Оюуны өмчийн газраас энэ сарын 23-ны 09:15-12:00 цагт “Оюуны өмч ба зөрчил” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна.
Төр хувийн хэвшлийн тус хэлэлцүүлэгт оролцох хүсэлтэй аж ахуй нэгж, хувь хүмүүсийг оюуны өмчийн газрын 424 тоот өрөөнд бүртгэж байгаа аж.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газар, Монгол дахь Америкийн худалдааны танхим /Ам Чам/Монгол/ болон Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Шадар сайдын ажлын алба, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Бизнесийг дэмжих санаачилга төсөл дэмжиж байна.
Тус хэлэлцүүлэгт Гаалийн ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон хувийн хэвшил оролцоно. Хэлэлцүүлэг Бэст Вестерн Премьер Туушин зочид буудлын Сүлд танхимд болно.