Афганистан улсын Жалалабад хотод өчигдөр /04.19/ хоёр халдлага гарлаа. Амиа золиослогч этгээд Кабул банкны төв байрны үүдэнд өөрийгөө дэлбэлсэн байна. Үүнтэй адил халдлага Жалалабад хотын мечеть (сүмд) мөн гарчээ. Халдлагын улмаас 37 хүн амиа алдаж, 100 гаруй хүн шархадсан юм.
Энэхүү халдлагыг Ирак, Сирийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг “Исламын улс” алан хядах бүлэглэл зохион байгуулсан гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээллээ.
Ойрхи Дорнод даяар халифат байгуулах зорилготой "Исламын улс" нь ийнхүү анх удаа Төв Азид халдлага үйлдэж байна.
Хэт даврагчид Афганистанд халдлага үйлдсэн нь Төв Азийн нөхцөл байдлыг өөрчилж магадгүй хэмээн шинжээчид үзэж байгаа юм. Учир нь “Исламын улс”-ын дайчидтай талибанууд нэгдэж, “дэлхийн жихад” буюу дэлхийг эзлэн түрэмгийлэхээр төлөвлөж байж магадгүй гэв.
Эх сурвалж: РИА Новости