Улс оронд өнгөрсөн долоо хоногт өрнөсөн болон GoGo.mn сайтын хөндсөн гол гол нийтлэл, ярилцлагуудыг тоймлон хүргэж байна.
-Тавантолгойн гэрээнд гарын үсэг зурах, эсэх нь өнөөгийн улс төр, эдийн засгийн хамгийн чухал асуудал болоод байна. Улс төрийн амьдралд өнгөрсөн долоо хоногт ил сонирхолтой үйл явдал өрөөгүй ч хөшигний ард үйл явдал өрнүүн байв.
Засгийн газар өнгөрсөн лхагва гаригийн орой шөнө Тавантолгойн гэрээний асуудлаар шөнө дөл болтол хуралдаж, уг гэрээг зурах, УИХ-д оруулахад бэлэн болгожээ. Энэ тухай Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү мэдээлэл хийхдээ цухуйлгасан. Уг гэрээнд гарын үсэг зурах нь Засгийн газар хийгээд хөрөнгө оруулагч талуудын хувьд чухал боловч УИХ-д яаран оруулах нь зохисгүй. УИХ дахь нам, эвслийн бүлгүүдийг байр суурийн нэгдэлд хүрсний дараа хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн Монгол Улсын сайд М.Энхсайхан хэлж байсан.
Тэрбээр өнгөрсөн долоо хоногт “Гэрээг ирэх долоо хоногт УИХ-д оруулна“ хэмээн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Нэгэнт УИХ-д өргөн мэдүүлбэл УИХ-ын дэгийн дагуу яаралтай асуудлыг дараалал харгалзахгүй хэлэлцэнэ. Тэгэхээр удтал хүлээгдсэн Тавантолгойн гэрээний хувь заяаг ирэх долоо хоногт бүрэн шийдэхгүй ч, шийдэхэд алхам урагшилж мэдэх юм.
УИХ-д суудалгүй намуудын төлөөлөл УИХ-ын даргад өнгөрсөн пүрэв гаригт шаардлага хүргүүлсэн нь Тавантолгойн гэрээг монголчуудын эрх ашгийн эсрэг хийж байгаа бөгөөд энэ гэрээнд заасан тодорхой асуудлуудаар бүх нийтийн санал асуулга явуулах шаардлагатай гэсэн байв. Ийнхүү Төрийн ордны гадна ч Тавантолгойг тойрсон улс төр өрнөж байна. Монгол Улсын зогсонги байдалд орсон эдийн засагт эерэг өөрчлөлт авчрах энэ төслийг урагшлуулах, эсэх нь УИХ-ын дарга болон гишүүдээс хамаарах болчихоод байна.
-Гавьяат жүжигчин У.Уранчимэг “GoGo cafe” булангийн зочноор уригдаж сонирхолтой яриа өрнүүллээ. Тэрбээр “Хүн өөрийнхөө “би”-г олтлоо их уддаг юм шиг ээ. Мундаг мэдрэмжтэй, онцгой хүмүүс нь өөрийгөө эрт гадарладаг байж болох юм. Хүн өөрийгөө эхлээд бүтэн ойлгох хэрэгтэй шүү дээ. Би чамайг ойлгохоос илүү өөрийгөө бүрэн цэгцэлж, таних нь чухал биз дээ. Яг энэ түвшинд хүрнэ гэдэг ховор байх аа” хэмээн ярьжээ.
Өөрийн авьяасыг хөгжүүлж, тайз дэлгэцийн олон уран бүтээлд дүрээ үлдээж байгаа “Хувьсал” продакшны захирал, жүжигчин У.Уранчимэгтэй сэтгүүлч Г.Одгаравын хийсэн “Бусдад таалагдах гэж амьдрал дээр дахиад л жүжиглэх хэрэг үү” нэртэй ярилцлагыг сонирхон уншаарай.
-Төгрөг, ам.долларын ханшийн зөрүү хэтийдэж, өнөөдөр нэг доллар бараг 2000 төгрөгөөр арилжигдах боллоо. Төгрөгийн ханш ийн суларснаар дэлгүүрт ороод нэг, тав, аравтын дэвсгэртээр худалдан авах зүйлгүй болов.
