Хятад, Япон, Өмнөд Солонгос тэргүүтэй хүчирхэг орнуудыг багтаасан Ази тив “баячууд” олонтой. Гэсэн ч Азийн зарим орны ядуурал өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Азийн эдийн засаг асар хурдтай хөгжиж 1960-аад оны эхээр тус тивийн амьжиргааны баталгаажих түвшин дээшилж тивийн иргэдийн нэлээд хувь нь хангалуун амьдрахын жаргал мэдэрч эхлэв.
Гэсэн ч 1990 онд гаргасан статистикаар тивийн зүүн бүсийн нийт хүн амын 56 хувь, өмнөд Азийн 54 хувь нь өдөрт 1.25 ам.доллараас бага орлоготой гэсэн дүн гарчээ. Тэгэхээр азиудын тэн хагас нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур буюу ядуу байсан аж.
Харин 2010 оны судалгаагаар тивийн ядуурлын хэмжээ буурсан, зүүн хэсгийн хүн амын ердөө 12 хувь, өмнөдийнхний 31 хувь нь ядуу гэсэн үзүүлэлттэй байлаа. Гэтэл өдгөө ядуу иргэдийн тоо зүүн Азид 7.1 хувиар, өмнөдөд 5.2 хувиар тус тус өссөн дүнтэй гарчээ. Энэ нь дэлхийн аль ч тивд гараагүй муу үзүүлэлт гэнэ.
Азийн хөгжлийн банкны саяханы тайланд амьжиргааны баталгаажих доод түвшин болох 1.25 ам.долларын өдрийн орлого Ази тивийн ядуурлын түвшинг тогтооход учир дутагдалтай гэдгийг онцолжээ. Тус банкны ахлах эдийн засагч Гуангуа Вангийн хэлснээр тивийн амьжиргааны доод түвшинг шинэчлэн тогтоох нь бодит тоо гаргах үндэс болох аж. Тэгвэл үнэн бодит статистик гаргахад юуг хэрхэн чухалчлах шаардлагатайг тус банкны ерөнхий эдийн засагч Гуангуа Ван тайлбарласан байна.
Азийн хөгжлийн банкны судалгааны баг судалгааны шинэ өгөгдөхүүнд үндэслэн 2010 онд 28.8 хувьтай гарсан ядуурлын түвшин үнэн хэрэгтэй 49.5 хувьтай гарах байсныг тайлбарласан байна. Ингэснээр Ази тивийн ядуу иргэдийн тоо 0.73 тэрбумаар нэмэгдэн 1.75 тэрбум болж буйг тодорхойлжээ. Тэгэхээр 1.25 ам.доллар гэж тогтоосон орлогын доод түвшин Азийн ядуурлын түвшинг тогтооход алдаатай бас адармаатай аргачлал юм.
Ийнхүү Азийн хөгжлийн банкны ерөнхий эдийн засагч Вангийн Герман улсын “DW” (Deutsche Welle) мэдээллийн агентлагт өгсөн сонирхолтой ярилцлагыг орчуулан хүргэж байна.
DW: Судалгааны тулгуур үзүүлэлтүүд юу байв?
Wan: Юуны өмнө Ази-Номхон далайн орнуудын ядуурлын түвшин таамгаас тааруу байгааг хэлэх нь зүйтэй. Манай судалгааны аргачлалд ядуурлын түвшинг арай өргөн хүрээнд авч үзсэн. Уламжлалт хэмжүүр болох өдрийн орлогыг 1.25 ам.доллараар тооцсон нь Ази тивийн ядуурлыг бүрэн дүүрэн илтгэж чадахгүй байгааг харуулсан. Улмаар 2010 онд 21 хувиас хэтрэхгүй гэж үзэж байсан тооцооллыг бидний гаргасан шинэ аргачлалаар тооцон үзэхэд 50 хувь болтлоо өссөн үзүүлэлт гарсныг хэлэх хэрэгтэй. Түүнчлэн бидний гаргасан судалгаагаар 2030 он гэхэд Азийн нийт хүн амын 17 гаруй хувь нь нэн ядуу гэсэн ангилалд багтана гэж таамаглаж байна. Үүнийг уламжлалт хэмжүүрээр авч үзвэл 1.4 хувьтай байна гэж гарах юм л даа.
