Монголын нүүрсний салбарт тэргүүлэгч “Mongolian Mining Corporation” дэлхийн нүүрсний хамгийн том компани болох “Shenhua Group”-т нүүрс нийлүүлэхээр боллоо. БНХАУ-ын Төрийн Өмчийн Хорооны мэдээлснээр талууд анхны гэрээгээрээ 1.2 сая тонн коксжих нүүрс худалдан авахаар тохиролцсон байна.
Мөн энэ нь "Хоёр талын ирээдүйн худалдаа болон бусад хамтын ажиллагааны үндэс суурь болно" гэдгийг онцолжээ. “Shenhua Group”-ийн охин компани болох “China Shenhua Energy”, Японы “Sumitomo” корпораци болон “Mongolian Mining Corporation” хамтран “Таван Толгой”-ийн хөрөнгө оруулагчаар шалгараад байна.
Одоогоор Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулагч түншлэлтэй гэрээний асуудлаар тохиролцоонд хүрсэн ч УИХ-аар хэлэлцүүлж батлуулах шаардлагатай байгаа юм. Эх сурвалжийн мэдээлснээр энэ долоо хоногт багтаан “Таван Толгой”-ийн гэрээг УИХ-аар хэлэлцэх хүлээлттэй байна.
Ажлын хэсгийн ахлагч Монгол Улсын сайд М.Энхсайхны бямба гарагт жиргэснээр УИХ-ын Тамгын газар 72 цагийн дотор гэрээний баримт бичгийн бүрдлийг шалгах ажээ. Хэрэв гэрээ байгуулагдвал хөрөнгө оруулагч таван жилд дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, нийт таван улсын зах зээлд бүтээгдэхүүн экспортлох юм.