Францын тансаг зэрэглэлийн бугуйн цаг, гоёл чимэглэл үйлдвэрлэгч “Cartier” компани Хонконгт борлуулагдаж байгаа цагныхаа үнийг таван хувиар буурууллаа.
Түүнчлэн эх сурвалжийн мэдээлснээр гоёл чимэглэлийн зарим бүтээгдэхүүнээ хямдруулахаар төлөвлөж байгаа юм байна. Хонконг нь тансаг зэрэглэлийн брэнд үйлдвэрлэгчдийн гол зах зээлд тооцогддог.
Харин эдийн засгийн удаашрал болон Ши Зиньпинийн авлигатай тэмцэх арга хэмжээний нөлөөгөөр тансаг бүтээгдэхүүний борлуулалт огцом буураад байгаа юм.
Үүний зэрэгцээ Хонконгийг зорих жуулчдын тоо буурч байгаа нь брэндүүдийг үнээ бууруулахад хүргэсэн байна. “Cartier” брэндээс өмнө “Patek Philippe”, “Chanel”, “Prada” зэрэг брэндүүд ч мөн бүтээгдэхүүнийхээ үнийг хямдруулсан ажээ.