Нидерландын эрх баригчид өнгөрсөн оны долдугаар сард сүйрсэн Малайзын Боинг онгоцны ослын газарт хөшөө босгох төлөвлөгөөтэй байгаа талаар ВВС дамжууллаа.
Түүнчлэн энэ сарын 16-нд буюу пүрэв гарагт Нидерланд болон Малайзын мэргэжилтнүүд Донецкийн онцгой байдлын ажилчдын хамт ослын газар дээр буюу Гаврово сууринд очоод байгаа аж.
Мэргэжилтнүүд гурван долоо хоногийн турш ослын газрын шинжилж, онгоцны хэлтэрхийг цуглуулах, эдгээрийг Нидерланд руу тээвэрлэх зэрэг ажлыг хийж байгаа юм. Одоогийн байдлаар тус онгоцны ослоор амиа алдсан 298 хүний 296-г нь цогцосыг олж, хэн болохыг нь тогтоогоод байгаа. Харамсалтай нь үлдсэн хоёр хүний цогцос одоог хүртэл олдоогүй.
Амстердамаас Куала Лампур руу гарсан Малайзын зорчигч тээврийн онгоц өнгөрсөн долдугаар сарын 18-нд Украины зүүн хэсэгт осолдсон.
Онгоцонд 298 зорчигч, нисэх багийн 15 гишүүн байсан аж. Зорчигчдын дунд 154 нидерланд, 27 австрали, 23 малайз, 11 индонез, 6 британи, 4 герман, 4 бельги, 3 филиппин, 1 канад хүн зорчиж явсан ба багийн бүх гишүүд нь малайзууд байсан гэнэ.
Эх сурвалж: ВВС