Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд гарсан түймэр хүрээгээ тэлж сумын газар нутгийн 80 гаруй хувийг хамарсан байна.
Хэдийгээр түймрийг цурманд оруулсан ч дахин дэгдсэн гэж албаныхан мэдээллээ.
Одоогоор Онцгой байдлын ерөнхий газар болон нутгийн иргэд хээрийн түймэртэй тэмцэж байгаа ажээ. Хэдий тийм боловч цаг агаарын байдлаас үүдэн түймэр унтраах ажиллагаанд хүндрэл гарч байна.
Мөн шаардлагатай багаж төхөөрөмж дутагдалтай байгааг албаныхан мэдээллээ. Улсын онцгой комиссоос нөхцөл байдалтай танилцахаар Түмэнцогт суманд очсон байна.
Эхний ээлжинд гамшигт гэр орноо алдсан иргэдэд, тусламжийн гэр хүргүүлжээ. Сүүлийн мэдээллээр 22 айлын гэр түймэрт өртөж, олон тооны мал хорогдсон байна.
Даваа гарагт Хэнтий аймгаас эхэлсэн хээрийн түймэр, гурван аймгийн газар нутгийг хамарч хүрээгээ тэлээд байгаа аж. Харин улсын хэмжээнд 13 аймагт ой, хээрийн түймэр гарсан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.