БНСУ-ын Чанвон хотод явагдсан "Дэлхийн цом"-ын тэмцээнээс 25 метрийн спорт гар бууны эмэгтэйчүүдийн дасгалын финалд О.Гүндэгмаа түрүүлж, "Рио-2016" олимпийн наадмын анхны эрхийг эх орондоо авчирсан.
Олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаагаас сэтгэгдлийг нь хуваалцлаа.
-Юуны өмнө танд 2016 оны олимпийн эрхийг хүртсэнд танд баяр хүргэе?
-Баярлалаа. Энэ олон жилийн турш намайг үргэлж дэмжиж туслаж байсан Зэвсэгт хүчний "Алдар" спорт хороо, Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэр хамт олон, буудлагын спортын хамт олон, найз нөхөд, гэр бүлийнхэндээ баярлалаа. Олимпийн эрх авна гэдэг давах ёстой нэг даваа минь. Баг хамт олноосоо түрүүлж олимпийн эрх авсандаа баяртай байна. Булган сүүлтэй байж араас минь олимпийн эрхийн болзол олноор нэмэгдэж буудлагын галын шугаманд Монголын мэргэн буучид олуулаа зогсох болтугай.
-Зургаа дахь олимпод цэц мэргэнээ сорихоор боллоо?
-Хүн бүрт өөрийн гэсэн ажил хөдөлмөр байдаг. Буудлагын спорт бол миний хувьд ажил минь. Эмэгтэй хүний хувьд зургаан олимпод дараалж орохын тулд ар гэртээ санаа зовохгүй зүйлгүй, үргэлж тусламж дэмждэг байгууллага олон сайхан хүмүүсийн дэмжлэгтэйгээр урт хугацаанд амжилттай байж чадлаа.
-Тэмцээнийхээ талаар ярихгүй юу. Финалд буу гацсан гэсэн?
-Бид нарын хувьд буу сумны асуудал үнэхээр чухал байдаг. Үндсэн дасгал буудаж байхад буу гацсан. Финалд буудахад хоёр ч удаа буу гацсан. Нэг гацахад үргэлжлүүлээд буудаж болдог. Харин хоёр дахь удаагаа гацах юм бол үлдсэн сумуудыг тэглэдэг. Тэгээд өөрөө гацааг нь гаргаад үргэлжлүүлээд буудаад явсан байгаа. Дасгалжуулагч маань өмнө нь буу, сумаа солихыг сануулж байсан л даа. Одоо нэгэнт олимпийн эрх авчихсан учраас буугаа сольж олимп хүртэл шинэ буундаа дасах хэрэгтэй болчихоод байна. Энэ асуудал ганц минийх биш. Буудлагын төлөөлж олимпийн эрх авах гэж дэлхийн аварга, Дэлхийн цомын тэмцээнд оролцож буй 11 тамирчны асуудал давхар хөндөгдөж байгаа. Өнгөрсөн жил дэлхийн аварга, Азийн наадмын тоглолтод орох гэхэд сум маань гааль дээр ирээд нэг жил болсон. Засгийн газрын хуралдаанаар орж ганц удаагийн лицензээр гээд арай хийж авсан. Сум тодорхой хэмжээний хадгалалтын горим гэж байдаг. Ямар нөхцөлд хадгалагдсныг сайн мэдэхгүй л юм.
-Олимпийн эрх олгох тэмцээний өрсөлдөгч нар хэр хүчтэй байв. Залуу тамирчид их олон оролцох шиг болсон?
-Улс орнуудын тамирчид нэлээд шинэчлэгдэж их залуужсан байна лээ. Залуу ч юм уу муу тамирчин гэж болохгүй. Хийн буунд түрүүлсэн тамирчин бол ОХУ-ын шинэ буудагч байсан. Надтай аваргын төлөө буудсан БНХАУ-ын залуу буудагч Лин Юемей гэхэд огт танихгүй шинэ тамирчин байсан. Гэхдээ хоёр, гурван сая мэргэн буучийг төлөөлж гарч ирж "Дэлхийн цом"-д буудаж байгаа.
-Хятадын хашир туршлагатай олимпийн аварга Чен Ин оролцоогүй юу?
-Хятадын хоёр шилдэг мэргэн бууч нь оролцсон. Нэг нь бууны үзлэгний улмаас тэмцээнээс хасагдсан байсан. Буудаж дуусангуут галын шугаманд бууны гох, хувцасны шалгалт гээд олон зүйлийг шалгадаг. Бууны гохны жин таараагүй гэж сонссон. Буудахын хувьд их сайн буудсан байсан.
-Риогоос нэг л зүйлийг хүсч байгаа байх?
-Тэгэлгүй яахав. Тамирчин хүн бүр ганц л зүйлийг хүсч мөрөөдөж явдаг шүү дээ. Түүний төлөө л бэлтгэл сургуулилтаа хийж базааж байгаа. Олимпод олуулаа оролцвол илүү өөдрөг болдог.