Японы суман галт тэрэг өнгөрсөн долоо хоногт 590 км/цаг хурдалж дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ. Үүний өмнөх 581 км/цагийн дээд амжилт 12 жил байр сууриа хадгалсан аж.
Зам ашиглалтад орсны дараа Токио хотоос Нагоя хүртэл 40 минут явах юм
Сонирхолтой нь энэ удаагийн дээд амжилт хэр удаан хугацаанд оршин тогтнох нь тодорхойгүй юм. Учир нь маргааш Япончууд соронзон зам дээр давхих суман галт тэрэг 600 км/цаг хүртэл хурдалж чадах эсэхийг туршина.
Энэ удаагийн туршилтын үеэр 29 техникийн ажилтнууд галт тэргэнд сууж явсан бөгөөд 2027 оноос хэрэглээнд нэвтрэх энэ зам дээр зорчих энгийн зорчигчид хэсэгтээ ийм өндөр хурдаар аялахгүй аж.
Албан ёсоор зам ашиглалтад орсны дараа зорчигч тээврийн галт тэрэг дээд тал нь 505 км/цаг хурдлах бөгөөд Японы Засгийн газар өнгөрсөн оны аравдугаар сараас төмөр замын ажлыг эхлүүлжээ.
Зам ашиглалтад орсны дараа Токио хотоос Нагоя хүртэл 40 минут явах юм байна. Харин одоо ашиглаж байгаа суман галт тэрэг ойролцоогоор 100 минут явдаг аж.
Зөвхөн өөрсдийн хэрэглээнд нэвтрүүлээд зогсохгүй Японы Засгийн газар “Maglev” буюу соронзон замт хурдны галт тэргийг бусад орнуудад экспортлохыг хүсэж байгаа.
Жишээ нь Нью Йоркоос Вашингтон хүртэлх зам тавих санал тавьсан төдийгүй Ерөнхий сайд Шинзо Абе төслийг санхүүжүүлэхэд туслахад бэлэн гэдгээ илэрхийлжээ.