Газар тариалангийн бүс нутгуудад ХХАА-н яамнаас тариаланчдын зөвлөгөөнийг зохион байгуулж тэдэнд тулгамдаж байгаа болон шийдвэрлэх ёстой асуудалтай газар дээр нь танилцаж байна.
Хөвсгөл аймгийн хувьд өнгөрсөн жилийн тариалалтаасаа эхлээд аймгийнхаа хүн амын гурилын хэрэгцээг 100 хувь өөрсдөө хангах боломжтой болсон байна. Энэ жилийн тухайд үр тарианы үйлдвэрлэл эрхлэгч 60 гаруй аж ахуй нэгж, иргэд 13,8 мянган га-д тариалалт хийхээр зорьж байна.
Сүүлийн жилүүдэд газар тариалангийн үйлдвэрлэл ихээхэн нэмэгдэж, дотоодын хэрэгцээт буудай, төмс 100 хувь, хүнсний ногоо 70 гаруй хувиар хангаж чадаж байгаа ч цаашид газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай болж байгааг тариаланчид онцолжээ.
Ялангуяа байгаль цаг уур, улирлын онцлогоос хамаарсан энэ салбарт төрөөс тогтвортой бодлогоор дэмжих хэрэгтэйг тэд хэллээ.