Өнөөдөр Нэгдсэн улсад өндөр амжилтад хүрсэн технологийн компаниудын гуравны нэгийг энд төрөөгүй хүмүүс эхлүүлжээ. Тэдний амжилтын түүх Америк тийш хөврөх цагаачдын тоог нэмэгдүүлэхийн сацуу жинхэнэ “Америк Мөрөөдөл” биелнэ гэдэгт итгүүлдэг.
Гэхдээ тэд энд өөрсдийн хувийн онгоцоор ирж, тансаг машинаар тосуулж, өндөр үнэтэй буудалд бууж байгаагүй нь ойлгомжтой. Харин ч бусдын л адил хэлний бэрхшээл, санхүүгийн асуудалтай тулгарч байв.
Гэсэн хэдий ч тэд өнөөдрийн амжилтад хүрсэн гайхалтай хүмүүс:
Сергей Бринд хэл сурах хүндрэлтэй байв
Өнөөдөр Google компани 366 тэрбум ам. доллароор үнэлэгдэж, Бриний хөрөнгө 30 тэрбум ам. доллароор хэмжигдэж байна
Google-ийг үүсгэн байгуулагч Сергей Брин анх Америкт хөл тавихдаа дөнгөж 6 настай жаал байжээ. Эцэг эхийн хамтаар Зөвлөлтөөс дүрвэн ирсэн түүнд машины хойд суудалд суугаад хурдны зам дээр давхилдах том том машинуудыг харах их сонин байсан гэдэг.

Түүнчлэн маш хатуу дуудлагатай учир тэнд очсон эхний жилээ хэл сурах гэж ихээхэн зүдэрчээ. Бага насны хүүхэд аливаа хэлийг хурдан сурдаг гэдэг ч Бриний хувьд эсрэгээрээ байсан аж.
Хэдийгээр Брин Англи хэл сурах гэж “их хугацаа” зарцуулсан ч эцэст нь Стэнфордын их сургуульд компьютерын шинжлэх ухааны чиглэлээр докторын зэрэг горилж, Ларри Пейжтэй нөхөрлөжээ.
Өнөөдөр Google компани 366 тэрбум ам. доллароор үнэлэгдэж, Бриний хөрөнгө 30 тэрбум ам. доллароор хэмжигдэж байна.
Макс Левчин зурагт үзэж аялгаа өөрчилжээ
Харин тэд 2002 онд eBay-д үүнийгээ 1,5 тэрбумаар зарсан билээ
Paypal-ийг үүсгэн байгуулагчдын нэг Макс Левчин Украйнд төрсөн нэгэн. Тэрээр 16 настайдаа Америкт анх хөл тавьсан бөгөөд мөн л их хатуу дуудлагатай байжээ.
Түүнчлэн Англи хэл нь сайн ч гэсэн сургууль дээрээ хүүхдүүдийн ярьж байгааг ойлгох, өөрийгөө ойлгуулахад хүндрэлтэй байсан аж.
Ингээд хэтэрхий хатуу дуудлагаа засахын тулд зурагтаар гарах цуврал нэвтрүүлгүүд, олон ангит киног үзэж эхэлжээ. Хэл нь ч овоо зүгширч Америкт ирснээсээ хойш долоон жилийн дараа Петр Тиел, Элон Масктай хамтран Paypal-ийг бүтээв.
Харин тэд 2002 онд eBay-д үүнийгээ 1,5 тэрбумаар зарсан билээ.
Иан Коум WhatsApp-ыг 19 тэрбумаар зарахаасаа өмнө хоолны талоноор амьдарч байв
Tэрээр Yahoo компанийн 44 дэх ажилтан болсон юм
WhatsApp-ыг үүсгэн байгуулагчдын нэг Иан Коум Украйнд бага насаа өнгөрүүлжээ. Түүний гэрт халуун ус ч байдаггүй байсан бөгөөд анх Америкт ирэхдээ 16 настай байв. Эх нь хүүхэд асрагч хийж, өөрөө хүнсний дэлгүүрт цэвэрлэгчээр ажилладаг байсан бөгөөд тэднийх хоолны талоноор л гол зогоодог байсан тухайгаа Иан хожим дурссан юм.
Эцэг нь 1997 онд өөд болсон бол эх нь 2000 онд хавдрын улмаас хорвоог орхижээ. Амьдрал нь дардан байгаагүй ч Коум өөрөө компьютерын сүлжээг ойлгож чадахаар ухаантай нэгэн байлаа.
