“Дэлхийн эдийн засаг тогтворгүй, тодорхойгүй зам дээр оршсоор байна” гэж нөлөө бүхий эдийн засагчид дүгнэж байна. Мөн Грекийн өрийн асуудалд санаа зовниж байгаагаа дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрчээ.
Тиймээс томоохон орнуудын Сангийн сайд нар болон Төв банкны тэргүүн нар илүү эрүүл, тэнцвэртэй, ажлын байраар баялаг эдийн засгийг бий болгох зорилт тавиад байна. Олон улсын санхүүгийн систем 2008 оны хямралаас хойш тогтворжиж, хүчирхэгжсэн ч Грекийн өр зээлийн тодорхойгүй байдал нь үүнийг үгүй хийх магадлалтай гэж Европын Төв банкны тэргүүн мэдэгдсэн байна.
Харин Олон Улсын Валютын Сангийн тэргүүн Кристин Лагард "Грек улс санхүү болон эдийн засгийн хөгжлөөрөө хараат бус болох шаардлагатай байгаа"-г онцолжээ. Түүнчлэн АНУ-ын Сангийн сайд Жэйкоб Лью "Грек улс зээлдэгчидтэйгээ нэн даруй тохиролцоонд хүрэх шаардлагатай" гэж хэлсэн байна.
Тохиролцоонд хүрч чадахгүй бол үүнээс ч илүү хүнд нөхцөл байдал хүлээж байгааг анхааруулжээ. Эдийн засаг нь хямралд ороод байгаа Грек улс Олон Улсын Валютын Сан болон Европын орнуудаас 7.2 тэрбум еврогийн тусламж авахаар хэлэлцэж байна.
Гэхдээ зээлдэгчид Грек улсыг итгэл олох алхам хийхийг шаардаж байгаа юм.