ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 16-нд “В.Путинтай шууд ярилцлага” нэртэй телевизийн шууд нэвтрүүлэгт оролцож, иргэдийн сонирхсон асуултад хариуллаа. Путины шууд ярилцлага 3 цаг 55 минут үргэлжилсэн бөгөөд нийт гурван сая гаруй асуулт ирснээс Путин 90 асуултад хариулжээ. Нийгэм, эдийн засгийн байдал, хориг арга хэмжээ, жижиг дунд бизнес, ахуйн үйлчилгээний талаар, түүнчлэн Украины зүүн бүс нутгийн нөхцөл байдал Оросын иргэдийн анхаарлыг хамгийн ихээр татаж байв. Ингээд Путины шууд ярилцлагын тоймыг ЭНД дарж уншина уу.
Сүүлийн хоёр өдөр Киевт гарсан хоёр аллага Украиныг цочролд орууллаа. Ерөнхийлөгч Виктор Януковичийн хамтран зүтгэгч байсан, парламент дахь Бүс нутгийн намын гишүүн Олег Калашников энэ сарын 15-ны шөнө Киев дэх байрныхаа өмнө буудуулан амиа алджээ. Түүн рүү таван удаа буудсанаас нэг сум толгой руу нь оносон байна. Олег Калашников газар дээрээ нас баржээ. Украины алдарт сэтгүүлч, зохиолч Олесь Бузина энэ сарын 16-нд хашаан дотроо буудуулан амиа алдав. Гэмт этгээдүүд түүн рүү дөрвөн удуу буудсаны улмаас сэтгүүлч газар дээрээ нас баржээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “Олон улсын терроризмыг ивээн тэтгэгч орнуудын тооноос” Куба улсыг хассан талаар Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээллээ. "Өнөөдөр АНУ-ын Ерөнхийлөгч Куба улсыг терроризмынг ивээн тэтгэгч улс орны жагсаалтаас хасаха тухай тогтоомжийг Конгресс рүү илгээсэн" гэж Ерөнхийлөгчийн дэргэдэх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн твиттер хуудаснаа жиргэжээ.
Жилийн өмнө дөрөвдүгээр сарын 16-нд Өмнөд Солонгосын Жиндо арлын ойролцоо 475 зорчигчтой Севол хөлөг онгоц осолдож живсэн билээ. Тэгвэл Севол онгоцны ослоор амиа алдагсдыг тэдний ар гэрийнхэн болон хамаатан садан дурсан санаж байна. Инчон хотоос Чежү арлыг чиглэж явсан тус онгоцонд Ансан хотын Данвон ахлах сургуулийн 350 гаруй сурагч, багш ажилчид зорчиж явсан юм. Ослын улмаас 295 хүн амиа алдаж, есөн хүн одоог хүртэл сураггүй байгаа. БНСУ-ын зарим эрх баригчид амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх үйл ажиллагаанд оролцохоор Жиндо арал дээр ирсэн боловч хохирогчдын ар гэрийнхэн депутатуудыг ёслолын ажиллагаанд оролцуулаагүй аж. Учир нь эрх баригчид ослын шалтгааныг нарийн мөрдөн шалгаагүй гэсэн шүүмжлэлд өртөөд байгаа юм.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Америкийн “Time” сэтгүүлийн уншигчдын дунд явуулсан санал асуулгын дүнгээр дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтыг тэргүүлсэн байна. ОХУ-ын удирдагч санал 6.95 хувийн санал авч, дэлхийн нөлөө бүхий 100 хүний жагсаалтыг тэргүүлэв. Харин удаах байруудад Өмнөд Солонгосын дуучин CL буюу Lee Chae Rin, Леди Гага нар тус тус оржээ. Дашрамд сонирхуулахад “Форбес” сэтгүүлээс жил бүр нэрлэдэг дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн 2013, 2014 оны жагсаалтыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тэргүүлсэн юм.
Америкийн Тагнуулын төв газрын ажилтан асан, 78 настай Норман Хожес "Sentarageneral hospital" эмнэлэгт үхлийн ирмэг дээр байгаа бөгөөд тэрбээр нэгэн мэдэгдэл хийсэн нь жинхэнэ шуугиан тарив. Тэрбээр өөрийгөө Тагнуулын төв газрын алуурчин байсан гээд 1959-1972 оны хооронд 37 захиалгат аллага үйлдсэн тэр дундаа Мэрилин Монрог ч хөнөөсөн гэдгээ олны өмнө зарлажээ. АНУ-ын Үндэсний аюулгүй байдалд Монро аюул учруулж байсан тул түүнийг хөнөөсөндөө огтхон ч харамсдаггүй гэсэн юм. Хожесын өгүүлснээр тэрбээр Монрог унтаж байхад нь өрөөнд нь ороод мэдээ алдуулахад хэрэглэдэг нембуталтой хлоралгидрат тариаг их хэмжээгээр тарьжээ. Удалгүй жүжигчин бүсгүйн зүрх нь зогсжээ.
