Гурван жилийн өмнө Феликс Баумгартнер газрын гадаргаас 39 километрийн өндрөөс 1357 километр цагийн хурдтай чөлөөт уналт хийж дэлхийн дээд амжилтыг тогтоогоод зогсохгүй “RedBull”-ын мундаг том сурталчилгаа хийж байв.
5,6 км хавтгай дөрвөлжин талбайг хамарсан энэхүү аварга том хэмжээтэй зурваст “Стеф танд хайртай” гэж бичжээ
Тэгвэл тун саяхан яг үүнтэй төстэй нэг зүйл болжээ. Мэдээж хэрэг мөн л сансартай холбогдсон. Гэхдээ энэ удаад Солонгосын Hyundai компани “Машинаар сансарт зурвас илгээж болно” гэдгийг баталжээ.
Машин бүтээгчид Хьюстонд амьдардаг, сансрын нисгэгчийн 13 настай охиныг олсон аж. Охин эцгийгээ маш их санадаг учир өвөрмөц захидал илгээх хүсэлтэй байжээ.
Компани түүний хүслийг биелүүлэхээр бол Невада дахь Деламар хуурай нууранд зурвасыг нь бичсэн бөгөөд зурвас дэлхийгээс 409 километрийн өндөрт байгаа ОУСС-аас харагдсан аж.
5,6 км хавтгай дөрвөлжин талбайг хамарсан энэхүү аварга том хэмжээтэй зурваст “Стеф танд хайртай” гэж бичсэн бөгөөд охин, эцэг хоёрыг баярлуулаад зогсохгүй Гиннесийн номонд бичигджээ.
Хэдийгээр бичлэгийн туршид охины овог, сансрын нисгэгч аавынх царай хийгээд, нэр ус огтхон ч дурдагдаагүй ч багахан судалгааны үр дүнд “ABC” сувгийн цахим хуудаснаас Терри Виртс гэх нэрийг олж харав.
Гэхдээ тэр дээр ОУСС дээр Терри Виртсээс гадна Америкийн бас нэг сансрын нисгэгч Скотт Келли ажиллаж байгаа билээ. Тэгэхээр Стефани алиных нь охин бэ? гэдэг асуулт хариулт үгүй үлдэж байна. Нэг их удахгүй бид хариуг нь мэдэх биз ээ.