Гадаад хэргийн дэд сайд Наваан-Юндэнгийн Оюундарийг “GoGo cafe” булангийн зочноор урилаа. Тэрбээр эрдэм боловсролтой гэр бүлд төрж, өссөн. Түүний аав Монголоос анх Герман руу сурахаар явсан 30 оюутны нэг, “Баянмонгол”, “Үхэрчин хүү” дууг зохиосон соён гэгээрүүлэгч С.Наваан-Юндэн юм. Эрдэмтэй аавын дэргэд үлгэр, туульс сонсож өссөн охин, Монгол төрийн алтан аргамжийн бодлогыг барилцаж яваа Гадаад хэргийн дэд сайдтай ийн ярилцлаа.
-Та эдийн засагч мэргэжилтэй хэр нь гэнэт Гадаад харилцааны сайдаар томилогдоод хүрээд ирлээ?
-Хэдийгээр би эдийн засагч мэргэжилтэй ч ихэвчлэн олон улсын байгууллагад ажилласан. НҮБ, Дэлхийн банкны төслүүдэд нэлээд олон жил ажилласан. Европын холбооны санхүүжилтээр хэрэгжиж байсан ТАСИС хөтөлбөрт ажиллаж байлаа. Би уг нь инженер болох гэж байсан.
Залуучууд бүгд АН-ыг сонгож, АН эрх барьж байсан үе. Мөн Ардын намын үед манай хөгшин аав хэлмэгдсэн гэх мэтээр яривал эсрэгээрээ АН-ыг сонгох шалтгаан байсан. Гэтэл би яагаад МАН-ыг сонгосон бэ гэхээр нэгдүгээрт, энэ нам үзэл баримтлалтай нам байсан.
Арван жилээ төгсөөд Политехникийн сургуулийн гадаадад инженер бэлтгэх нэг жилийн сургалтад явж байв. Тэр үед манай ангийн Ермек гэж залуу “Менежер гэдэг шинэ мэргэжил гарчээ. Чи тэр сургуульд ор оо” гэж зөвлөсөн. Би дээд сургуулиа улаан дипломтой төгсөөд, Европын холбооны санхүүжилтээр Голландад Мастрихтын менежментийн их сургуульд эдийн засгийн чиглэлээр мастерийн зэрэг хамгаалсан.
-Та Байгаль орчны яаманд ажиллаж байсан байх аа?
-Байгаль орчны яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн даргаар дөрвөн жил ажилласан. Байгаль орчны яамны гадаад харилцаа харьцангуй сайн хөгжсөн. Олон улсын есөн конвенцэд нэгдсэн, 30 гаруй үндэсний хөтөлбөрүүд хэрэгждэг салбар байсан. Түүний дараа Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар дэвшиж 2-3 жил ажилласан.
-МАН-д хэзээ элссэн бэ?
-1997 онд намд элссэн. 1996 оны сонгуулиар МАН ялагдчихаад байхад, Нийслэлийн ардчилсан социалист залуучуудын холбоонд орон тооны бус гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллалаа. Тэр үед би ТАСИС хөтөлбөрт ажиллахын хажуугаар МАН-ын ажил хийж байсан хэрэг.
-Та яагаад улстөрд орохоор шийдэв?
-1997 онд улс төрийн намд элссэн. Уг нь сонголтоо магадгүй Ардчилсан намд хийх ёстой байсан байх. Залуучууд бүгд АН-ыг сонгож, АН эрх барьж байсан үе. Мөн Ардын намын үед манай хөгшин аав хэлмэгдсэн гэх мэтээр яривал эсрэгээрээ АН-ыг сонгох шалтгаан байсан. Гэтэл би яагаад МАН-ыг сонгосон бэ гэхээр нэгдүгээрт, энэ нам үзэл баримтлалтай нам байсан.
1990 онд нийгэм өөрчлөгдөөд бид бүгдээрээ хүссэн хүсээгүй өөрөө өөрийгөө засаглах тогтолцоонд шилжсэн. Хэнийг нь ч ардчилсан, ардчилаагүй гэх аргагүй болсон. Дээр нь би багаасаа л нийгмийн идэвхтэй, олон түмэнтэй ойр байх, бодол санаагаа илэрхийлж, хүмүүсийн санаа бодлыг сонсох дуртай хүүхэд байсан.
