Хэдхэн жилийн өмнө утасгүй цэнэглэгч гэдэг дэндүү өндөр үнэтэй зүйл байв. Хамгийн энгийн хямд загвар нь 50-60 ам. доллар байсан бол өнөөдөр тэс өөр болжээ. Та Хятадад үйлдвэрлэсэн Qi pad цэнэглэгчийг 10 ам. доллароор худалдан авч болно.
Тэгвэл Шведийн Ikea тавилга үйлдвэрлэгч Qi цэнэглэгч дэмждэг тавилга үйлдвэрлэж, энэ хаврын сүүлээр худалдаанд гаргах гэж байна. Qi цэнэглэгчийн тухайд Nexus 6, Samsung Galaxy S6 зэрэг утаснуудад үйлдвэрээс нь суурилуулан худалдаанд гаргаж байгаа.
Түүнчлэн бусад утаснуудад та зориулалтын Qi цэнэглэгчийг худалдан авч суулгаж болно. Ингээд нэгэнт Qi цэнэглэгч дэмждэг бол та цахилгаан соронзон орон бүхий утасгүй цэнэглэгчийг ашиглах боломжтой болох юм.
Мэдээж хэрэг одоохондоо энэ төрлийн цэнэглэгч утастай цэнэглэгчтэй харьцуулахад удаан ч гэсэн том зүйлийн эхлэл билээ. Тиймээс Ikea компани таны ширээ, гал тогооны тавилга гээд боломжтой бүхэнд утасгүй цэнэглэгч суурилуулахаар ажиллаж байна.
Тэгвэл эхний ээлжид худалдаанд гарах чийдэнгүүд хэмжээнээсээ шалтгаалан 60-120 ам. долларын үнэтэй байх аж. Хэрвээ та Galaxy S3, S4, S5, iPhone зэрэг утасгүй цэнэглэгч дэмждэггүй утас барьж байгаа бол санаа зовох зүйлгүй.
Учир нь Ikea дэлгүүрүүд танд эдгээр төхөөрөмжид зориулсан утасгүй цэнэглэгч бүхий гэр санал болгох аж. Яг тодорхой хугацаа товлоогүй байгаа ч Ikea бүтээгдэхүүнээ энэ сарын сүүлээр гэхэд худалдаанд гаргах юм байна.