Aфрикаас Европыг зорин бүхнийг шинээр эхлүүлэх хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдсөн 700 гаруй дүрвэгч Газар Дундын тэнгист амиа алдлаа. Аврах албаныхны мэдээлж байгаагаар ердөө 28 хүн амь гарчээ.
Oн гарсаар 31,500 дүрвэгсэд Хойд Африкаас Европт ирсэн бол 2014 онд 218,000 дүрвэгч Газар дундын тэнгисийг гатлан баруунд ирсэн байна
Италийн ерөнхий сайд Маттео Рензи Газар Дундын тэнгист болсон сүүлийн ослын дараа Европын Холбоо дорвитой арга хэмжээ авах ёстойг сануулан, дээд хэмжээний уулзалт зохиох хэрэгтэй гэв.
Хамгийн сүүлд болсон ослын дараа зөвхөн 2015 он гарснаас хойш 1500 гаруй дүрвэгч амиа алджээ. Ливид өрнөж байгаа улс төрийн хямралыг ашиглан эдийн засгийн дарамт, хүчирхийллийн золиос болсон Африк, Ойрхи Дорнодын иргэдийг Европ руу илгээх хууль бус ажиллагаа улам гаарч байна.
Ерөнхий Сайд Рензигийн хэлснээр Ливи улс хамгийн том асуудал нь ажээ. Учир нь тэнгис гатлан Италийн эрэгт ирдэг дүрвэгсдийн 90 хувь нь энэ улсаар дамжин ирдэг.
Тиймээс аврах багийнхныг илгээхээс илүүтэйгээр Ливийн эргээс хөлөг онгоцнуудыг тэнгист гаргахгүй байх нь илүү үр дүнтэй гэж тэрээр үзжээ. Хэдийгээр ослын дараа Ерөнхийлөгч, ерөнхий сайд, Ромын Пап хүртэл харамсалтай үйл явдалд гүнээ эмгэнэж байгаагаа илэрхийлж, үг хэлсэн ч Европын Холбооны удирдлагууд үүнийг анхаарах эсэх нь эргэлзээтэй.
Учир нь Италийн эрх баригчид өнгөрсөн жил үйл ажиллагаагаа хумьсны дараа Европын холбооны орнууд бага хэмжээний аврах ажиллагаануудыг хилийн дагуу зохион байгуулах болсон билээ.
Зөвхөн дөрөвдүгээр сарын 10-17-ны хооронд 13,500 дүрвэгсдийг аварсан бол энэ оны нэгдүгээр сараас дөрөвдүгээр сарын 15-ны хооронд 900 гаруй дүрвэгч амиа алджээ. Түүнчлэн он гарсаар 31,500 дүрвэгсэд Хойд Африкаас Европт ирсэн бол 2014 онд 218,000 дүрвэгч Газар дундын тэнгисийг гатлан баруунд ирсэн байна.
"ХУДАЛДААЧНЫ ХӨЛӨГ"
Италийн Лампедуза арлын эргээс 130 бээр, Ливийн хойд эргээс 17 бээрийн зайд 20 метр урттай хөлөг живж ердөө 24 хүний цогцсыг гарган авчээ. Ослыг нүдээр харсан гэрчүүдийн тайлбарлаж байгаагаар Португалийн худалдаачны хөлөг онгоцыг харсан дүрвэгсэд үймэлдэж эхэлсэн аж.
Гэмт хэрэгтнүүд тэднийг живүүлсэн гэх бөгөөд “Олноор хоморголон устгасан явдал” гэжээ
Учир нь тэд том хөлгийн анхаарлыг татаж дээр нь гарвал Лампедузагийн эрэгт аюулгүй хүрнэ гэж төсөөлжээ. Гэвч олон зуун хүн суусан бага оврын хөлөг үймээний үеэр живж 700 гаруй хүний аминд хүрсэн юм.
Хэдийгээр албан ёсоор хөлөг дээрх хүний тоог батлаагүй байгаа ч Сицилийн эмнэлэгт хэвтэж байгаа, ослоос амьд гарсан дүрвэгч хөлөг дээр 950 орчим хүн байсан гэжээ. 2013 оны аравдугаар сард болсон ослын улмаас 360 гаруй хүн Лампедузагийн эргээс холгүйхэн тэнгист живж хорвоог орхисон юм. Тэдний дийлэнх нь Эритреа, Сомали улсын иргэд байжээ.
2014 оны есдүгээр сард Малтийн эргийн ойролцоо мөн л дүрвэгсдийн хөлөг живж 300 гаруй хүн амиа алдав. Амьд үлдэгсдийн хэлж байгаагаар хууль бусаар хил давуулагчид тэднийг жижиг завинд суухыг шаардахад дүрвэгсэд эсэргүүцсэн аж.
Ингээд гэмт хэрэгтнүүд тэднийг живүүлсэн гэх бөгөөд “Олноор хоморголон устгасан явдал” гэжээ.
2015 оны хоёрдугаар сар мөн л 300 гаруй дүрвэгч Ливийн эргээс холдож амжилгүй амиа алдав. Ослын шалтгаан нь цаг агаар таагүй байсантай холбоотой байжээ.
2015 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр дүрвэгсдийн хөлөг живж 400 гаруй хүн амиа алдав.
2015 оны дөрөвдүгээр сарын 19-ны өдөр хамгийн багаар бодоход 650 дүрвэгсэд амиа алдлаа.