Францын Альпийн нуруунд осолдсон Германы Germanwings компанийн AirbusA320 онгоцны хэлтэрхийнүүдийг цуглуулах, тээвэрлэх ажиллагааг дууссан талаар ВВС дамжууллаа.
Ослын газраас онгоцны хэлтэрхий болон хог хаягдлыг цуглуулах ажиллагаа энэ сарын 8-наас эхэлсэн бөгөөд мэргэжилтнүүд 1.5 га газарт ажиллаж, нийт 40 орчим тонн материал цуглуулсан байна. Францын эрх баригчдын зөвшөөрлийг авсны дараа эдгээр материалуудыг Герман руу тээвэрлэх аж.
Сануулахад A320 онгоц Францын Альпийн нуруунд өнгөрсөн гуравдугаар сарын 24-нд осолдсон. 9525 нислэгийн дугаартай тус онгоц Испанийн нийслэл Барселона хотоос Германы Дюссельдорф хотыг чиглэн нисч явсан байна. Онгоцонд 150 хүн зорчиж явсан бөгөөд бүгд амиа алджээ.
Европтоо хамгийн хямдад тооцогддог авиа компанийн онгоц хоёр дахь удаагаа осолдож буй нь энэ юм. Өмнө нь 2005 онд Грект “Helios” онгоц сүйрч, 121 хүн амиа алдаж байсан.
Шинжээчид онгоцны хар хайрцгийг шинжилсний дараа A320 онгоцыг туслах нисгэгч Андреас Любиц санаатайгаар сүйрүүлсэн гэсэн дүгнэлтэд хүрсэн юм.
Эх сурвалж: ВВС