СӨҮЛ. /Reuters/. Өнгөрсөн онд живсэн “Sewol” гатлага онгоцны осолтой холбогдуулан болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр Сөүл хотын цагдаа нар хэдэн арван хүнийг баривчилжээ. Уг жагсаалд 10 мянга гаруй хүн оролцсон байна.
Энэ гамшигтай холбоотойгоор шуурхай, дорвитой арга хэмжээ аваагүй гэж хэдэн мянган хүн засгийн газраа эсэргүүцэн өчигдөр нийслэл Сөүл хотод жагссан аж.
Жагсаалын үеэр баривчлагдсан хүмүүсийн дунд хохирогчдын ар гэрийнхнээс 90 орчим хүн байгаа гэж цагдаа нар хэллээ.
Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 16-нд 300 орчим хүний аминд хүрсэн энэ хэргийг мөрдөн шалгахын төлөө Засгийн газар хангалттай арга хэмжээ авч ажиллаагүй гэж прокурорууд хэлсэн юм. Тэнгисийн ёроолоос гатлага онгоцыг татаж гаргахыг тэд шаардаж байна.
Ерөнхийлөгчийн ордон руу чиглэн явж байсан эсэргүүцлээ илэрхийлэгчдийг зогсоохын тулд хэдэн мянган цагдаа хаалт байрлуулж, усаар шүршиж, нулимс асгаруулагч хийж цацжээ.
Нэлээд хэдэн хүн гэмтэж бэртсэн гэсэн мэдээлэл мөн байна.
Г.Доржханд