МХЕГ-аас улсын хэмжээнд өрнүүлсэн “Хүний төлөө-Зөв тус” сарын аяны хүрээнд өнгөрсөн сарын 2-ноос энэ сарын 2-ны хооронд 275 барилга, байгууламжийн зураг төсөл, угсралт, ашиглалт, чанар, аюулгүй байдалд хяналт шалгалт хийжээ. Шалгалтын дүнгээс үзэхэд барилга, байгууламжийн чанар, техникийн болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг
- “Эм Си Эс проперти”, “
- Номин констракшн”,
- “Эрин констракшн”,
- “Бутангууд констракшн”,
- автозамын “Эсто” ХХК сайн хангасан.
Өргөх механизмын угсралт, ашиглалтын дотоодын хяналтыг хэрэгжүүлэх түвшинг нэмэгдүүлэх чиглэлээр “Эрэлт Импэкс”, “Зуншин”, “Хюндэй Элеватор Монгол”, “Шримэкс” ХХК өргөх механизмыг угсарч ашиглахдаа мэргэшсэн баг, хяналтын инженер, хөдөлмөр хамгааллын инженер ажиллуулан, дотоод хяналтын систем нэвтрүүлж осол гарах эрсдэлийг бууруулжээ.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Архангай, Дорноговь, Өмнөговь, Ховд аймагт барилгын материалын нэгдсэн лабораторийн барилгыг шинээр барьж, лабораторийн тоног төхөөрөмжөөр хангаж эхэлсэн нь орон нутагт барьж буй бүх барилгын чанарт нөлөөлөх нөхцлийг бүрдүүлсэн байна. Жил бүр орон сууцны ашиглалтын хугацаа дууссан болон ЭМСЯ-ны харьяа эмнэлгүүдийн 100 гаруй лифтийг шинэчилж байгаа нь техник ашиглалт, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн үр дүнтэй арга хэмжээ болжээ хэмээн шалгалтын хэсэг үзжээ. Тиймээс МХЕГ-аас цаашид осол, аюул, хүний амь нас, эрүүл мэнд хохирохоос урьдчилан сэргийлэх зорилготой зөвлөмжийг аж ахуйн нэгжүүдэд хандаж гаргасан аж.
Б.Туул