Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэх сурагчдыг хэзээ бүртгэх талаар Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбаганаас тодрууллаа.
-Нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийг хэзээ бүртгэж эхлэх вэ?
-Ирэх долоо хоногоос бүртгэж эхлэхээр Нийслэлийн боловсролын газраас элсүүлэх журмыг гаргаж байна.
-Энэ жил нийслэлийн хэмжээнд хэчнээн хүүхэд нэгдүгээр ангид орох вэ?
-26 мянган хүүхэд элсэх урьдчилсан судалгаа байна.
-Тэгвэл өнгөрсөн жил хэчнээн хүүхэд сургуульд орж байв?
-24 мянган хүүхэд сургуульд орж байсан. Энэ жилийн тухайд анхны арванхоёрдугаар ангийнхан сургууль төгсөж байна. 5500 хүүхэд ерөнхий боловсролын сургууль төгсөнө гэсэн үг. Зөрж 26 мянган хүүхэд нэгдүгээр ангид элсэн орно.
Мөн есдүгээр ангийг нийслэлийн хэмжээнд 20 мянган сурагч төгсөж, 20 хувь нь мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд элсэнэ гэсэн урьдчилсан тооцоо байгаа. Тэгэхээр сургуулийн ачаалал нэмэгдэх болчихоод байна. Тиймээс манай мэргэжилтнүүд хамран суралцах тойргийг тогтоож, харъяаллын хүүхдүүдээ л бүртгэх шаардлагыг сургуулиудад тавина.
-Хэдэн онд төрсөн хүүхдүүдийг нэгдүгээр ангид бүртгэнэ гэсэн үг вэ?
-2009 онд төрсөн, оноороо зургаан нас хүрсэн хүүхдүүдийг сургуульд бүртгэнэ гэв.