-GoGo News Agency хүчирхийллийн эсрэг-
Сүүлийн үед хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэрэг гарах боллоо. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр энэ талаар удаа дараалан мэдээлж, нийгмийг сэртхийлгэх болж. Гэвч нөхцөл байдлаас хэрхэн гарах талаар бус харин "хүүхэд хүчирхийлжээ" хэмээн хуурай мэдээлэл өгөөд байвал цаашдаа нийгэм энэ төрлийн мэдээлэлд дасахаас өөр уршиг үзүүлэхгүй.
Хүүхэд гэдэг хайр татам өхөөрдөм ч, зарим тохиолдолд үнэхээр уур хүргэж, тэвчээр барам. Хүүхэддээ уурлаж, чанга дуугаран загнах, нудраад авах тохиолдол ч гардаг. Гэвч учраа мэдэхгүй нялх амьтныг зодож занчих, чанга дуугаар хашгичин хашрааснаар сайн үр дагавар авч ирдэггүй. Харин амьдралын наана цааныг сайн мэдэхгүй хүүхдүүдтэй ухаан сууж, насанд хүрсэн эцэг эх Та хэрхэн харьцаж, УУРАА ХЭРХЭН ДАВАХ вэ гэх мэдээллийг хүргэж байна.
Гарч болох үр дүнг өөрөөсөө асуу
Юун түрүүнд хүүхэддээ уурлаж зандрахын эхэнд дараах асуултыг өөрөөс асууж чадвал та өөрийн эрхгүй биеэ цэгнэх болно.
- Уур гаргасны дараа ямар үр дүн гарч болох вэ?
- Таньд уурлах хангалттай шалтгаан байна уу?
- Та дараа нь харамсах юм биш биз?
Амаа тагла
Үг гэдэг бол таны амьдралд эерэг, сөрөг олон зүйлүүдийг дагуулж байдаг зүйл. Таны хүүхэд ямар нэгэн буруу үйлдэл хийх үед асуудалд сэтгэл хөдлөлөөр хандаж, бяцхан үрээ харааж загнан, уурлаж бухимдах нь энүүхэнд. Ийм үед таны амнаас гарч буй үгнүүд таны уур хилэнтэй шууд холбоотой. Иймээс хэрвээ уур чинь хүрэх гээд байвал зүгээр л хэсэг хугацаанд амаа тагла. Тэгэхгүй бол та дараа нь өөрийнхөө огцом гаргасан ааш авираас ичих, гэмших хэрэг гарна.
Тайвширсан хойноо, уураа илэрхийл
“Эрүүл ухаан”-тай болмогцоо асуудлыг шийдэхийг оролд. Асуудалд хандаж байгаа өөрийнхөө байр суурийг, мөн яг одоо юу хэрэгтэй байгаагаа тайвширсныхаа дараа хүүхэддээ хэл. Гэхдээ ширүүнээр гэсэн үг биш. Хүүхэд ч бас хүн учир өөрийгөө хамгаалах төрөлхийн зөн совин байдаг болохоор шийдвэр гаргахыг хүсч байвал Та буулт хийгээрэй.
Сэтгэл хөдлөлөө удирдах шинэ арга замуудыг олох
Эцэг эхчүүд тус болохгүй байгааг нь мэдсээр байж хүч хэрэглэх аргаа хэрэглэсээр л байдаг. Хэрэв та хүүхэддээ уураа гаргах, гар хүрэхээс зайлсхийх шинэ арга замуудыг олбол энэ таньд тайвширахад тус болно. Тухайлбал:
- Холдох. Хэрвээ уур чинь хүрч, зүрх чинь дэлсэж, нүд чинь харанхуйлж, чих чинь юм сонсохоо болиод ирвэл шууд л хүүхдээсээ холд. Битгий бод. Битгий үйлдэл хий. Нөхцөл байдлаас өөрийгөө шууд тасал. Та өөрөөсөө хайр халамж уу эсвэл уур хилэн үү гэж асуу. Мэдээж хайр халамж учир та уураас өөрийгөө хол байлгана.
- Гүнзгий амьсгал авах. Гүнзгий амьсгалах нь таны оюун санаа, бие махбодийг амрааж, төвийг сахихад тусална. 10 хүртэл тоолох арга зөвхөн хүүхдүүдэд зориулагдсан юм биш. Иймээс уурлаж, түгших үед хамгийн эхэнд авах арга хэмжээ бол тайвшруулах амьсгалын дасгал юм. Гүнзгий амьсгал авах дасгалыг хаана, хэзээ ч хийж болно гэдгийг сана.
- Алхах, гүйх, спортоор хичээллэх. Эцэг эх та уураа барьж чадахгүй байвал, гарч гүйгээрэй. Биеийн эрчимтэй хөдөлгөөн нь тархинаас аз жаргалын даавар ялгарахад тусалдаг учир тайвшруулж чаддаг.
Хүүхэд тань зүй бусаар харилцсан тохиолдолд учир шалтгааныг нь олохыг хичээ
Инэнх эцэг эх хүүхдээ өөртөө захирагдах, дасан зохицохыг шаарддаг. Тэгээд хэлсэн, шаардсаныг нь биелүүлээгүй тохиолдолд хүүхэд буруутан болно, үүний төлөө шийтгэл ч хүлээнэ. Эцэг эхийн хүүхэд хүмүүжүүлэхдээ баримталдаг иймэрхүү хандлага, төсөөлөл хүүхдийн сэтгэл санаанд нийцэхгүй байх нь хоорондоо ойлголцохгүйд хүргэдэг. Гэхдээ хүүхэддээ уурлахаасаа өмнө хамгийн түрүүнд үүний учир шалтгааныг олохыг хичээгээрэй.
Сэтгэлээ нээх найзтай болох
Хүүхэд өсгөх талаар таньд зөвөлгөө өгөх найзтай болоорой. Хүүхэд тань буруу үйлдэл гаргасан эсвэл таны уурыг хүргэсэн гэх зэргийг найзтайгаа хуваалцан энэ үед хэрхэн биеэ авч явах талаар зөвлөгөө аваарай. Гэхдээ үүнийг зуршил болгох хэрэггүй. Учир нь танай гэр бүлийн харилцааг хэтэрхий илэн далангүй болгох нь зохимжгүй.
Хүүхдээ зөв хайрлаарай
Хүүхдэд сахилга дэг журам хэрэгтэй боловч энэ нь шийтгэлийн хэлбэрээр байж болохгүй. Хүүхэд бүрт тодорхой шалтгаанаар дэг журам баримталдаг байхыг сануулдаг байх нь хүүхдээ хайрлахгүй байна гэсэн үг биш юм. Харин ч тайван, шударга арга замаар дэг журамд суралцах боломж олгох нь тэдэнд хайртай байгаагаа илэрхийлж байгаа хэрэг юм. Хүүхэд буруу зүйл хийх гэж байгааг та урьдаас мэдвэл хийхээс өмнө нь сануулж, сайн үйл хэргийг нь магтаж урамшуулдаг байх хэрэгтэй.
Ертөнцийг хүүхдийн нүдээр хараарай
Нэг удаа ч болов өөрийгөө хүүхдийн нүдээр хараарай. Хэрэв хүүхэд тань ямар нэгэн зүйл хийвэл нэг удаа ч болов түүнийг нь засахгүй, заахгүй, ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэхгүй, нэг л удаа сонсоод, хүлээгээд үзээрэй. Магадгүй та энэ бүхнээс гайхалтай сайхан санаа авч болох юм.