Энэ бүхэн эцэстээ улс төрийн сонголт хийхэд хүргэсэн л дээ. Ер нь бол миний туйлын зорилго дарга цэрэг болох биш. Аливаа хүний туйлын зорилго сайн сайхан, амар амгалан амьдрах л гэж би боддог. Энэ нийгэмд өөрийнхээ мэдэж сурсан чинээгээр хувь нэмрээ оруулъя гэж зорьж, намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох болсон.
-Гадаад хэргийн дэд сайд хэмээх албан тушаалд огт мэдэхгүй шинэ хүн хүрээд ирлээ гэж олон нийт харсан. Таны хувьд энэ ажил ямар байв?
-Их сайхан, маш хариуцлагатай ажил. Надад үнэхээр таалагдаж байна. Бидний ажлын үндсэн зорилго нэгдүгээрт, Монгол Улсын язгуур эрх ашигт нийцсэн гадаад харилцааг хөгжүүлэх нь хамгийн чухал. Гадаад харилцааг хөгжүүлэхэд оролцохгүй салбар гэж үгүй.
Эрүүл мэнд, байгаль орчин, хүнс хөдөө аж ахуй, аж үйлдвэр гэх мэт энэ бүхнийг хөгжүүлэх гадаад харилцааны үүд хаалгыг манай яам нээж өгч байна. Саяхан Японтай байгуулсан “Эдийн засгийн хамтын ажиллагааны түншлэлийн гэрээ манай улсад маш их боломжийг нээж өглөө. Далайд гарцгүй манай улсын хувьд бараа бүтээгдэхүүнээ Японы зах зээлд татваргүй гаргах боломж бүрдэж байна. Би ажлаа аваад хэдхэн хонож байхад Хятадын сайдтай стратегийн иж бүрэн түншлэлийн хүрээнд хэлэлцээ хийсэн.
Тэр үед би өмнө нь Бээжинд төлөөлөгчөөр ажилласан, Хятадуудтай ажиллаж байсан туршлагатайн хувьд ч харьцангуй хялбар байсан. Түүний дараа гурван улсын хэлэлцээ боллоо. Энэ хэлэлцээнээс хоёр их гүрний дунд байгаа Монгол Улс хамгийн том өгөөж хүртэнэ. Гурван талт хэлэлцээг манай улс санаачилсан. Тэгэхээр маш чухал өргөн цар хүрээг хамарсан ажил юм.
Сая НҮБ-ын эмэгтэйчүүдийн статусын хуралд оролцоод ирлээ. Нэг үндсэн хуралдаан, хоёр салбар хуралдаанд илтгэл тавилаа. Энэ бүхэнд өмнө нь НҮБ-д ажиллаж байсан, Байгаль орчны яамны Гадаад харилцааны хэлтэст ажиллаж байсан туршлага маш их нэмэр болж байна.
-Энэ албан тушаалд хэн нэг өндөр албан тушаалтан Таныг томилсон уу?
-Дэд сайдын албан тушаалд манай намаас 40 гаруй хүн нэрээ дэвшүүлсэн. Хүн бүр өөрийн мэдлэг, туршлагад үндэслэн өөрийн чадна гэж бодсон ажлын саналаа намын боловсон хүчинд тавьсан. Тэндээс 5-6 дэд сайдын суудалд өрсөлдсөн. Олон чадварлаг хүн байсан, бид бүгдээрээ шалгалт өгөөд, Гадаад хэргийн дэд сайдад хоёр хүн үлдлээ. Миний ажлын туршлага, шалгалтын дүн ч тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байх. Гэхдээ бас нэг хүчин зүйл нь би эмэгтэй байсан.
-Та ирэх 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших үү?
