УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга Ёс Эвсэл”-ийн бүлэг /2015.04.20/ өнөөдөр ээлжит хурлаа хийлээ. Бүлгийн хуралдаанаар дараах хуулийн төслүүдийг хэлэлцжээ.
Ерөнхийлөгчийн өргөн барьсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, хугацааны хувьд тулгаж орж ирсэн учир илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах шаардлагатай гэж бүлгийн гишүүд үзсэн байна. Иймд горимын санал гаргаж, ирэх долоо хоногийн хувиарт оруулахаар тогтлоо. Энэ асуудлаар дараагийн бүлгийн хурал дээр Ерөнхийлөгчийн зөвлөх болон сангийн яамны холбогдох хүмүүсээс мэдээлэл сонсохоор шийдвэрлэжээ.
Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж, бүлгийн зүгээс дэмжихээр боллоо. Бүлгийн гишүүд төрийн өндөр албан тушаалтай хүмүүст ёс зүй, улс төр, огцрох гэсэн гурван шатны хариуцлага тооцож байх нь зүйтэй гэж үзэж байна.
Худалдааны тухай хуулийг, Засгийн газраас болон УИХ-ын гишүүн Я.Содбаатар нарын дөрвөн гишүүний өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат болон холбогдох хүмүүсээс мэдээлэл сонслоо.
Эдгээр хуулийн төслүүдийг цаашид нэгтгэж хэлэлцэх нь зүйтэй, учир нь Монгол Улс 1990 оноос хойш худалдааг зохицуулсан хуулийн зохицуулалтгүй явсан гэж бүлгийн гишүүд үзлээ.
Мөн Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Р.Бурмаагаас мэдээлэл сонссон юм. Хуулийн төслийг хэлэлцэх явцад бүлгийн гишүүд Монгол улс бүхэлдээ нэг тойрог, нам эвслүүд 76 нэр дэвшигчийг дэвшүүлнэ. Сонгогч бол нэг хүнийг дугуйлна. Дугуйлсан санал давхар намд ирнэ гэсэн зохицуулалттай санал гаргаж байлаа.