Хуучин номын дэлгүүрээс авсан компьютерын сүлжээний тухай номоо уншиж, Гэгээн Хосегийн их сургуульд суралцсан тэрээр Yahoo компанийн 44 дэх ажилтан болсон юм. Ингэж явсаар 2009 онд Коум WhatsApp аппликейшнээ бүтээсэн бөгөөд өнгөрсөн жил Facebook-т 19 тэрбумаар борлуулж, 7,2 тэрбум ам. долларын хөрөнгөтэй болжээ.
Жерри Янг Америкт ирэхдээ ганцхан “Англи” үг мэддэг байв
Ганцхан “гутал” гэдэг үгийг л англиар мэддэг байв
Yahoо компанийг үүсгэн байгуулагч Жерри Янг Тайванд төржээ. Тэрээр 1976 онд найман настайдаа анх Америкт хөл тавьсан бөгөөд ганцхан “гутал” гэдэг үгийг л англиар мэддэг байв.
Түүнчлэн англи хэлээр чөлөөтэй ярьж сурах хүртэл түүнд дахиад гурван жил шаардагдсан аж. Гэхдээ ингэлээ гээд Жерри боловсролоос татгалзахыг хүссэнгүй.
Стэнфордын их сургуульд цахилгааны инженерээр бакалавр болон магистрын зэрэг хүртэж Девид Файло гэгчтэй танилцжээ. Энэ хоёр л 90-ээд онд интернетийг ноёлж асан Yahoo-г байгуулсан бөгөөд Янг 2009 онд захирлын албан тушаалаа өгсөн бол 2012 онд компаниасаа гарсан юм.
Өдгөө түүний хөрөнгө 1,15 тэрбум ам. доллароор үнэлэгдэж, Цахиурын хөндий дэх идэвхтэй хөрөнгө оруулагчдын нэгээр нэрлэгдэж байна.
Саняа Мехротра Америкийн виз хүсэж, гурван удаа татгалзсан хариу авчээ
27 жилийн дараа компани 18 тэрбум ам. долларын үнэлгээтэй, дэлхий даяар 8700 гаруй ажилтантай болжээ
Магадгүй та энэ нэрийг мэдэхгүй байж болох ч “SanDisk” гэдэг үгийг сайн мэднэ. 18 тэрбум ам. доллароор үнэлэгдэх SanDisk-ийг үүсгэн байгуулагчдын нэг нь Саняа юм.
Энэтхэгт төрж өссөн тэрээр 18 нас хүрмэгцээ Америкийн виз мэдүүлжээ. Гэвч Шинэ Дели дэх Нэгдсэн улсын элчин сайдын яам түүний хүсэлтийг гурвантаа буцаасны эцэст Саняагийн эцэг 20 минут элчинтэй ярилцаж байж хүүгээ явах эрхтэй болгосон гэдэг.
Тэрээр Берклид компьютерын шинжлэх ухаан, цахилгааны инженерийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалж сургуулиа төгсмөгцөө Intel-д ажилд оржээ. Харин тэндээ Эли Харари буюу Sandisk-ийг үүсгэн байгуулагчтайгаа танилцсан юм.
1988 онд Sandisk байгуулагдсан бөгөөд үүнээс 27 жилийн дараа тус компани 18 тэрбум ам. долларын үнэлгээтэй, дэлхий даяар 8700 гаруй ажилтантай технологийн салбарын тэргүүлэгчдийн нэг болжээ.
“Пентиумын эцэг” Америкт 8 ам. доллартой хөл тавьжээ
Энэтхэгийн засгийн газар гадаад руу зорчиж байгаа иргэддээ 8 ам. доллар өгдөг байжээ
Intel компанид ажиллаж анхны “Flash memory chip” буюу чип дээрх мэдээллийг нь устгаж, дахин програмчилж болдог технологийг нэвтрүүлсэн Винод Дамыг “Пентиумын эцэг” гэж нэрлэдэг.
Алдарт хүрэхээс өмнө Дам энгийн л нэг ядуу оюутан байв. Түүнийг 1970-аад оны үест анх Америкт ирэхэд Энэтхэгийн засгийн газар гадаад руу зорчиж байгаа иргэддээ 8 ам. доллар өгдөг байжээ.
Хэрвээ зөв хүнийг нь хахуульдаж чадвал нэмж 20 ам. доллар авдаг байсан хэдий ч Дам үүнээс татгалзаж онгоцноос буухдаа яг 8 ам. доллартой байв. Гэхдээ тэрээр Чинчиннатигийн Их сургуулиас гадаад оюутнуудад олгодог зээл авч, 325 ам. долларын цалинтай судлаачийн туслах ажилтан болжээ.
Харин сургуулиа төгсмөгцөө Intel-д ажилд орж, алдрын гараагаа эхэлсэн юм. Сүүлд тэрээр 2002 онд 1,2 тэрбум ам. долларын үнэ хүрсэн “Silicon Spice” компанийн захирлын албыг хашиж байсан аж.