-Мэдэхгүй л дээ. Надад өөрийн гэсэн зорилго бий. Би сонгуульд нэр дэвших шаардлагатай бол дэвшинэ, үгүй бол үгүй. Миний эцсийн зорилго бол УИХ-ын гишүүн, сайд дарга болох огт биш гэдгийг дахин хэлье. Өөрийнхөө мөрийг зөв үлдээх, хожим үр удмаа харахад бахархах гавьяатай амьдрахыг хүсдэг.
Би хүн ер нь юуг илүү сайн хийж чадна, тэр зүйлээ л сайн хийх хэрэгтэй гэж үздэг. Улс нийгэмдээ хийсэн бүтээсэн юмтай, зөв зам мөр үлдээхийг хүсдэг. Амьдралынхаа төгсгөлд бид нэг л газарт очно. Тийм байхад сэтгэл амар үхнэ шүү дээ. /Дэвших зорилго байна. Түүнийхээ төлөө ажиллана, зүтгэнэ гэж боддог/
-Нэг хэсэг бизнес хийсэн байх, тийм үү. “Blue mon” цогцолборын эзэн гэдэг?
-Манай нөхрийн үүсгэн байгуулсан компани л даа. Би харьцангуй эрт гэрлэсэн. Есдүгээр ангиа төгссөн жилийнхээ зуны амралтаар нөхөртэйгээ танилцсан. Манай нөхрийг Чингис гэдэг. Манай ээж, хөгшин аав ч тэр бүгд Гадаад яамны системд ажиллаж байсан учир манайх Гадаад яамны лагерьт гардаг байлаа. Гадаад яамны ажилтнууд яамныхаа урд талын байранд амьдардаг, зундаа Зүүн богинын аманд зуслан гардаг байв.
Хөгшин аав минь Автай сан ханы хамгийн сүүлийн 13 дахь үеийг өв залгамжлаад таван настайдаа ноён ширээнд сууж байсан хүн. Тэгээд 13 настайдаа отго жинсээ Ардын засагт тушаагаад, үрчлэгдсэн.
Манай нөхрийнх мөн тэнд Биеийн тамирын хорооны зусланд гардаг байсан. Бид хоёр есдүгээр ангиасаа үерхэж, хөтлөлцөж гүйж байгаад их сургуульд ороод гэр бүл болсон. Хоёрдугаар курст байхад хүү минь төрсөн. Би оюутан, нөхөр өрх гэрээ авч явах хэрэгтэй болсон. Тухайн үеийн залуучуудын адилаар ганзагын наймаанд явж бизнесийн гараагаа эхэлж, анхны капиталаа хуримтлуулсан.
Би нөхрийнхөө ажилд нэг их оролцдоггүй. Яахав, айлын эхнэр байна даа санаа оноогоо хэлдэг. Эхнэр, нөхөр хоёр бол нэг зоосны хоёр тал гэсэн үг шүү дээ. Нөхөр маань бизнесийнхээ үйл ажиллагааг түлхүү явуулдаг. Би төрийн ажлаа л хийгээд явдаг. Манай нөхрийн бизнес нийтийн хоолоор илүү их дагнасан. Ер нь нийтийн хоол, худалдаа, тээвэр логистикийн чиглэлд гэр бүлийн бизнесээ хийж байгаа. 1997 онд анх шар буурцгийн дүфүний үйлдвэр байгуулсан.
Мөн хятадуудтай хамтарч Монголдоо мөөг тарьж эхэлсэн. Тэр үед Монголд амьдардаг цөөхөн хэдэн Хятад, солонгосууд авдаг байлаа. Цагаасаа арай эрт эхэлсэн бизнес шиг байна лээ. Дараа нь бизнесээ өөрчлөөд оёдлын үйлдвэр эрхэлж, хувцас оёдог болов оо. Хувцсыг нь америкууд авдаг. Бас “Орон зай”-д баар ч ажиллуулж үзсэн. Ер нь амьдралын төлөө зогсоо зайгүй хөдөлмөрлөж байгаа хүн дээ.
