ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр /04.16/ “В.Путинтай шууд ярилцлага” нэртэй телевизийн шууд нэвтрүүлэгт оролцож, иргэдийн сонирхсон асуултад хариуллаа. Путины шууд ярилцлага 3 цаг 55 минут үргэлжилсэн бөгөөд нийт гурван сая гаруй асуулт ирснээс Путин 90 асуултад хариулжээ.
Нийгэм, эдийн засгийн байдал, хориг арга хэмжээ, жижиг дунд бизнес, ахуйн үйлчилгээний талаар, түүнчлэн Украины зүүн бүс нутгийн нөхцөл байдал Оросын иргэдийн анхаарлыг хамгийн ихээр татсан гэж Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдээллээ.
Шууд ярилцлагын эхэнд Владимир Путин өнгөрсөн жил санхүү, эдийн засгийн байдлыг дүгнэсэн юм. Тэрбээр ОХУ инфляцийн өсөлтөөс сэргийлж чадсаныг онцлох нь зүйтэй гэв. Одоогийн байдлаар рублийн ханшийн өсөлт ажиглагдаж байгаа. ОХУ-ын банкны хөрөнгө 77 их наяд рубль хүрч, ДНБ-ээс давжээ.
Путин 2020 он хүртэлх хөгжлийн стратегийг гаргахад Кудрин та өөрөө гар бие оролцсон. Хэрэв ямар нэгэн алдаа гаргасан бол энэ таны буруу гэжээ.
Эдийн засаг хоёр жилийн дотор сэргэнэ
ОХУ-д эдийн засаг хоёроос доошгүй жилийн хугацаанд өснө гэж Путин хэллээ. Гэхдээ АНУ болон барууны орнуудын Оросын эсрэг тавьсан хориг арга хэмжээг цуцална гэж найдах хэрэггүйг жижиг дунд бизнес эрхлэгчдэд анхааруулав.
Харин үүний оронд хоригууд хөгжлийн шинэ арга зам гэж харж, үүнийг ашиглан ОХУ импортоос хараат бус болох ёстой гэв.
Түүний үзэж буйгаар Орос улс эдийн засагт нь учирсан бэрхшээлийг даван туулах хангалттай нөөц бололцоотой аж. Эхний ээлжинд ажилдаа сэтгэл гарган ажиллах хүсэлтэй хүмүүсийн нөөц Орост хангалттай бий хэмээн онцлов.
Сангийн сайд асан Алексей Кудрины “Эрх баригчид эдийн засгийн уналтын үеийг даван туулах ямар төлөвлөгөөтэй байгаа. Ерөнхийлөгч эдийн засгийн өсөлтийн шинэ загвар бий болгохын тулд юу хийхэд бэлэн байгаа вэ? гэсэн асуултад Путин 2020 он хүртэлх хөгжлийн стратегийг гаргахад Кудрин та өөрөө гар бие оролцсон. Хэрэв ямар нэгэн алдаа гаргасан бол энэ таны буруу гэж хэлжээ.
АНУ-ын өр дэлхийн эдийн засагт түгшүүр дагуулж байна
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Засгийн газрын өр хэт өндөр байгаа нь зөвхөн Америк төдийгүй дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлнө гэв.
Энэ талаар "АНУ-ын үндэсний өр тус улсын ДНБ-ий хэмжээнээс давсан. Энэ нь зөвхөн Америк төдийгүй дэлхийн эдийн засагт үзүүлж буй түгшүүртэй дохио. Нөхцөл байдал цаашид хэрхэн өрнөхийг бид хараахан мэдэхгүй" гэв.
Энэ асуудлаар Евро бүсийн өрийн асуудлыг жишээ татсан юм. "Засгийн газрын өр ДНБ-ний 174 хувьтай тэнцүү орнуудад юу тохиолдох вэ? Амьдралын төвшин, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ямар байх вэ? Евро бүсийн удирдагчид үүнийг даван туулж чадах уу гэж Ерөнхийлөгч нэмж хэлэв.
Иранд нийлүүлэх “S-300” пуужин бусад улс орны аюулгүй байдалд эрсдэл учруулахгүй
Агаарын довтолгоог эсэргүүцэгч пуужинг Иранд нийлүүлэхэд тавьсан хоригоо ОХУ цуцлахаар болсон. Ираны цөмийн хөтөлбөрийн хэлэлцээр дөрөвдүгээр сарын 2-нд урьдчилсан зөвшилцөлд хүрсэн төдийгүй ирэх зургадугаар сарын 30-нд эцэслэн шийдвэрлэгдэхээр хүлээгдэж байгаа юм. Тиймээс ОХУ-ын зүгээс сайн дурын хориг тавих шаардлагагүй болсон гэж үзэж буйгаа Путин хэллээ. 200 км-ийн тусгалтай “S-300” пуужингийн систем нь дэлхийн батлан хамгаалах салбарын хамгийн дэвшилтэт зэвсгүүдийн нэг. Гэхдээ үүнийг Иранд нийлүүлэх нь Израиль зэрэг бусад улс орны аюулгүй байдалд эрсдэл учруулахгүй бөгөөд зөвхөн батлан хамгаалах зорилгоор ашиглана гэдгийг Путин онцолсон байна.
Порошенко Донбассыг авахыг санал болгосон гэдгийг үгүйсгэв
Украины Ерөнхийлөгч Петр Порошенко Донбассыг авахыг Путинд санал болгосон гэх мэдээ сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тархах болсон. Энэ талаар "Тийм юм болоогүй ээ. Бид Донбассын эдийн засаг, нийгмийн дэд бүтцийн асуудлыг хэрхэн хөгжүүлэх талаар хэлэлцсэн" гэв.