Бид судалгаандаа нэн чухал хэдий ч үл ойшоогдсоор ирсэн ядуу болон нэн ядуу хүмүүсийн өртөмтгий байдлын эрсдэлийг оруулж ирсэн.
DW: Өнөөгийн ядуурлын түвшинг тодорхойлох хэмжүүр яагаад учир дутагдалтай байна вэ?
Wan: Өдрийн орлого 1.25 ам.доллараас доошгүй байна гэдэг үндсэн үзүүлэлт нь Азийн орнуудын ядуурлын түвшинг бүрэн дүүрэн илэрхийлж чадахгүй байна. Үүнд хоёр шалтгаан бий. Нэгдүгээрт, дээрх хэмжүүрийг гаргахдаа үндэсний ядуурлын түвшин өндөртэй дэлхийн 15 орны үзүүлэлтээр тооцсон. Үүний 13 нь Африкийн орон бол ердөө хоёр нь Азийн орон байгаа юм. Тэдгээр нь Таджикистан, Непал.
Амьжиргааны баталгаажих түвшний доод хэмжээ болох 1.25 ам.доллар Африкийн орнуудад хүний анхдагч хэрэгцээг хангахуйц байж болох ч Азид бол өөр хэрэг. Учир нь зарим өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний ханш Азид илүү үнэтэй болох нь харагдсан.
Хоёрдугаарт, анхдагч хэрэгцээ нь орон бүрт харилцан адилгүй. Түүнчлэн доод хэмжээг тогтоохдоо 1988-2005 оны үзүүлэлтүүдийг харгалзан үзсэн нь өдгөө хоцрогдсон. Ази тив асар хурдтай хөгжиж байна. Тэгэхээр шинэчилсэн мэдээлэл хэрэгтэй. Өнөөдөр ашиглагдаж буй үндсэн зарчимд үндэслэн, гэхдээ арай өргөн хүрээг хамрах өгөгдөл ашиглан амьжиргааны доод түвшинг тодорхойлоход нэг хүн өдөрт 1.51 ам.долларын орлоготой байх шаардлагатай болж байна. Ийн тооцоход 2010 онд 9.8 хувийн өсөлттэй гарсан тус бүсийн ядуусын тоо 343 хүнээр нэмэгдэж буй.
DW: Амьжиргааны баталгаажих доод түвшинг тодорхойлдог тооцооллыг засаж өөрчлөх нь юунд тустай вэ?
Wan: Ядуурлыг мөнгөн дүнгээр тодорхойлох нь асуудлын гол биш. Харин ядуу иргэдийн эрүүл мэнд, нийгэм хамгааллын хүртээмж, хамрах хүрээг тодорхойлох нь жишиг хэмжүүр тогтоох гол зорилго. Орлого, зарлагын мөнгөн дүн уруудаад байхад ядуурлын жишиг болдог мөнгөн дүнг нэг түвшинд барих утгагүй. Иймд ядуурлын зураглалыг гаргахдаа учир шалтгааныг өргөн хүрээнд авч үзэх, тэдгээрийг ойлгох, шийдвэрлэх арга замыг олох, дэмжих, улмаар зөв бодлого тодорхойлох бас хэрэгжүүлэхэд шинэ аргачлал дөхөм болно гэж үзэж байна.
DW: Нэн ядуу гэх ойлголтыг шинэчлэн тодорхойлоход ямар хүчин зүйлс чухал вэ?