Нөхөр маань шөлөнд дуртай. Би бол хоёрдугаар хоол, шарсан хуурсан хоолыг илүүд үзнэ. Хүү маань Хятадад сурдаг байлаа. Бид хоёр амралтаараа заримдаа ганцаараа, заримдаа хоёулаа ч хүү рүүгээ очно. Тэр үедээ Бээжингийн халуун тогооны ресторануудыг бараг гүйцээсэн байх аа. Тэгж байгаад манай нөхөр халуун тогооны “Булл” ресторанаа нээсэн. Үүнээс өмнө нөхөр олон бизнес хийж үзсэн дээ.
Бас “Шөлөндөө”-гийн салбаруудыг байгуулсан. Чингис ер нь нэр өгөхдөө маш сайн, гаргалгаа сайтай гэж би боддог. “Шөлөндөө”-г нээснээс хойш “Буузандаа, Гоймондоо” гэх мэтийн уриалан дуудсан утгатай нэр бүхий зоогийн газрууд ар араасаа байгуулагдлаа. Дараагийн нэг ресторан нь “Сура” гэж солонгос хоолны тохилог, тансаг орчинтой ресторануудыг нээж эхэлсэн.
Тэгэхдээ шарсан махыг хулсны нүүрсэн дээр шаръя гэсэн. Ил гал дээр шарсан мах илүү амттай болдог. Тэр үүднээс ил гал дээр шарах технологийг нэвтрүүлсэн хэрэг. Худалдааны салбарт гэвэл “Nike” брэнд, “Fashion TV”-гийн дистрибьютер хийдэг.
-Та арван жилийн аль сургуулийг төгссөн бэ. Багадаа ямар хүүхэд байв?
-Орос гуравдугаар сургуулийг төгссөн. Нэг талаар нэлээд сахилгагүй гэмээр, нөгөө талаар нийгмийн идэвх өндөртэй, хөдөлгөөнтэй хүүхэд байсан юм уу даа. 10 жилд сурч байхдаа пионерийн удирдагч, бүлгэмийн зөвлөлийн дарга хийдэг, доод ангийнхаа хүүхдүүдийн нийгмийн болон сурлагын тал дээр тусалж дэмждэг, КИД /Клуб интернациональний дружбы/-ын идэвхтэй гишүүн гээд л юм юманд оролцдог хүүхэд байлаа.
КИД нь тухайн үед социалист орнуудын ижил төстэй хүүхдийн байгууллагуудын хамтын ажиллагааг бүрдүүлдэг, тэдгээр орны хүүхдүүдтэй найзлуулж, нөхөрлүүлдэг байгууллага юм. Энэ байгууллагад би дэд Ерөнхийлөгчөөр сонгогдож, нийгмийн идэвх маань эхэлсэн дээ. Мөн пионерийн ордны Герман хэлний дугуйланд явдаг, физик, Герман хэлний олимпиадад оролцдог байлаа.
Ер нь манай гэр бүлийнхэн Германаар дагнасан. Би бас герман хэл, физикийн олимпиадад оролцдог байлаа. Хөгшин аав минь 1930-аад онд Монгол Улс анхны сэхээтнүүдийг Герман, Франц руу явуулахад эхний 30 оюутны нэг болж явсан Наваан-Юндэн гэж хүн л дээ.
-“Баянмонгол”, “Үхэрчин хүү” зэрэг дууг зохиосон соён гэгээрүүлэгч С.Наваан-Юндэн гэж хүн мөн үү?
-Тийм ээ.
-Тэгэхээр Та хөгшин ааваараа овоглодог байх нь ээ. Яагаад тэр вэ?
-Би айлын том охин л доо. Аав, ээж намайг гаргачихаад л арав хоносон уу, үгүй юү хөгшин аав, ээжийн асрамжид өгөөд өөрсдөө сургууль соёлын мөр хөөгөөд явцгаасан. Тэд намайг аав, ээжийдээ үрчлүүлсэн хэрэг. Миний хөгшин ээж одоо 94 настай, ухаан саруул сайхан буурай бий. Их хөдөлмөрч хүн л дээ.
