2013 оны наймдугаар сард "Нарантуул" худалдааны төвийн хүнсний захад гал гарч, нэг хүн нас баран, олон хүн эд хөрөнгөөрөө хохирон, ажлын байраа алдсан харамсалтай явдал болсон. Удалгүй тус захын эзэд хүнсний захын шатсан суурин дээр шинээр өргөтгөл барьж эхэлсэн юм. Гэтэл тус хүнсний захын барилгын гадна талын тоосго энэ сарын 15-нд нурж, тэнд ажиллаж байсан БНХАУ-ын иргэн, 60 настай Ч амиа алджээ.
Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, ахмад Ё.Лхагвасүрэнгээс энэ талаар асуухад "Баянзүрх дүүргийн XIV хорооны нутагт барилгын осол гарч, нэг хүн дарагдан амиа алдсан тухай дуудлага ирсэн. Хэргийг тус дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байна" гэв.
Хүн осолдсон барилга дээр өчигдөр 11.00 цагт очлоо. Тэндхийн манаачтай уулзахад "Осол гарсныг мэдээгүй. Өглөө ажлаа хүлээж авсан. Барилгын ажил намар зогсоод одоо эхлээгүй байна. Тэгээд ч даамал ямар ч хүнийг дотогш нь битгий оруул гэсэн" гээд хашааныхаа төмөр хаалгыг тас хийлгэн хааж орхив.
Харин "Нарантуул" захын түрээслэгчид "Өчигдөр 13.00 цагийн үед хүнсний захын барилгын тэндээс "тас няс" гэсэн дуу чимээ гарч, шороо тоос бужигнаад явчихсан. Юу болов гэтэл барилгын тоосгонууд салхинд нураад нэг хүний дээрээс уначихсан гэсэн. Энэ барилгатай ойрхон наймаа эрхэлж байгаа хүмүүсийг хоёр өдөр ажиллуулахгүй гэж байцаагч хэлсэн. Дахиад хүчтэй салхи гарвал бидний дээрээс тоосгонууд "нисээд ирэх" аюултай гэсэн" гэв. Салхинд "хийсээд" ирэх тоосгонд хамгийн түрүүнд өртөж мэдэх хүмүүс нь өмд, савхин хувцас зардаг наймаачид юм байна.
Тэдний нэг, тус захад олон жил савхи, савхин эдлэл худалдаж буй хүнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Өчигдөр (уржигдар) хүнсний захын барилга нурсан. Та мэдсэн үү?
-Мэдэлгүй яах вэ. Газар хөдөлж байгаа мэт нүргэлсэн их чимээ гарсан. Яав ийв гээд хартал хүнсний захын барилгын гуравдугаар давхар орчмоос гадна талын тоосгонууд нурж байсан. Хаврын салхины ая даахгүй нурдаг ийм чанаргүй барилга барьж болох уу.
-Тэр өдөр цас, шороогоор шуураад цаг агаар таагүй байсан л даа. Гэхдээ барьж буй барилга салхинд нурчихна гэхээр итгэмээргүй юм.
-Харин тийм. Ийм чанар муутай барилгыг Улсын комисс хүлээж авахгүй байх гэж найдаж байна. Энэ барилга дээр ажиллаж байгаа хүмүүсийн олонх нь хятадууд. Тэд өвөлжингөө ажилласан. Өвлийн хүйтэнд өрсөн тоосгонууд хавар гэсээд ингэж амархан нурж унаж байхгүй юу.
-Таны лангуу нурсан барилгатай их ойрхон юм байна шүү дээ.
-Дахиад ийм осол гарч магадгүй гээд нурсан барилгын ойр орчимд байгаа түрээслэгчдийг хоёр өдөр ажиллуулахгүй гэсэн. Гэвч хоолны мөнгөө бодоод ах нь энд зогсож л байна гэв.
Хаврын салхинд тараа таниулсан уг барилгын ойролцоо наймаа эрхэлдэг хүмүүс ийнхүү хоёр өдрийн ажлаа алдаж байна. Тус барилгын захиалагч болон гүйцэтгэгч компанийг тодруулахаар МХЕГ, НМХГ-т хандсан ч "Одоогоор нэгдсэн мэдээлэл гараагүй байна" гэсэн юм. Өөдлөхөө байсан барилгын салбарынхан өвгөн хүнийг ч гололгүй ажиллуулсны эцэст аминд нь хүрсэн нь харамсалтай. Уг хүнсний захыг энэ оны долдугаар сард хүлээлгэн өгөх байх гэж захын түрээслэгчид ярив. Хугацаандаа амжих гэж өвлийн хүйтэнд зүтгүүлсэн барилга өнөөдөр ийм байдалтай байна. "Нарантуул" захын удирдлагууд түрээслэгчдэдээ ийм чанар муутай барилгаар "бэлэг" барихгүй гэж найдъя.
Ч.Туяа