Түүнчлэн Украины зүүн бүс нутгийн зөрчлийг цэрэг, дайны ажиллагааны аргаар биш энхийн замаар шийдвэрлэхийг Порошенкод уриалав. Өнгөрсөн хоёрдугаар сард Беларусийн нийслэл Минскт талууд уулзан, гал зогсоох зөвшилцлийн гэрээнд гарын үсэг зурсан ч гэрээ хэрэгжихгүй байгаа гэсэн юм.
Порошенкотой хэлэлцээ хийж байхдаа ямар мэдрэмж төрдөг вэ? Хэлэлцээрийг зогсоохыг хүссэн үе бий юу гэсэн асуултад Путин аливаа гэрээ хэлэлцээрийн асуудалд хувь хүний биш улс орны ашиг сонирхол нэн тэргүүнд тавигдах ёстой гэв. Түншүүдээ бид өөрсдөө сонгодоггүй. Бидний таалагдах, таалагдахгүй, дуртай, дургүй гэсэн хувь хүний сэтгэл хөдлөлөө байх ёсгүй гэж Ерөнхийлөгч хэлсэн байна.
Украины зүүн бүс нутагт Оросын дайчид байгаа эсэх тухай асуултад "Украины зүүн бүст Орос цэргүүд байхгүйг шулуухан хэлье" гэв.
Борис Немцовын аллагын тухай
Путин өнгөрсөн хоёрдугаар сарын 27-нд алагдсан ОХУ-ын сөрөг хүчний удирдагч байсан Борис Немцовын аллагын захиалагчийн талаар одоогоор ямар ч мэдээлэл байхгүй гэв.
Гэхдээ Немцовын аллагыг мөрдөн байцаах тусгай багийнхан сайн ажилласан гэдгийг онцлон тэмдэглэв. Энэ хэрэг гараад хагас цагийн дараа гэхэд л Улсын мөрдөн байцаах тусгай албаныхан Немцовын аллагыг үйлдэгчдийн нэрс тодорхой болгосон юм.
Орос улс эзэнт гүрэн бий болгох зорилгогүй
Евразийн эдийн засгийн холбооны талаар "ОХУ эзэнт гүрэн бий болгох гэсэн зорилгогүй. Бид Евразийн эдийн засгийн холбооны хүрээнд Казахстан, Беларусь гэсэн хөршүүтэйгээ харицлаагаа хөгжүүлж байна. Энэ холбооны үндсэн зорилго нь эрх мэдлээ тэлэх биш. Харин эдгээр гурван улсад амьдарч байгаа хүмүүсийн сайхан амьдрал, гурван улсын хил нээлттэй байх үндсэн зорилго. Энэ холбоонд тун удахгүй Армени, Киргиз улсууд нэгдэнэ" гэв.
АНУ-д холбоотнууд бус хараат орон хэрэгтэй
Владимир Путин дорно, өрнийн бүх улстай хэвийн харилцаатай байхыг эрмэлздэг тухай хэлсэн юм. Хамгийн гол нь эдгээр улсууд ОХУ-ын эрх ашиг, сонирхлыг мөн адил хүндлэх ёстой гэдгийг онцолсон юм.
Украины зүүн бүст Орос цэргүүд байхгүйг шулуухан хэлье
Тэрээр АНУ-ын эрх баригчид холбоотнууд бус хараат орны бодлогыг баримталдаг. Дэлхийн хоёрдугаар дайны дараа ЗХУ бусад орны хөгжилд өөрийн загварыг тулгаж эхэлсэн шиг бодлогыг АНУ-ын эрх баригчид одоо хэрэгжүүлж байгаа гэв. Барууны орнууд шийдвэрээ тулгахаас илүүтэй, асуудлыг шийдэх арга замыг олохыг хичээх хэрэгтэй гэв.
АНУ, ЕХ Украин дахь улс төрийн аллагыг үл тоомсорлож байна
Сүүлийн хоёр өдрийн дотор Киевт гарсан гурван хүний аллага Украиныг цочролд орууллаа. Верховная Рада буюу Украины парламентын гишүүн асан Олег Калашников, нэрт зохиолч, сэтгүүлч Олесь Бузина болон түүний хамтран зүтгэгч Сергей Сухобок нар гэмт этгээдүүдийн гарт онц хэрцгийгээр амиа алдсан. Энэ талаар АНУ, ЕХ-ын эрх баригчид Украин дахь улс төрийн аллагыг үл тоомсорлож байна гэжээ.
Ялалтын баярт оролцох зочдын тухайд
Ирэх сарын 9-нд Москвад болох Ялалтын баярын парадад уригдсан Төр, Засгийн тэргүүнд сонголт хийх эрх бий гэв.
Энэ талаар "Энэ бол улс төрч бүрийн сонголт, улс орны сонголт юм. Магадгүй заримд нь Вашингтоноос зөвшөөрөл өгөхгүй байж магадгүй. Гэхдээ энэ хувь хүний сонголт, бид үүнийг хүндэтгэнэ гэжээ.
Сануулахад Москвагаас Украинд явуулж буй бодлого, Крым ОХУ-д нэгдсэнийг эсэргүүцэн барууны томоохон гүрнүүд Ялалтын баярын арга хэмжээг “бойкотолсон”. Тодруулбал АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон, Германы канцлер Ангела Меркель нар оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн.