Франц, Монгол хоёр орны соёлын харилцаа цаашид улам батжина хэмээн найдаж буйгаа илэрхийлжээ.
Найруулагч Жан Жак Анно Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхахын зэрэгцээ УИХ-ын дарга З.Энхболд, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нарт бараалхаж, Франц улсаас Монгол Улсад суугаа элчин сайдын яаманд зочилно.
Жан Жак Анногийн айлчлалын үр дүнд дэлхий дахинд Монголыг сурталчлах бүтээл төрөх болов уу хэмээн найдаж байна.
Алдарт найруулагч Жан Жак Анног GoGo News Agency дагалдан, түүний аяллын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байх болно.
Жан Жак Анногийн уран бүтээлийн талаар Эндээс уншина уу.