Технологийн хөгжлийн ачаар бид ганц бугуйвч зүүгээд л зүрхний хэмнэлээ шалгаж, хэчнээн калори шатаасан гэдгээ мэдэж болдог болжээ. Гэхдээ нэг сул тал нь энэ мэт төхөөрөмж зарим нэг спортын төрлийн тамирчдад хүртээлгүй байдаг аж.
Хэрвээ та үүнийг худалдаж авахыг хүсвэл 169 ам. доллар төлөх шаардлагатай
Үүний нэг жишээ нь усан спорт юм. Мэдээж хэрэг хэн ч хоёр, гурван зуун долларын үнэтэй бугуйвч усан дотор ашиглаж эвдлэхийг хүсэхгүй.
Тиймээс Swimmo гэх бугуйвч усан спортоор хичээллэгчдэд яг тохирсон бүтээгдэхүүн болжээ. Kickstarter дээр 39,000 ам. долларын санхүүжилт хүссэн тэд одоогийн байдлаар 33,000 ам. доллар олоод байгаа аж.
Энэхүү төхөөрөмж таны зүрхний хэмнэл, хэчнээн калори шатаасан зэргийг мэдээлэхээс гадна хэдэн метр сэлсэн, ямар хугацаанд зорьсондоо хүрсэн зэргийг тэмдэглэж, удааширч эхэлмэгц хурдлах хэрэгтэйг сануулах гэх мэтээр дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгэнэ.
Гар утсанд зориулсан тусгай аппликейшний тусламжтай та дээрх мэдээллүүдээ шалгаж болох аж. Өнгөт OLED дэлгэц бүхий энэ бугуйвч 100 хувь усны хамгаалалттай гэдгийг хэлэх нь илүүц биз.
Харин ямар ч товчлуургүй гэвэл сонин байх. Учир нь усны нэвтрүүлэхгүй байх үүднээс ямар ч товчлуур хийгээгүй бөгөөд хоёр үндсэн хурууны хөдөлгөөн, бугуйгаа эргүүлэх зэрэг зүйлсээр та төхөөрөмжөө удирдана.
Бүтээгчид нь төхөөрөмжийг 5-7 өдөр цэнэгээ барина гэсэн хэдий ч цэнэглэх аргыг нь тайлбарласангүй. Хэрвээ та үүнийг худалдаж авахыг хүсвэл бага зэрэг хүлээх хэрэгтэй бөгөөд 169 ам. доллар төлөх шаардлагатай.