Бидний багад гоё ганган хувцас гэж байсангүй. Ерөнхийдөө нийтээрээ ижилхэн хувцасладаг. Гэтэл манай хөгшин ээж “Охин хүүхдүүдийг гоёно оо” гээд л “Бурда” сэтгүүлээс загвар авч, өөрөө эсгэж оёод л биднийг жигтэйхэн ганган хувцасладаг. Бас хоол унд маш сайн хийнэ. Бид нар багадаа өдөр болгон паараа угаадаг, таазныхаа тоосыг буулган байнга л их цэвэрлэгээ хийдэг айл байсан.
-Хөгшин ээж, аавын тань гэр бүл болсон түүх тэгвэл сонин байх, тийм үү?
-Хөгшин ээж айлын ганц охин. Намсрай гэдэг гавьяат багшийн охин. Хөгшин аавтай нэлээд хойно, шоронгоос гарах үед нь гэрлэсэн. Хөгшин ээж хөгшин аавтай анх нийлээд “Шорон оронд орж байсан хүнтэй гэрлэнэ” гэж аавдаа хэлэхээсээ нэлээд айсан гэдэг.
Тэгээд аавтайгаа танилцуулахад нь “Яалаа гэж, Лхамсүрэн минь. Ийм эрдэм боловсролтой, язгуур угсаатай хүн миний охиныг тоосон нь их юм” гээд нэг гэрт оруулж гэр төхөөрч өгсөн гэдэг. Дөнгөж шоронгоос гарсан хөгшин аавд өмч хөрөнгө, гэр орон гэж байгаагүй.
-Яагаад шоронд орсон гэдэг билээ?
-Нэгдүгээрт, язгуур угсаатай. Автай сан ханы хамгийн сүүлийн 13 дахь үеийг өв залгамжлаад таван настайдаа ноён ширээнд сууж байсан хүн. Тэгээд 13 настайдаа отго жинсээ Ардын засагт тушаагаад, үрчлэгдсэн. Манай хөгшин аавын төрсөн аав нь ноён Насан-Очир гэж хүн байсан.
Насан-Очирын төрсөн ах Баатар вангийн хошууны ноён Содномдаржаа Ноён угсаагаа залгамжлуулахын тулд төрсөн дүүгээсээ манай хөгшин аавыг үрчилж авсан. Тэгээд Содномдаржаагийн Наваан-Юндэн гэж овоглогдсон түүхтэй. Тухайн үед цаг хэцүү байсан учир ноён угсаагаа нуухын тулд Насан-Очир гэж төрсөн ааваараа овоглосон гэдэг. Түүх яривал их сонин л доо.
-Наваан-Юндэн гуай хэлмэгдэн шоронд суухын өмнө өөр эхнэртэй байсан тухай уншсан юм байна?
-Тийм ээ. Хөгшин ээжтэй гэр бүл болсон нь шоронгоос гарсны дараах амьдрал. Шоронд явахаас өмнө гүн Гомбожавын охин Хаалай гэх сайхан бүсгүйтэй гэр бүл болж, Герман, Омскт хамт сурч байсан. Хөгшин аав Германд сураад ирснийхээ дараа Омскт Анагаахын сургуульд сурч байхад яг төгсөх жил нь Монголоос дуудсан.
“Чи Германы тагнуул. Хар багаасаа капиталист Герман хэл сурсан. Тэгээд ч чи язгуур угсаатай” гэж хэлмэгдүүүлээд 16 жилийн шоронд суух ял тулгасан. Хөгшин аав шоронд зургаан жил, зургаан сар суусан. Тэр үед нь гэргий Хаалайг мөн хэлмэгдүүлэн залуудаа өөд болсон гэдэг.
Шоронгоос гарахад нь хүн хөгшин ээж, аав хоёрыг танилцуулсан юм билээ. Ингээд хөгшин аав гэр бүлтэй болж амьдралынхаа төлөө зүтгэсэн. Маш олон номны орчуулга хийсэн, олон толь бичиг зохиосон. Тухайн үед боловсролтой хүн олон байгаагүй учир шоронд байхад нь хүртэл Шинжлэх ухааны академийн Хэл бичгийн хүрээлэнд ажиллуулж, мэдлэг чадварыг нь ашиглаж байсан.
