“Эмэгтэйчүүд ёс суртахуунаар манлайлна” үндэсний чуулганыг залуу бүсгүйчүүдийн “Бриллиант” клубээс зохион байгуулж байна.
Тэд гуравдугаар сард “1000 охидын чуулган”-ыг зохион байгуулсан бол өнөөдөр Монгол орон даяар “1000 оюутан охидын чуулган”-ыг нэгэн зэрэг зохион байгуулж байгаа юм.
Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулж буй энэ чуулганд “Хамтдаа гүйцгээе” спортын аяныг санаачлагч О.Саранчулуун “Өөрийгөө ялах нь амжилтын эхлэл” сэдвээр, “Би өөрөө эх орон” сэдвээр ШУТИС-ын Удирдлага, хүмүүнлэгийн ухааны сургуулийн багш, улс төр судлалын ухааны доктор Монголын эмэгтэй эрдэмтдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Я.Төгөлдөр нар илтгэл уншиж оюутан охидтой яриа өрнүүлж байгаа юм.
“Хүний амьдралыг хэд насласнаар биш, өөрийгөө хэр их дайчилснаар хэмждэг. Хүн мөсөн уулын ёроолд байгаа мэт ялагдагч байх уу эсвэл оройд нь гарах ялагч байх уу гэдгээ өөрөө шийддэг. Би 20 жилийн турш өвчний улмаас болон бүжигчин болох хүслээ нууж ялагдаж амьдарсан. Харин өнөөдөр би хичээл зүтгэлийнхээ дүнд өөрийгөө ялж, мөсөн уул руу авирч байна” хэмээн О.Саранчулуун илтгэлдээ дурдсан. Тэрээр амьдрал бол марафон. Учир нь марафонд оролцож буй тамирчин хэн нэгэнтэй уралддаггүй. Зөвхөн өөрөө өөртэйгөө уралддаг хэмээсэн юм. Тэрээр өөрийнхөө өвчтэй байх үеийн дурсамж, түүнийг хэрхэн давсан зэрэг спортоор өөрийгөө хэрхэн таних, хэн нэгэнтэй харьцахаас илүү өөрийнхөө өмнө хэрхэн ёс зүйтэй байж, түүнийг бусдад гаргаж болох талаар охидтой ярилцсан юм.
Өнөөдрийн чуулганы зарыг Улаанбаатарт байгаа 178 их, дээд сургуулиудад тараасан бөгөөд мянган оюутан охид ирэхээс 95 орчим хувь нь цугласан байгааг зохион байгуулагчдын зүгээс хэлсэн юм.
Чуулганд оролцож буй охид илтгэгчдийн яриаг шимтэн сонсож, халуун алга ташилтаар урам өгч байсан юм.
ЁС СУРТАХУУН ГЭДЭГ ЗӨВ ХҮН БАЙХ ЭХНИЙ ГИШГҮҮР
Чуулганыг зохион байгуулагч “Бриллиант” клубын дэд тэргүүн Б.Пүрэвсүрэнгээс арван мянган эмэгтэйг хамруулах уг цуврал чуулганы талаар тодрууллаа.
-Өнөөдрийн чуулганы гол зорилгын талаар ярихгүй юу?
-Энэ чуулган маань “Монгол эмэгтэйчүүд ёс суртахуунаар манлайлна” цуврал лекцийн хоёр дахь нь болж байна. Улаанбаатар хотод 1000, бүх орон нутагт 100 хүний чуулган нэгэн зэрэг болж байна. Эхнийх нь өсвөр насны охид үеийнхнийгээ ёс суртахуунаар хэрхэн манлайлах талаар байсан бол хоёр дахь нь оюутан охид харин гурав дахь нь залуу ээжүүдийн дунд болох юм. Өнөөдөр оюутан охидын чуулган болж байна. Монголын эмэгтэйчүүд ёс суртахуунаар манлайлах нь бусад ур чадварын ул суурь нь юм байна гэдгийг бид энэ чуулганаасаа харж байна. Гоо сайхан, мэдлэг боловсрол, авьяас чадвараараа дэлхийд тэргүүлж, манлайлж чаддаг. Тэгвэл энэ манлайлалд ёс суртахууны манлайлал илүү өндөр байх юм бол бидэнд илүү их боломж байна гэдгийг харж байна. Манай клубын уриа ч мөн адил Бүтээлчээр манлайлна гэсэн байдаг.
-Танай клуб хэзээ байгуулагдсан билээ?
-Байгуулагдаад жил гаруйн хугацаа өнгөрчээ. Өнөөдрийг хүртэл Монголын болон олон улсын хэмжээний, олон салбарын 30 гаруй үйл ажиллагааг зохион байгуулаад байна.
-Зохион байгуулсан үйл ажиллагаанаасаа дурдвал?
-Монголд анх удаа “Тэргэнцэртэй сайхан бүсгүйн тэмцээн” зохион байгууллаа. Цүнх бэлэглэе аян, оюутан охидын дунд эрүүл мэнд хамгийн чухал гэдгийг ойлгуулж, хувийн эмнэлгийн стандартын талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн, Нэгдсэн үндэсний байгууллагын Эмэгтэйчүүдийн аж байдлын чуулганд оролцсон, Солонгос улсад салбараа нээсэн гээд олон ажлыг амжуулсан байна. Нэг жилийн ойгоороо аливаа асуудалд шинжлэх ухаанчаар хандахад уриалан Монголын эмэгтэй эрдэмтдийн холбоотой, Кристиан Нобелийн сангийн дэргэдэх хүүхэд асрах төвийн боловсролын хөтөлбөрт хамтарч ажиллах, Европ дахь Монгол эмэгтэйчүүдийн холбоотой хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаанд хамтрахаар санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ мэтчилэн үйл ажиллагааны төвшнөөс бодлого, хөтөлбөрийн түвшинд бидний ажил ахилаа.
-Жилийн хугацаанд чамлахааргүй олон ажлыг амжуулсан байна. Клуб хичнээн гишүүнтэй үйл ажиллагаа явуулж байна вэ?
-Улаанбаатар гэлтгүй 21 аймагт бидний салбар байна. Аймаг бүрд 20-30 гишүүн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Харин Улаанбаатарт 50 гаруй бүсгүйчүүд идэвхтэй байдаг гэхээр 300 орчим гишүүн байна.
-Эмэгтэйчүүд ёс суртахуунаар манлайлна гэсэн чуулганы зохион байгуулагчаар ажиллаж байгаагийн хувьд ёс суртахуун гэдэг үгийг цөөн үгээр тайлбарлавал?
-Ёс суртахуун гэдэг зөв хүн байх эхний гишгүүр буюу би юу хийж болох болохгүй тухай боддог эхний асуултын тэмдэг гэж би боддог. Ер нь бид хүүхэд байхдаа ийм зүйлийг хийж болно энэ бол буян, иймийг харин хийж болохгүй нүгэл гэсэн хоёр зарчмаар хүмүүжсэн шүү дээ. Энийг ялгаж салгах ойлголтоос ёс суртахуун эхэлнэ гэж би ойлгодог.