Спортын төв хэвлэл “Таван цагариг” сонины 20 жилийн ойн нэрэмжит дартсын тэмцээнд хэвлэл мэдээллийн салбарынхан өрсөлдөж, “Засгийн газрын мэдээ” сонины тамирчид алтан медаль, шилжин явах цомын эзэн болжээ.
Монголын сонгодог дартсын холбоотой хамтран зохион байгуулсан тус тэмцээний мөнгө, хүрэл медалийг “Зууны мэдээ” сонин, “Star” телевизийн баг авсан бол удаах байрт “МН Таван цагариг”, “ETV” телевизийн багууд орсон юм.
Гурван сумаар хамгийн өндөр буюу 193 оноо авсан “Таван цагариг” сонины ерөнхий эрхлэгч Н.Баясгаланд Монголын сонгодог дартсын холбооноос мэргэжлийн дартсын самбар, сум бэлэглэхээр болжээ.