Нэг ширхэг чихэр дийлэхгүй учир бага мөнгөн дэвсгэрт гүйлгээнээс гарсан гэх ойлголт авсан хүн ч бидний дунд олон явна. Эдгээр бага мөнгөн дэвсгэрт гүйлгээнээс гараагүй бөгөөд нэг төгрөг хэвлүүлэхэд 70 төгрөгийн зардал гардаг байна. Үндэсний мөнгөн тэмдэгтээ хайрлаж, зөв цэвэр хадгалах тухай өгүүлсэн “Үнэ цэнэгүй ч өртөг шингэсэн төгрөг” нийтлэлийг унших бол ЭНД дарна уу.
-Сагсан бөмбөгийн үндэсний супер лигийн цуврал тоглолтууд спорт сонирхогчдын анхаарлыг татаж байна. Залуусыг спорт зааланд уях сонирхолтой тоглолтуудыг үзүүлж байгаа “Дундговь Альянс Тех Харцага” багийн ахлагч Батдоржийн Одбаяр сагсан бөмбөгчдийн ээлжит цуврал ярилцлагын зочин.
Тэрбээр Инчёны Азийн наадмын дараа Австрали улсад суралцахаар явсан ч сургуулиасаа чөлөө авч, эх орондоо ирж багтаа эргэн нэгдсэн. “Б.Одбаяр: Финалд хаана хүртэл явна, тэр газраа очиж зогсоно” ярилцлагын унших бол ЭНД дараарай.
-Миний бие АНУ-ын Виржиниа мужийг мэргэжлээ дээшлүүлж, сургуульд сурах зорилгоор одоогоос долоон жилийн өмнө зорьсон. АНУ-ын Виржиниа муж нь харьцангуй таруу байрладаг учраас машингүйгээр тэнд ажлаа амжуулахад хэцүү. Энэ шалтгааны улмаас би хамгийн түрүүнд машин худалдаж авлаа.
Хэдийгээр сургалтын тэтгэлэг авсан ч санхүүгийн асуудалтай, нөгөө талаар Америкт очоод удаагүй байсан учраас зээлээр машин авч болохгүй, хувь хүнээс хуучин машин авахаар боллоо. “АНУ болон Монголд машин эзэмшихийн ялгаа”-ны талаар Америкт амьдардаг монгол залуу GoGo.mn-д хандан захидал илгээснийг өнгөрсөн долоо хоногт нийтэлсэн юм. Энэ захидлыг хүмүүс сонирхон уншжээ. Та сонирхох бол ЭНД дарна уу.
-Монголчууд аливааг хийж бүтээж буй хүнийг сайшаан дэмждэг. Бүтээгч монголчуудын нэг хоёрдогч түүхий эд ашиглан төрөл бүрийн сагс, бэлэг дурсгалын зүйл урладаг С.Нарантунгалагийн гарааны бизнесийг танилцуулж байна.
Тэрбээр 2008 онд бусдын тусламжгүйгээр хөдөлж чадахгүй, хэвтэрт байх үедээ юу хийж болох тухай нэлээн боджээ. Ингээд сонины цаасыг чанаж, бутлаад шил бүрж, сав хийж үзэв. Түүнээс хойш хаягдал сонин ашиглан элдэв дурсгалын зүйл хийж, улмаар сүлжмэл сагс хийх санаагаа олжээ. Энэ хөдөлмөрч бүсгүйтэй сэтгүүлч Р.Адъяасүрэнгийн хийсэн “Монголчууд гаднаас сагс худалдаж авахгүй байх боломж бий” ярилцлагыг унших боломжтой.
“GoGo news agency” гэр бүлийн хүчирхийллийг эсэргүүцэн цуврал нийтлэл, ярилцлагуудыг та бүхэнд хүргэж байна. Хамгийн сүүлд сэтгүүлч А.Наранцацрал "ХОРОО гэр бүлийн хүчирхийллийн эсрэг ямар үүрэгтэй ажилладгийг ТА МЭДЭХ ҮҮ?" нийтлэлийг толилууллаа.