Долдугаар сард манай Зэвсэгт хүчний морин пологийн баг, төлөөлөгчид Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад айлчлан, сургалтад хамрагдан тоглолт зохион байгуулахаар болжээ.
Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр өнөөдөр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Хэргийг түр хамаарагч Эндрю Аллен, тус ЭСЯ-ны гуравдугаар нарийн бичгийн дарга хатагтай Луиз Эдвардс нарыг хүлээн авч уулзан энэ талаар тохиролцсон байна.
Уулзалтын үеэр батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагааны асуудлуудаас гадна ирэх тавдугаар сард Зэвсэгт хүчинд морин пологийн спортыг сурталчлах, хөгжүүлэх зорилгоор Зэвсэгт хүчний морин пологийн багийг бэлтгэх сургалтыг Монгол Улсад зохион байгуулах асуудлыг нарийвчлан ярилцаж, тодорхой тохиролцоонд хүрсэн байна.