Сибирийн нутаг дэвсгэрт өнгөрсөн даваа гаригийн байдлаар 19.3 мянган га газрыг хамарсан 70 ойн хээрийн түймэр гарав. Үүний улмаас 5000 гаруй хүн орох оронгүй болжээ. Зөвхөн орон сууцыг сэргээхэд таван тэрбум рубль шаардлагатай байгаа аж. Түймэр гарах болсон гол шалтгаан нь хүний хүчин зүйл бөгөөд хатсан өвсийг шатаах гэж оролдоод гал алдсан байх жишээтэй. Буриад, Алтай болон Өвөр Байгалийн нутаг дэвсгэрт түймэртэй тэмцэх онцгой байдлыг зарлажээ. Ингээд зогсохгүй онцгой байдлын ажилтнуудаас гадна цэргийнхнийг ч түймэртэй тэмцэх ажилд татан оролцуулж эхэлсэн байна.
Европын төв банкны дарга Марио Драга энэ сарын 16-нд хэвлэлийн хурал хийх үеэр нэгэн санаандгүй явдал тохиолдов. Тодруулбал хэвлэлийн хурлын үеэр нэгэн бүсгүй орилж хашгиран, ширээн дээр гарч, түүний дээр байсан цаасыг нь авч чулуудан, Драга руу дайрчээ. Энэ үеэр бүсгүй "Европын төв банкны дарангуйлалаа зогсоо" хэмээн орилж, эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Хамгаалалтынхныг дуудаж бүсгүйг танхимаас хүчээр гаргасны дараа хэвлэлийн хурал хэвийн үргэлжилжээ.
Хятадын үүрэн харилцааны салбарт томоохон нөлөө бүхий компани болох Huawei цоо шинэ гурван утас танилцууллаа. P8, P8 Max, P8 Lite гэсэн гурван утсаараа тэд зөвхөн Хятадын гэлтгүй Барууны зах зээлд ноёлохыг хүсэж буй. P8 Lite утас нь боломжийн үнэтэй, дунд түвшний төхөөрөмж бол P8 болон P8 Max утаснууд нь өндөр чанартай бүтээгдэхүүн аж. Тийм ч учраас хоёр өөр танилцуулга бичлэг цацаж эхэлсэн юм байна. P8 утас нь 5,2 инчийн 1080 пиксел дэлгэцтэй бөгөөд 6,4 мм-ийн зузаантай металл гадаргуутай. Харин дотроо найман цөмт, 64 битийн HiSilicon Kirin процессортой, 13 мегапикселийн үндсэн камертай ажээ. Р8 Мах утас нь 6,8 инчийн 1080пиксел дэлгэцтэй, хөнгөн цагаан гадаргуутай бөгөөд 4360 mAh хүчирхэг батарейтай. Эдгээр утаснууд тавдугаар сараас эхлэн Европт худалдаанд гарах бөгөөд 499 еврогоос 549 еврогийн үнэтэй зарагдах юм байна.
Энэ сарын 15-нд Монголын цагаар өглөөний 5:10 цагт SpaceX компани Dragon капсулаа Олон Улсын Сансрын Станц руу амжилттай илгээжээ. Харамсалтай дахин ашиглах пуужин бүтээхээр ажиллаж байгаа тэдний энэ удаагийн газардах туршилт мөн л амжилтгүй боллоо. Өнгөрсөн нэгдүгээр сард болсон эхний туршилт дэлбэрэлтээр өндөрлөсөн бол энэ удаад пуужин тавцан дээр тогтос хийгээд унажээ:
Мэргэжлийн Хөлбөмбөгчдийн Холбооноос энэ оны шилдэг тамирчин болоод шилдэг залуу тамирчин шагналд өрсөлдөх нэр дэвшигчдийг зарлалаа. Номинац тус бүрд зургаан нэр дэвшигч тодорсон бөгөөд лигийн тэргүүн баг Челсигээс тус бүр хоёр нэр дэвшигч тодорчээ. Түүнчлэн оны шилдэг тамирчны төлөө өрсөлдөхөөр болсон дөрвөн тамирчин, Эден Азар, Филиппе Коутиньо, Харри Кейн, Давид де Хеа нар мөн оны шилдэг залуу тамирчны төлөө нэр дэвшсэн байна.