Аугаа их Ялалтын далан жилийн ой удахгүй тохионо. Энэ жилийн хувьд их гүрнүүдийн ашиг сонирхлын зөрчлөөс шалтгаалан ялалтын ойг дэлхий дахин хуваагдмал шинжтэй тэмдэглэх бололтой.
Дэлхийн II дайнд Зөвлөлтийн гол холбоотон байсан АНУ, Их Британи хоёр Крым болон
Зүүн Украины асуудлаас шалтгаалан ойд оролцохгүй бол Зүүн Европт Нацистуудын
эсрэг Оросуудтай мөр зэрэгцэн тулалдаж байсан улс орнуудын зарим нь түүхэн харилцаанаас шалтгаалан зарим нь АНУ-ын шахалтаас шалтгаалан тавдугаар сарын есөнд
Москвад очихгүй.
Жишээ нь Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Милош Земан энэ сарын эхээр Ялалтын жагсаалд оролцохоо мэдэгдсэний дараа түүний шийдвэрийг АНУ-аас БНЧУ-д суугаа элчин сайд Эндрю Шапиро хүчтэй шүүмжилсэн. Хариуд нь Милош Земан Шапирог ерөнхийлөгч байх хугацаанд нь зохиогдох албаны бүхий л арга хэмжээнд
оролцохыг хориглосон.
Энэ шуугианы дараа олон нийтийн дунд өрнөсөн маргаан шүүмжлэлийн эцэст Милош Земан Москвад хийх айлчлалаа хэвээр үлдээсэн. Гэвч баярын арга хэмжээнд оролцох шийдвэрээ цуцлаад байна. Чехийн эрх чөлөөний хөдөлгөөнийг 1968 оны хавар Зөвлөлт улс хүч хэрэглэн дарсан хар дурсамж нь Чехийн ард түмний хувьд оросуудад таагүй хандах гол шалтгаан болдог. ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова “Энэ бүхний эцэст зөвхөн Чехд л 140 мянган орос цэрэг амь үрэгдсэнийг хэн ч дурсахгүй байгаа нь харамсалтай” хэмээн АНУ-ын Москваг ганцаардуулах оролдлогод хариу барьсан.
Польшуудын хувьд ч энэ өдөр оросуудтай хамт баярлахгүй. Түүхийнхээ явцад олон арван удаа хоорондоо дайтаж, Социалист системийн үед Зөвлөлтөөс хараат оршиж байсан зэрэг нь польшуудыг Оросуудад таагүй хандахад хүргэдэг. Мөн 1940 онд И.Сталины шийдвэрээр Катынь ууланд Польшийн олон мянган цэргийн албан хаагчийг буудан хороож байсан билээ. Дэлхийн дайнд хамгийн их хохирсон улс орнуудын нэг ч гэлээ оросуудтай ийм эвлэршгүй түүхтэй польшууд оны эхэнд Европын Улс орнуудыг III Рейхийг түлхэн унагаасны 70 жилийн ойг Москвад биш, дайн эхэлсэн Польшийн Гданьскад дайн эхэлсэн тэр өдөр буюу есдүгээр сарын 1-нд тэмдэглэх саналаа илэрхийлсэн.
ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавровын мэдэгдсэнээр одоогоор 26 улсын төрийн тэргүүн Ялалтын баярын арга хэмжээнд оролцохоо мэдэгдээд байгаа бөгөөд Европын Холбооны улсуудаас Чехээс гадна Грек, Кипр Улсын төрийн тэргүүнүүд оролцоно. Грекчүүдийн хувьд саяхан Дэлхийн дайны нөхөн төлбөрт Германаас 279 тэрбум евро нэхэмжлээд байгаа болохоор энэ арга хэмжээнд оролцох нь бараг зайлшгүй шаардлага болсон байх.
Мөн шинэхэн Ерөнхий сайд Алексис Ципрас нь Европын Холбооноос зайгаа барьж, оросуудтай дотносоод байгаа. Харин Европын холбооны бус Европ тивийн улсуудаас Беларусь, Сербийн тэргүүнүүд цэргүүдийнхээ хамт Ялалтын баярт оролцоно.
Дэлхийн дайны үеийн холбоотнуудын дийлэнх нь Ялалтын баярт оролцохоос татгалзаад байгаа болохоор Москвагийн зүгээс шинэхэн холбоотнуудаараа баярын сүрийг нэмэхээс аргагүй болоод байна.
