Дөрөвдүгээр сарын 20-24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвийн мэдээг хүргэж байна.
Энэ сарын 21-нд зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 20-22-нд зүүн зүгийн нутгаар түр зуур секундэд 16 метр хүрч шороон шуурга шуурна.
Ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Идэр, Тэс, Эгь-Үүр, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус, Их нууруудын хотгор болон говийн бүсийн нутаг, Орхон, Сэлэнгийн саваар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус дулаан байх төлөвтэй байна.