-Та эмээ, өвөөгийн хүүхэд юм байна шүү дээ. Настай хүн дээр өссөн хүүхдэд ямар давуу болоод сул тал байдаг вэ?
-Эмээ өвөөтэйгээ өссөн хүүхэд их хэрсүү болчихдог. Жаахаан байхдаа том хүмүүстэй “өө тэгдэг, ингэдэг юм” гэх мэтээр хөгшин хүн шиг яриа өрнүүлээд суучихдаг. Ялангуяа Монголынхоо уламжлал талаас эмээ, өвөөгийн хүүхэд их зөв зан төлөвшил бас хөдөлмөрч чанар олж авдаг шиг санагддаг юм. Одоогийн залуус, би ч ялгаагүй дээ ажил ажил гэсээр үр хүүхдээ хаячихдаг. Хүүхдэдээ анхаарч, гэр бүлийн хүмүүжлийг нь анхаарахгүй байна уу даа, бид. Гэтэл амьдрал дээр хамгийн чухал үнэт зүйл бол бидний гэр бүл, үр хүүхэд, эцэг эх биз дээ.
-Хөгшин аав тань таныг юу гэж сургадаг байв?
-Манай хөгшин аав маш их зүйр цэцэн үгс мэддэг, биднийг унтахын өмнө үлгэр, туульс, домог их ярьж өгдөг. Уртын дуу их сонсдог хүн байсан. Ардын зүйр цэцэн үг гэдэг тэр чигээрээ л сургааль шүү дээ. Амьдралдаа би аавынхаа хэлж сургасан зүйр үгсийг дагаж мөрдөх зарчим барьдаг.
-Танайх гэртээ ном ихтэй байв уу?
-Маш их номтой. Ялангуяа орос, герман хэл дээрх ном бол бүр элбэг. Манай гэрээр нэртэй эрдэмтэд, зохиолч нар их зочилж ирнэ. Чой. Лувсанжав, Намхайцэрэн, Чимид, Намдаг гуай гээд мундаг хүмүүс ирдэг. Бид ч тэднийхээр зочилно. Тэгэхдээ томчууд бие биедээ олон сайхан номнууд бэлэглэдэг байсныг санаж байна.
Юм бүхэн хүний хандлагаас л болдог шиг санагддаг. Гудамжаар явж байхад машин дайрах шахам хурдтай өнгөрвөл зарим хүн маш их уурлаж харааж зүхнэ. Зарим нь “Өө, энэ хүн их л яарч явж дээ” гэж бодно. Тиймээс өөрөө өөрийнхөө аливаад хандах хандлагыг өөрчлөх хэрэгтэй юм байна гэж би боддог.
-Хөгшин аав гэхээр таны аавын аав болж таарах нь ээ?
-Миний ээжийн аав л даа. Бид нар хөгшин аав, ээж гээд сурчихсан. Харин аавын талаас бас сүрхий мундаг хүмүүс байдаг юм аа. Манай аав Арьс ширний үйлдвэрт олон жил орлогч дарга хийсэн Баярсайхан гэж хүн бий.
Аавын ах Рагчаа гэж социалист нэгдлийн сайн малчин, дараагийнх нь ах Чүлтэм гэж Дарханы “Силикат” үйлдвэрийн дарга байсан. Удаах нь Ананд гээд газар хөдлөлтийн талаар судалдаг. Ер нь хөдөлмөр, боловсролыг эрхэмлэдэг хүмүүс байдаг.
-Та ер нь ямар үзэл бодолтой хүн бэ?
-Би оптимист, маш өөдрөг. Юм бүхэн хүний хандлагаас л болдог шиг санагддаг. Гудамжаар явж байхад машин дайрах шахам хурдтай өнгөрвөл зарим хүн маш их уурлаж харааж зүхнэ. Зарим нь “Өө, энэ хүн их л яарч явж дээ” гэж бодно. Тиймээс өөрөө өөрийнхөө аливаад хандах хандлагыг өөрчлөх хэрэгтэй юм байна гэж би боддог. Шүүмжлэлтэй хандах зүйл байлгүй яах вэ. Гэхдээ юманд учир байна.