БРИКС-ын түнш Хятад, Энэтхэгийн төрийн тэргүүнүүд тавдугаар сарын 9-нд Улаан талбайг зорих бол Их гүрнүүдийн алинд ч тал алддаггүй авьяаслаг гадаад бодлоготой энэтхэгчүүдийн хувьд төрийн тэргүүн нь баярт оролцоод зогсохгүй 70 цэргийн албан хаагчаа ч Москва руу илгээх гэнэ. Энэтхэг II дайны үед Британийн колони байсан. Гэхдээ англичууд II дайнд Британийн эзэнт гүрний төлөө тулалдвал дайны дараа тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрөх амлалт (Англичууд дайны дараа амлалтаа биелүүлээгүй бөгөөд 1949 онд л сая нэг тусгаар тогтносон билээ) өгсөн учраас олон мянган энэтхэг эрчүүд Британийн эзэнт гүрний төлөө тулалдсан бөгөөд оросуудтай Ираны фронт дээр мөр зэрэгцэн тулалдаж байв. Хэдийгээр Иран төвийг сахиж байсан ч дайнаас өмнө Их Британи, Орос гэсэн түрэмгий гүрнүүдээс болгоомжилж, Германтай найрсаг харилцаатай байсан болохоор холбоотнууд Иранаас болгоомжилж байв.
Мөн Их Британи, АНУ Орост үзүүлж байсан ленд-лизээ Транс-Ираны төмөр замыг ашиглан хүргэхээс өөр арга байгаагүйгээс 1940 онд Зөвлөлтийн цэрэг хойд Ираныг, Их Британийн арми өмнөд Ираныг эзлэн авч байсан юм.
Манай улсын хувьд энэ жилийн ялалтын баярт цэргийн бие бүрэлдэхүүнийхээ хамтаар оролцоно. Хэдийгээр фронт руу эр цэргээ илгээгээгүй ч агт мориос эхлээд эдийн засгийн хэмжээтэйгээ харьцуулахад үлэмж хэмжээний эд материалын тусламж үзүүлж байсныхаа хувьд Монгол Улс нь Зөвлөлтийн чухал холбоотнуудын нэг байсан билээ. Мөн Халимаг, Тува, Буриад гээд Монгол туургатнууд Улаан армийн эгнээнд тулалдаж байсныг ч мартах ёсгүй. Одоогоор Энэтхэг, Серби, Беларусиас гадна Армен, Казахстан зэрэг өмнө ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан Дундад Ази, Кавказын улс орнууд л ёслолын цэргээ Москва руу илгээх юм. Дэлхийн дайнд Оросын гол холбоотон байсан Европын улс орнуудын ихэнх нь баярын арга хэмжээнд оролцохоос татгалзсан нь манай улсын энэ жагсаал дахь оролцоог илүү томруулж өгөх давуу талтай. Манай зэвсэгт хүчний төлөөлөл баярын жагсаалд оролцож буй нь манай улсыг, манай улсын дэлхийн дайнд оруулсан хувь нэмрийг дэлхий дахинд сурталчлах сайхан боломж байх нь ч дамжиггүй.
Нөгөө талаараа дэлхийн II дайн нь олон сая хүний амыг авч одсон ч гэлээ хүчний дахин хуваарилалт явагдаж, дэлхийн газрыг зураг шинээр зурагдах нэг гол шалтгаан болсон бөгөөд дайны дараа барууны империалист гүрнүүдийн колони байсан олон арван улс орон тусгаар тогтнолоо олж байсан билээ. Энэ жишиг ч манай улсад үйлчилсэн. 1945 онд дайнд нэгэнт ялах нь тодорхой болсон АНУ, Их Британи, ЗСБНХУ-ын хооронд Ялтад дээд хэмжээний уулзалт болсон.
Гол зорилго нь оросуудыг Азид Японы эсрэг дайнд оруулах асуудлыг хэлэлцэх байв. Энэ үер И.Сталин Японы эсрэг дайнд нэгдэхийн тулд гурван шаардлага тавьсны нэг нь Гадаад Монголын статус квог хэвээр хадгална гэсэн заалт байсан билээ. Тухайн үед Орос дайнд оролцоогүй тохиолдолд Ази дахь байлдааны ажиллагаагаа ихээхэн сунжрах төлөвтэй байсан юм. Энэхүү, Японы эсрэг буюу бидний нэрлэж заншсанаар Чөлөөлөх дайнд манай улс 16 мянган эр цэрэг, бусад техник хэрэгслийнхээ хамтаар оролцож, Улаан армийн хамтаар Өвөрмонгол, Хойд Хятадыг Японы эзлэн түрэмгийлэгчдээс чөлөөлж байсан билээ.
Энэ жил Чөлөөлөх дайны 70 жилийн тохионо. БНХАУ ч энэхүү ойг өндөр хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд манай улсыг ч хамтран тэмдэглэхээр урьж буйгаа Гадаад хэргийн сайдын энэ сарын эхээр БНХАУ-д хийсэн айлчлалын үер мэдэгдсэн. Тэгэхээр энэ жил бидний хувьд дэлхийн түүхэн дэх оролцоогоо нийтэд сурталчлах, олон улсын харилцаан дахь байр сууриа идэвхжүүлэх нэг бус боломжууд гарах бололтой. Монгол цэргийн алдар бадартугай.
А.Амармэнд