“Мах Импэкс” ХК-ийн Хиам консервийн үйлдвэр ISO 9001-2008 олон улсын чанарын удирдлагын тогтолцооны гэрчилгээг гардан авсан баяраа хуваалцлаа.
Энэ нь Швейцарийн Женев хотод төвтэй Олон улсын стандартын байгууллагаас гаргадаг стандарт аливаа байгууллагад үр дүнтэй, чанар удирдлагын тогтолцоог хэрэгжүүлж ажиллуулахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
Тус компани энэ гэрчилгээг авахын тулд нийт ажилчиддаа өргөн мэдлэг олгож ажилласан болохоо дуулгасан юм.
Стандартыг хэрэгжүүлснээр бүтээгдэхүүний чанар сайжирч, хэрэглэгчийн сэтгэл ханамж дээшлэн байнгын хяналтаар найдвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх аж.
Махны салбартаа анхдагч болж буйгаа зарласан ёслолын ажиллагаанд Монголын Хүнсчдийн холбооны ерөнхийлөгч Д.Тэрбишдагва, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга Б.Лхагважав, Хиам консервийн үйлдвэрийн гүйцэтгэх захирал Б.Бадмаа болон салбарын төлөөлөл оролцлоо.
Б.БАДМАА: ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД ӨРСӨЛДӨХ БОЛОМЖ БАЙНА
Шинээр нэвтрүүлж буй стандартын талаар Хиам консервийн үйлдвэрийн гүйцэтгэх захирал Б.Бадмаа хэлэхдээ,
-Манай үйлдвэр өдөрт 10 гаруй тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. 2004 оноос хойш тоног төхөөрөмжийн шинэчлэлтийг тасралтгүй хийж ирсэн мах махан бүтээгдэхүүний үйлдвэр юм. ISO 9001-2008 стандартыг нэвтрүүлэхээр өнгөрсөн хугацаанд бүх ажилчид маань баг болон ажилласан.
Энэ нь юу вэ гэхээр ТӨЛӨВЛӨ, ХИЙ, САЙЖРУУЛ, ШАЛГА гэсэн үндсэн дөрвөн циклээр тогтвортой байнгын сайжруулалтыг хийдэг. Ялангуяа хүнсний бүтээгдэхүүнийг нөөшлөхөд эрүүл ахуй, чанарын шаардлага чухал бөгөөд энэ нь дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжтой.
Энэ стандартыг хэрэгжүүлснээр дэлхийн хэмжээний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж хүлээн зөвшөөрөгдөх боломжтой болж байна гэдгийг хэлсэн юм.
Хиам консервийн үйлдвэр уг стандартыг нэвтрүүлэхийн тулд жилийн хугацааг зарцуулсан болохыг тэрээр онцолж байв.
Ёслолын ажиллагааны үеэр Монгол Улсын иргэн бүрийг чанартай аюулгүй хүнсээр хангах ажилд хүчин зүтгэж байгаа тус компанийн хамт олонд Хүнс хөдөө аж ахуйн яамны дэд сайд Б.Батзориг баяр хүргэж, амжилт хүслээ.
Д.ТЭРБИШДАГВА: ISO 9001-2008 НАДАД ХАМГИЙН ТОМ БЭЛЭГ БАЙЛАА
Харин ажил, амьдралын гараагаа энэ үйлдвэрээс эхэлсэн Монголын Хүнсчдийн холбооны ерөнхийлөгч Д.Тэрбишдагва үйлдвэрийн хамт олонд талархал дэвшүүлэн хэлсэн үгэндээ,
-Одоогоос 33 жилийн өмнө би эндээс ажлын гараагаа эхэлж байлаа. Энэ газрын шороо, чулуу, тоосго, хүн бүр үнэтэй. Би энэ үйлдвэрт ажил, амьдралын гараагаа эхлээд олон стандартыг бичилцсэн.
Миний амьдралын философи, замнал, карьер бол энэ газраас эхэлж байсан юм. Өнөөдөр энэ маань ISO 9001-2008 олон улсын стандартын хэмжээнд хүртэл хөгжиж дэвшиж байгаад туйлын баяртай байна. Үйлдвэр маань дэлхийн хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Улс орныг стандартаар хөгжүүлж байх ёстой. Стандартын оргилд хүрч байгаа Хиам консервийн үйлдвэртээ чин сэтгэлээсээ баяр хүргэе.
Өнөөдрийн үйл явдал миний хувьд хамгийн том бэлэг, хамгийн том мэдээлэл болж байна. Залуу инженер байхдаа орчин үеийн технологийн хиам үйлдвэрлэхээр зорьж байсан бол та бүхэн дэлхийн стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Өнөөдөр миний төрсөн өдөр. Та бүхэн ISO 9001-2008-аар надад бэлэг барилаа гэсэн юм.
Хиам консервийн үйлдвэрийн ерөнхий технологич Р.Отгон “Стандартыг хэрэгжүүлснээр бүтээгдэхүүнээс гарах доголдолгүй болж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлнэ гэсэн үг.
Өөрөөр хэлбэл гарсан хойно нь асуудлыг засах биш түүхий эд хүлээн авах, технологийн үйл явц, тээвэрлэлт, хяналт гээд бүх салбарт хяналт, стандартыг бий болгоно” хэмээлээ.
Хиам консервийн үйлдвэр нь 10 нэр төрлийн утлагат хиам, 11 нэр төрлийн чанамал хиам, 3 нэр төрлийн дотор махан хиам, 13 нэр төрлийн утлагат бүтээгдэхүүн, 13 нэр төрлийн Нүүдэл брэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.