Аливааг аль болох зөв талаас нь харахыг хичээдэг. Би алхам тутамдаа баяр баясгалан авч байдаг. Ажил, гэр орон, хүнтэй уулзахдаа ч баяр баясгалан авч байдаг. Ямар сайндаа манай нөхөр “Чи гутлаа өмсөж байхдаа ч баясгалантай сууж байх юм аа” гэдэг. Ер нь юундаа бухимдах вэ, тэртээ тэргүй сайхан тусгаар тогтносон улс оронд төрсөн хувь заяа ихтэй хүмүүс чинь. Би бас нэг их хоол голоод байхгүй, хүнийг тэр, энэ муу хүн шүү гэж ер боддоггүй. Маш нээлттэй талдаа, надад бусдаас нууж хаагаад байх юм ч үгүй.
-Таны гоёл юу вэ?
-Дотоод сэтгэлдээ сайхныг бодож явбал аяндаа гоё сайхан харагдана. Санаа бодол сайхан бол тусгал нь зөв болоод явчихна гэж би боддог. Харин шууд утгаар нь гэвэл эмэгтэй хүн л юм чинь хувцас хунар, гоёл чимэг бол байна аа, байна.
-Та олон дүүтэй юү?
-Хоёр охин дүүтэй. Нэг дүү маань хэвлэл мэдээллийн салбарт, гадаад мэдээллийн албанд орчуулагчаар ажилладаг. Нөгөө дүү минь Гадаад хэргийн яаманд ажиллаж байна. Сонин сэтгүүлээр намайг сайд болж ирээд дүүгээ зөвлөх болгосон гэж гарсан л байна лээ.
Би дүү нараа миний дүү л юм болохоор жаахан гэж эгч хүний байр суурьнаас хандаж айхтар үнэлдэггүй. Манай дүү 10 жилийн сургуулиа дүүргээд л Орост МГИМО /Московский государственный институт международных отношении/ төгссөн. Гадаад хэргийн яаманд шалгалт өгч тэнцээд ажиллаж эхэлсэн юм. Хэрэв би энд сайдаар ирээгүй бол газрын даргын хэмжээнд бэлтгэгдсэн боловсон хүчин гэж манайхан хэлэх юм билээ.
-Орчин үеийн хүүхдүүд эрс тэс орчинд өсөж, тэс өөр хүмүүжил, боловсролыг олж авч байна. Энэ утгаараа хүүхдүүдийн зан араншин, хүмүүжил төлөвшил санаанд оромгүй өөр өөр болж байх шиг. Та энэ тухай бодож байв уу?
-Хамгийн чухал зүйл бол гэр бүлийн суурь хүмүүжил. Ямар орчинд өссөн байна, тэр гэр бүлийн үнэт зүйл юу болох тэр онцлог л хүүхдийн төлөвшилд нөлөөлдөг. Бид хүүхдээ эрдэмтэн болоосой, сайн математикч болоосой гэхээс илүү зөв төлөвшилтэй, зөв хүн болоосой гэж хамгийн түрүүнд хүсдэг. Бид үүнийг боловсролын тогтолцоон дээр ч гэсэн анхаарах хэрэгтэй.
Монгол уламжлал бол агуу. Монгол хүний зан үйлийн өвөрмөц онцлог байж болно. Мөн хотын соёлт иргэн болон төлөвшихөд хүүхдийг багаас нь бэлтгэх хэрэгтэй байна. Ахмад настнуудыг хүндлэх ёстой, нийтийн тээвэрт бол суудал тавьж өгөх ёстой юм байна гэх мэтээр наад захын зүйлүүдийг бидний багад сургадаг байсан.
Одоо тэр уламжлалыг сэргээх хэрэгтэй. Үүн шиг гаднын орнууд мөн үндэснийхээ өвөрмөц онцлогийг хэрхэн үндэсний бахархал болгосныг судалж, хүүхэд багачуудад мэдээлэл өгч, ирээдүйн иргэдээ түүх соёлоо мэддэг, ахас дээдсээ хүндэлдэг соёлт иргэн болгож төлөвшүүлэх нь их чухал байна л даа.