Амралтын үеэр хүмүүс ихэвчлэн голын эрэг бараадан амарч зугаалдаг. Улмаар эргэн тойрноо бохирдуулж, их хэмжээний хог хаядаг нь нууц биш. Гэсэн атлаа тэдний зарим нь "эх орноо хайрлая, эх оронч байцгаая" хэмээн цээжээ дэлддэг ч байж мэднэ.
Өнгөрөгч онд 12 настай З.Буянхишиг хүү Сэлбэ голын хогийг цэвэрлэж харин жинхэнэ эх оронч хүү болохоо харуулсан.
Түүнтэй адил Нидерландын Томми Клейн гэх залуу голын эргээр хөглөрсөн асар их хэмжээний хог хаягдлын асуудлыг өөрийнхөөрөө шийдэх арга олжээ. Томми Клейний аргыг Туул голын ойр орчимд амьдардаг, эсвэл ерөөсөө л нийслэлийн иргэн хэн ч бай хэрэглэж болох юм. Сая гаруй хүнтэй атлаа Туул гол маань хэрхэн хогондоо дарагдаж байдгийг бид бүгдээрээ мэддэг, мөн өөрсдийн фэйсбүүктээ шогшрон байж зургийг нь нийтэлдэг шүү дээ. Үүнийхээ оронд Томми Клейн шиг ажил хэрэг болгох боломжтой гэдгийг энэхүү нийтлэлээр өгүүлье.
Тэрбээр өглөө бүр 30 минутын өмнө босч, унадаг дугуйгаа унан гол руу явж, хог цэвэрлэдэг болжээ.
Энэ тухайгаа Томми өөрийн фейсбүүк хуудсанд бичиж, доорх зургуудыг байрлуулснаар найз нөхөд, танил зэрэг 180 хүнээс дэмжлэг үзүүлэх, голын эргийн хогийг хамтран цэвэрлэх санал ирсэн байна.
"Би өглөө бүр голын эргээр дугуй унах дуртай. Гэвч хүмүүс голын эргээр хогоо зүгээр л хаяад явсныг өдөр болгон анзаардаг".
"Өдөр болгон ийм байдлыг харсаар байхаас залхаж, энэхүү асуудлыг шийдэх арга замыг олсон".
"Нэг шуудай хог цэвэрлэхэд 30 минут шаардагдав".
"Гэхдээ ганц шуудай хог цэвэрлэснээр асуудал шийдэгдэхгүй гэдгийг ойлгосон юм. Тиймээс өглөө болгон нэг шуудай хог цэвэрлэж байхаар өөртөө амлав".
Томми нийт 22 шуудай хог цэвэрлэсэн бөгөөд голын эрэг ч өмнөхөө бодвол цэвэрхэн харагдах болжээ.
Энэ тухайгаа Томми өөрийн фейсбуук хуудсанд бичсэнээр хүмүүсийн дунд тархаж, нийт 180 хүн хамтран ажиллах санал тавьсан байна.
Сүүлчийн шуудай хог
Өдөрт ганц шуудай хог түүх нь ч орчноо цэвэр цэмцгэр байлгахад туслана гэсэн санааг Томми хүмүүст хүргэхээр зорьжээ.
Хог цэвэрлэсэн хэсэгт нэгэн шувуу үүрээ засан өндөглөжээ.
Очсон газраа хогоо зүгээр л хаяад явдаг нь өөрийгөө болон бусдыгаа хүндэлдэггүйн нэг жишээ юм. Хогын саванд хогоо хийж өөрийгөө болон бусдыгаа хүндлээрэй гэж уриалж байна.