Wan: Ядуурлын түвшинг тодорхойлохдоо гурван зүйлийг багтаах шаардлагатай. Нэгдүгээрт, Азийн орнуудын хэрэглээний өртөг. “Нэн ядуу” гэдэг ойлголт үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг. Иймээс тодорхойлох явцад шинэ мэдээлэл, мэдээллийн сан шаардлагатай болдог. Тэр тусмаа асар хурдан хөгжиж буй Азийн орнуудад. Хоёрдугаарт, нэн ядуу иргэдийн өртөмтгий байдал. Бага орлоготой иргэд “Нэн ядуу” ангилалд шилжих тун амархан. Байгалийн гамшиг, санхүүгийн хямрал, өвчин эмгэг зэрэг сөрөг үйл явдлууд тэдэнд шууд нөлөөлдөг. Иймд тэднийг ядуугийн зовлонд удаан тарчлаахгүйн тулд бодлого, хөтөлбөрүүд шаардлагатай.
Урьдчилан сэргийлэх ганц үйлдэл өвдөхгүй байх зөв алхам гэдэг шүү дээ. Тиймээс ядуурлын тухай ярьж байгаа бол хүнсний аюулгүй байдлын асуудлыг заавал хөндөх хэрэгтэй. Өдөр хоногийг өлсгөлөн өнгөрөөж буй хүнтэй орлогын жишиг яриад хэрэггүй.
DW: Таны дурдаж буй тулгамдсан асуудлуудыг өнөөгийн жишиг хэмжүүр болох 1.25 ам.долларын жишигт оруулан тооцвол Ази тивд хэчнээн хүн ядуу гэсэн эгнээнд багтах бол?
Wan: Уламжлалт аргаар тооцоолбол Ази тивд 733 сая хүн нэн ядуугийн тоонд орж байна. Харин манай судалгааны багийн гаргасан аргачлалаар тооцоод үзвэл 2010 онд 28.8 хувьтай гарсан ядуусын тоо 49.5 болж өснө. Өөрөөр хэлбэр, дөнгөн данган өдөрт 1.25 ам.доллар олдог хүмүүс 1.02 тэрбум байсан бол шинэ тооцооллоор 1.75 тэрбум болох юм.
DW: Азийн эдийн засгийн хурдацтай хөгжил энэ тоог бууруулж чадах болов уу?
Wan: Мэдээж. Азийн хөгжил дэлхийд тэргүүлж байна. Ингэснээр сая сая хүмүүс ядуугийн зовлонгоос ангижирч буй. Эдийн засгийн өсөлт, хөгжлийг тогтвортой байлгах нь ядууралтай тэмцэх чухал арга. Тус тивийн эдийн засаг дахь эерэг өөрчлөлтүүд үргэлжилбэл ядуурлын түвшин 2020 он гэхэд 31.7 хувь, 2030 17.1 хувь хүртэл буурах боломжтой.
DW: Ядуурлыг эрчимжүүлж буй хүчин зүйлстэй тэмцэхийн тулд төр болон иргэний нийгмийн байгууллагууд юу хийх хэрэгтэй вэ?
Wan: Эдийн засгийн өсөлтийг дэмжих хэрэгтэй. Үүнээс гадна ядуурлыг бууруулах бодлого, стратеги болон хөтөлбөр хэрэгжүүлэхдээ ядуусын хэт өртөмтгий байдал, хүсний асуудлыг цогцоор нь хөндөх нь чухал.
Үйлдвэрлэлийн дэвшил, технологийн шинэчлэл хүнсний аюулгүй байдал болон хүртээмжийг сайжруулдаг. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд тухайн орны Засгийн газар эрсдэлтэй гэгдэж буй орон нутагт мөн гамшгийг бууруулах зорилгоор аюулаас урьдчилан сэргийлэх систем болон хоол, тэжээлийг төрөлжүүлэх ажилд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Түүнчлэн ургацын даатгал зэрэг бүс нутгийн газар зүй, байгалийн тогтоцоос хамаарсан зах зээлд түшиглэсэн бодлогыг дэмжих нь зүйтэй.